Бид хорвоо ертөнцийг тохинуулахаар ирлээ
1970 оноос эхлээд өөрийнхөө сонгосон зорилгодоо хүрээд зогсохгүй гайхалтай амжилтад хүрдэг ер бусын зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт төрж эхэлсэн бөгөөд 1990-ээд оноос олноороо мэндэлж эхэлжээ. Харин өнөөдөр 100 нялхсын 70 нь индиго хүүхэд байгаа учир айл бүр индиго хүүхэдтэй болсон гэж эрдэмтэд үзэж байна. Америкийн нэрт сэтгэл судлаач Ли Кэрролл тэдний аура нь нил ягаан өнгөтэй байгааг судлаж Индиго хүүхдүүд хэмээн нэрлэсэн бол харин монголчууд "Гасан" хүүхдүүд гэж нэрлэдэг. Та ч бас хүүхдээ анхааралтай ажиглаарай. Таны хүүхэд хачин жигтэй зүүд зүүдлэж, таныг гэнэтийн ноцтой асуултаар гайхшируулж мөн ургамалтай ярьж байна уу? Хэрвээ таны хүүхэд нууцлагдмал, дуу цөөтэй, бусад хүүхдүүдтэй ярилцах дургүй бол Индиго хүүхэд гэсэн үг.
ГОЦ ЧАДВАР
Шинэ эрин зууны индиго хүүхдүүд гэсэн тодотголтой энэ багачууд эхээс төрсөн даруйдаа л ухаалаг, дөлгөөн харцаар орчноо харж эмч нарыг гайхшруулдаг. Найман сартайгаасаа ярьж эхлэн, нэг ой таван сартайгаасаа сонин хэвлэл уншиж, гурван настайгаасаа шинжлэх ухааны нарийн нууцын талаар санаанд оромгүй зүйл ярихыг ч үгүйсгэхгүй. Тэд цэвэр ариун сэтгэлтэй, энерги ихтэй учраас бараг өвддөггүй. Өвчин туслаач өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эдгээж чадаж байна. ДОХ-ын халдвартай эцэг, эхээс төрсөн Индиго хүүхэд төрснөөсөө хэсэг хугацааны дараа цоо эрүүл болж чадсан тохиолдол ч бий. Мөн урьд насныхаа амьдралыг мэдрэхээс гадна ирээдүйд болох явдлыг урьдчилан харж чаддаг гоц чадвартай байна.
ШИНЭ ЭРИН ҮЕ
Индиго хүүхдүүдийн төрөлтөөр дэлхий давалгаалж байгаа нь тохиолдлын хэрэг биш ээ. Түүхийн хамгийн түгшүүртэй цаг мөч ойртож манай гаригийн оршин тогтнох чадвар, нөөц боломж өдрөөс өдөрт хомсдож байгаа цаг үеийн захиалгаар дэлхий дээр шинэ соёл иргэншлийг цогцлуулж хүн төрөлхтний шинэ онол, шинэ шашныг дэлгэрүүлэх оюуны асар өндөр чадавхтай хүүхдүүд мэндэлж байна. 2000 оноос Бумбын эрин эхэлсэн. Бумбын эрин бол оюун ухаан, суут ухаантнуудын эрин. Тийм учраас энэ үеэс хойш төрсөн хүүхдүүд гариг дэлхийгээ сүйрлээс аврах хувь тавилантай, дайчин, шударга шийдэмгий хурц зантай, сод ухаантай, аливааг засч залруулах ер бусын чадвартай хүүхдүүд юм. Индиго хүүхдүүд дэлхийн хүн амыг эзлэх болсон үед бидний нийгмийн бүх муу муухайг арилган энэ дэлхий маш цэвэр ариун сайн сайхан болно.
