ДИЗАЙН- ӨНГӨ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ
11 жил өмнө

ДИЗАЙН- ӨНГӨ СУДЛАЛЫН ХОЛБОО

Түмэн өнгө Буман зүйлийн дизайныг

Өнгөлөг, Өөдрөг, Ухаалаг амьдралын төлөө


СУРГАЛТУУД

Манай сургалтуудыг Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн, өнгө судлаач, имижмакер Ш.МАНДАЛМАА удирдан явуулдаг. Мандалмаа нь “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” сэдвээр Солонгос улсад магистр хамгаалсан бөгөөд байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх юм.


ХУВЦАСНЫ ЗОХИОН БҮТЭЭГЧ /patternmaker/ сургалт

Хүний биеийн галбир түүний хэмжилт болон юбка, өмд, жакет зэргийн суурь үлгэрийг байгуулах улмаар энгийн загварчилгааны талаар хичээлүүдийг ОХУ-д төгсөж ирээд мэргэжлээрээ тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай багш удирдан явуулах болно. Энэ мэргэжлийг сонирхож байгаа эхлэн суралцагч болон өөрөө бие дааж суралцсан ч онол дадлагын мэдлэгээ сайжруулахыг хүсч буй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.


КОЛОРИСТ буюу ӨНГӨЗҮЙЧ СУРГАЛТ

Уг сургалтаар өнгө түүний систем, нэрлэгээ, сэтгэл зүйн нөлөөлөл, дан болон хосолмол өнгөний имиж, өнгөний зохицол, өнгө төлөвлөлт, маркетинг...сэдвүүдээр онолын хичээл үзэх ба суралцагчид онолын хичээл дээрээ тулгуурлан гуашь, мэргэжлийн өнгийн цаас, компьютер программ зэргийг ашиглан дадлага хийснээр өнгөний зохицолыг тухайн өгөгдсөн нөхцөлд зөв оновчтой шийдэж, төлөвлөж сурна.

Сургалтанд өнгөний мэдрэмж, мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн зураач, дизайнер, уран бүтээлчид, бие дааж суралцсан сонирхогчид, маркетингийн менежерүүд гээд нас харгалзахгүй бүх л хүмүүс хамрагдах боломжтой. Энэ чиглэлээр суралцсан эсвэл тодорхой дадлага туршлагатай, энэ чиглэлээрээ ирээдүйд ажиллах зорилго тэмүүлэлтэй бол илүү үр дүнтэй.


БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ

•Өнгө, дизайны сургалт /мэргэшүүлэх ба сонирхогчдын/

•Хэрэглэгчийн болон өнгө дизайны судалгаа, төсөл

•Бараа бүтээгдэхүүн, брэндийн өнгө, дизайн, имижийн хөгжүүлэлт, зөвөлгөө

•Трэнд танилцуулах семинар, эрдэм шинжилгээний хурал


Утас: 96323215

http://facebook.com/MongolColor
https://twitter.com/MongolColor