БҮҮВЭЙ
11 жил, 8 сар өмнө

Бүсгүйчүүд хүүхдээ бүйвээлж унтуулах нь улам багасаж байгаа гэх юм. Бүүвэй гэдэг нь "Бүү+ ай" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Бүүвэйн дүү сонсож өссөн хүүхэд дөлгөөн, мэдрэмжтэй болохоос гадна хүн төрөлхтөнг хайрлан энэрэх сэтгэлтэй зөв хүн болж төлөвшдөг гэсэн. Хүүхэд хорвоо ертөнцөөс хамгийн түрүүн мэдэрч сонссон аялгуу нь бүүвэйн дуу байдаг учраас тэр аялгуу нь үргэлж сэтгэлд нь үлдэж хорвоо ертөнцийн аялгууг түүн шиг мэдэрч тусгадаг. Бүүвэйн дуу сонсож өсөөгүй хүүхэд хахир хатуу зан араншинтай болдог гэсэн. 

Ерөнхийдөө бол бүүвэйн дуу нь зөв хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой гэдгийг судлаачид нотлоод байгаа. Эхнэр бид 2 хүүгээ гэдсэнд байхаас нь л хамтдаа бүүвэйлдэг байсан. Би хааяа ээж, хүү хоёрыг хамтад нь бүүвэйлээд унтуулчихдаг юм.

Хүмүүсээ, хүүхдээ бүүвэйлж байгаарай. Танд бүүвэйн дуунуудыг хүргэж байна.