Бодууштай
10 жил, 11 сар өмнө

"Монголоо гоё болохоор нь очиноо" гэлцэх хүмүүс цөөнгүй. Монгол хэзээ гоё болох юм. Монголыг хэн гоё болгох юм бүү мэд... Нутагтаа үлдсэн хэд нь тэднийг ирүүлэхийн тулд Монголоо гоё болтол нь тэмцэх ёстой юм уу? Уг нь Эх орон тань, таны төлөө юу хийхийг асуух бус, харин та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадахаа асуумаар юм даа.

                                                                                                                                                                                      Бодонгууд Зоригт

Яагаад заавал хүн бүхний хүсэл зорилго "Америк мөрөөдөл" буюу амжилт Америк болсон гэж, би лав Америкд ирэхдээ тийм зорилготой ирээгүй. Монголын эрүүл биш нийгмээс, эсвэл хүйтнээс, эсвэл бохир заваан орчноос хол байх гэж л гарсан, ирээд мөнгө төгрөгтэй болсон ч заавал "dream house" тай болох хүсэл төрсөнгүй, гагцхүү энд байгаа тулдаа л Монголд буй аав, ээж, ах дүү нартаа илүү тус нэмэртэй байж чадаж байна. Тэд намайг наанаа байж бай гэж байна, тэдэнд миний тус дэм хүрч, өвчинөөсөө салж, өдрийнхөө хоолтой байгааг мэдэж байхаад би өөрөө аз жаргалтай байгаагаа мэдэрдэг. Гэвч Америкд удах тусам энэ нийгмийн бүх л сөрөг талыг олж харж байна. Тэгээд харин Монголын хүйтэн, тэр бохир орчин хажууд нь юу ч биш санагдахад миний дотор "Монгол мөрөөдөл" бодогдоно. Монгол мөрөөдөл...

                                                                                                                  Америкт амьдарч буй нэгэн Монгол бүсгүй

 

 

 

"Яруу сэтгэгч" сонины 2008 оны дугаараас