Бэрхшээл ба Боломж - Радио Нэвтрүүлэг 01 - Podcast 01
11 жил, 7 сар өмнө

 

Монгол Амьдралын Дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа (Monica Batsukh)-ын бичсэн "Бэрхшээл ба Боломж" - Намайг Ядуурлын Ангалаас Амжилтын Оргилд Хүргэсэн Нууц номын уншигчдийн хүсэлтээр энэхүү радио нэвтрүүлгийг бэлтгэлээ. 
Энэ нэвтрүүлгийг Вашингтон хотод амьдардаг Монголын онлайн - Дуулал Радиогийн хамт олонтой хамтран Дэлхийгээр тархсан Монголчуудынхаа сэтгэхүйн цар хүрээг тэлэхэд зориулав. Хэрэв танд манай нэвтрүүлэг таалагдвал, найз нөхөдтэйгөө чөлөөтэй хуваалцаарай. Асуулт лавлах зүйлс, цаашид манай нэвтрүүлэгээс асууж лавлах зүйлс байвал MongolianLifeCoach@yahoo.com хаягаар имэйл бичээрэй.

 

Манай радио нэвтрүүлгийг шууд сонсохыг хүсвэл www.duulalradio.com вэб хуудас руу Вашингтон ДС цагаар Баасан гариг бүрийн үдээс хойш 5 цагт сонсож болох бөгөөд энэ цаг нь Английн цагаар Баасан гаригийн оройны 10 цаг, Улаанбаатарын өглөө үүрээр 5 цагт таарч байна. Хэрэв нэвтрүүлгийг шууд сонсох боломжгүй бол нэвтрүүлгийн хадгалсан бичлэгийг манай вэб хуудаснаас олж авч сонсож болно. 

 

Хэрэв та Моника Батсүхийн тухай илүү мэдээлэл олж авахыг хүсвэл, мөн түүний хийж буй нийгмийн чиглэлтэй олон ажлуудад хамрагдахыг хүсвэл www.monicabatsukh.com холбогдож болно. Манай вэб хуудсанд зочлохдоо шинэ мэдээллийг байнга түгээх имэйл жагсаалтанд бүртгүүлэхээ бүү мартаарай. Имэйл листэнд бүртгүүлсэнээр та "ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХИЙН ИД ШИД" нэртэй цахим номыг бэлгэнд хүлээн авах болно.