АСУУДАЛ
Индиго хүүхдүүд нь гоц содон авьяастайн дээр хурц хэрсүү, эрх чөлөөт сэтгэлгээтэй учраас тэдний арга эвийг олоход хүндрэлтэй байдаг. Тэд хараат биш бөгөөд бидний уламжлалт аргаар хүмүүжүүлэхэд хүндрэлтэй. Тэдэнд одооны боловсролын сургалтын систем тохирохгүй байгаа учраас сахилгагүй дэггүй гэхчлэн цоллуулж зарим нь сурлага муу хүүхэд гэж дүгнүүлж ч яваа. Тэднийг загнаж зодож хатуу гараар барих гэж оролдох нь хорлож байгаагаас ялгаагүй бөгөөд тэдэнд сахилгын шийтгэл ердөө ч тохирохгүй.
Ихэнхи эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийнхээ этгээд хачин ааш авирыг ойлгохгүй, яаж харьцах аргаа мэдэхгүй байгаагаас тэдний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг нь мөхөөж байна. Зан аашыг нь хүчээр дарах гэж оролдвол яваандаа индиго гэрлэн бүрхүүл нь энгийн хүмүүсийнхтэй адил болж, өөртөө итгэлгүй, сул дорой болдог. Өөрийнх нь мөн чанарыг ойлгохгүй хуучин арга барилаар хүмүүжүүлэх гэж хүчлээд байгаа энэ нийгмийн хоцрогдсон үзлийг үзэн ядаж харгис зан авир гаргаж хүчирхийлэл, аллага үйлдсэн тохиолдлууд гарч байгаа нь харамсалтай. 10 нас хүртэл эцэг эх анхаарахгүй байснаас төрөлхийн билиг чанараа гээж буруу замаар явж байгаа хүүхэд ч байна.
ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
Хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн нэг нь орчин, мэдээ мэдээлэл юм. Хүүхэд өөртөө ямарч хэрэггүй мэдээлэлийн золиос болж байна. Ер нь хүүхдэдээ тухайн насанд нь тохирсон танин мэдэхүйн чанартай мэдээ мэдээллийг үзүүлж байх хэрэгтэй бөгөөд хүүхэлдэйн кино үзүүлэхдээ хүртэл сонголт хийх нь зөв. Аль болох сайн зан чанарыг нь сайшааж магтаж байх хэрэгтэй, тэгсэнээр индиго хүүхэд өөртөө улам итгэлтэй, гоц ухаан нь улам л хурц болдог. Тэднийг хайрлаж энхрийлж, тэвэрч, байнга хайртай гэдгээ мэдүүлж буруу юм хийвэл зүгээр л тайлбарлан ойлгуулж зөв талруу нь залж хөгжүүлсээр гоц чадвар нь нээгдэж хорвоо дээр ирсэн зорилгоо биелүүлж чаддаг байна. Ер нь бол “Аав ээжийнхээ үгэнд ор” гэдэг бол буруу үг. Ингэж сургавал хүүхэд сэтгэхгүй номхон морь шиг болж хувирна. Өөрөөр нь яриулж, өөрөөр нь бодуулж, өөртэй нь ярилцаж өөрөөр нь зөв бурууг ялгуулж сонголтыг нь хийлгэх хэрэгтэй. Залуу эцэг эхчүүд хүүхэддээ хэт их анхаарал хандуулаад нийгэмд зохицох чадварыг нь төлөвшүүлэхгүйгээр өөрсдийн зүгээс зохицуулах гээд байх нь буруу. Нийгэмд өөрөө өөрийгөө л авч явах болохоос бид насан туршид нь дагаад асуудлыг нь шийдээд явахгүй шүү дээ. Бид зөвхөн тэднийг амьдрал практикдаа тулгуурлан чиглүүлж, зөв сонголт хийхэд нь туслах үүрэгтэй.
Индиго хүүхдүүдтэй маш зөв харьцахыг дэлхий нийтээр онцлон анхааруулж байгаа бөгөөд хөгжилтэй улс орнуудад тусгай хөтөлбөртэй сургууль, цэцэрлэгүүд байгуулан гоц чадварыг хөгжүүлж сургаж байна. Харин Монголд индиго хүүхдийг судалдаг, хөгжүүлдэг, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг ИНДИГО шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв үүдээ нээсэн нь цагаа олсон хэрэг боллоо.
Монголын ГАСАН үрс маш олон болж МОНГОЛ УЛС мандан бадрана!