Гэр бүлийн нэвтрүүлэгтэй хамтран ажиллахыг урьж байна
Нэвтрүүлгийн танилцуулга
Нэвтрүүлгийн нэр: “Хувь тавилан”
Нэвтрүүлгийн төрөл: Танин мэдэхүйн нэвтрүүлэг
Нэвтрүүлгийн хамрах хүрээ: Залуучууд болон залуу гэр бүлүүдэд
Нэвтрүүлгийн хугацаа: 30 минут
Нэвтрүүлгийн уриа: Монгол хүн амгалан бол
Монгол гэр бүл амгалан бол
Монгол улс үүрд амар амгалан оршино
Нэвтрүүлгийн зорилго: Монгол өв уламжлал, гэр бүлийн ариун нандин холбоог хадгалж үлдэх, сэргээх эрхэм зорилготой. Мөн олон жил ханилсан хосуудаа урамшуулан дэмжих зорилготой.
Нэвтрүүлгийн агуулга: “Хувь тавилан” нэвтрүүлгийг 2012 оны 5 сараас эхлэн бэлтгэн РР тв-ээр цацсан бөгөөд одоогоор нийт 32 гэр бүлийг урьж оролцуулсан юм. Нэвтрүүлэгт 10-аас дээш жил ханилсан хосууд оролцдог бөгөөд хөтлөгч хосуудын анх танилцсан түүх болон зовлон бэрхшээлийг хэрхэн давсан түүх гэх мэт амьдралын туршлагаас нь хуваалцан үр өгөөжтэй мэдлэгүүдийг залуу хосууддаа хүргэхээр эрмэлздэг. Тэр дундаа залуу хосуудад зориулан хэрхэн хайраа хадгалж бат бөх гэр бүлээ бүтээх талаарх ахмад хосуудын зөвлөмж, захиасыг хүргэдэг юм. 10-аас дээш жил ханилсан амьдралын арвин туршлагатай хосуудын чин сэтгэлийн үгсийг хүргэсэнээр үр өгөөжөө өгч бат бөх гэр бүлүүд олон болж сүүлийн үед ихсээд буй гэр бүл салалт буурах болно гэдэгт бид итгэдэг. Түүнчлэн бид Дурсамж фото студитэй хамтран ажилладаг бөгөөд оролцогч гэр бүлийн зургыг дарж өгөн бэлэглэдэг.
Жич: Нэвтрүүлгийг Хувь тавилан хэмээн нэрлэсэн нь жирийн нэгэн тохиолдол биш юм. Учир нь хүний амьдралд олон учрал тохиолддог ч Хувь тавилангаараа учирсан хосууд бат бөх гэр бүлийн эзэд байдаг гэсэн санааг илэрхийлхийг хүсдэг. Тиймээс Хувь тавилангаа мэдэрч зөв сонголт хийхийг уриалдаг юм.
Нэвтрүүлгийн давтамж: Долоо хоногт нэг удаа / РР ТВ-ээр/
Монгол гэр бүлийн хөгжлийг дэмждэг, Монголын сайхан гэр бүлийн хойморт зочилохыг хүсэж буй байгууллага, хувь хүнийг уг нэвтрүүгийг ивээн тэтгэж дэмжиж ажиллахыг урьж байна. Тухайн байгууллага байгууллагынхаа хамтын хүндтэй, эрхэм гэр бүлийг оролцуулах боломжтой.
Холбоо барих утас: 8918 6199