БӨӨРБӨӨР
13 жил, 1 сар өмнө

Бөөр усан махбодьтой билэг чанартай усны орон хойт зүгийг эзэмдсэн эрхтэн. Эхэд усан бие ээдэгнэхийн үес төрөлх хий дэврэн бөөрийг үүсгэж өөрөө бөөрөндөө оршдог. Энэ үеэс бөөр нь эх доторхи өсөлтийг зохицуулна. Төрсний дараа бөөрөн дэх төрөлх хий амьдралыг тэтгэнэ. Төрөлх хий дуусвал амьдрал зогсоно. Төрөлх илч хий ихтэй хүн хурц түргэн хөдөлгөөнтэй омог бардам эрэмгий зоримог бэрхшээлээс шантардаггүй.

Хүүхэд насандаа бол дуу чанга хараа хурц цовоо цолгин чих сонор байдаг. Ийм хүүхдийг төрхгүй зүггүй хүүхэд гэх ч бий. Ийм хүүхдийг "бөөрийг чинь авна" гэж айлгадаг. Яагаад заавал бөөр байдаг билээ? Өвөг дээдэс бөөрөнд агуулагдсан төрөлх хийн нөөц ихтэйг мэдэрч тэрнээсээ болоод байгааг мэддэг байжээ. Хүний төрөлхийн нөөц нь 300 жилд хүрэлцэнэ. Гэтэл хн 70-80 л насалдаг. Энэ бол төрөлх хий дууссаных бус бохирдсон эсвэл орон нь гэмтсэнээс болдог ажээ. Хүний эрүүл байдал илаарших явц бөөрний төрөлх хийнээс хараат байдаг. МУАУ-ны ёсонд ямарч өвчнийг эмчлэхдээ бөөрийг машид анхаарч үндсэн суурь засал эмчилгээ болгон авдгийн учир ийм буюу.

Бөөр - элэг

Үр хөврөлийн үеэс элэг нь бөөрний төрөлх хийг түшиж үүсч хөгждөг. Бөөр элэг хоёр ижил цусыг төрөл бүрийн хортой бодисоос цэвэрлэх үйл ажиллагааг дараалан гүйцэтгэдэг. Бас бөөр нь усан махбодьтой элэгний модон мах бодийг дэлгэрүүлэх билэг чанартай зэргээс бөөр элгэнд эхийн харилцаатай. Элэг бөөрний арга үйлийг залгамжлан цусыг хоргүйжүүлж цэвэршүүлдэг болохоор бөөрөнд хүүгийн харьцаатай.

Бөөр-зүрх

Зүрх нь судсаар цусыг эрчимтэй зөөн бөөрний шүүрүүлэн ялгаруулах үйлийг нөхцөлдүүлдэг болохоор бөөрөнд нөхрийн харилцаатай.

Бөөр- дэлүү

Дэлүү арга- билэг тэгш чанартай ч гэсэн шингэнийг хадгалах хураах үйлтэй болохоор бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дэлүү нь бөөрөнхий төрөлх хийг хувирган эд эрхтэнд илгээдэг. Чухамдаа бөөрний төрөлх хийн нөөцийг шавхаж туйлдуулах үйлийн болохоор дэлүү бөөрөнд дайсагнах харилцаатай. Бас шороо махбодь усыг шингээж ширгээх чанартай.

Бөөр -уушиг

Уушигны хоёр дахь үйл нь биеэс усыг ялгаруулдаг энэ чанар нь бөөрний арга чанарын үйл ажиллагааг дэмжиж тэтгэдгээрээ эхийн харилцааг үүсгэнэ.