Байгальд ээлтэй буюу эко аялалыг зохион байгуулах дүрэм болон зөвлөмж
3 жил, 12 сар өмнө

Байгальд ээлтэй аялалыг зохион байгуулах дүрэм болон зөвлөмж

Хүрээлэн буй орчноо хамгаалах бол аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг юм.

v  Манай орны нөхцөлд машин тэрэг  голдуу хээрийн замаар явдаг тул аль болох шинэ зам гаргахгүй байх,

v   Бут сөөг, мод сүйтгэхгүй байх,

v  Бинзен тос асгаж газрын тос асгахгүй байх

v  Зуух тавихдаа өндөр хөлөн дээр байрлуулах арга хэмжээ авч байвал газрын хөрсийг гэмтээхгүй

v  Нүүхдээ гал, цогоо, гүйцэт  унтраах, тамхины гал болон  чүдэнзээ сайн унтрааж гал түймэр гарахаас дээд зэргээр болгоомжлох хэрэгтэй.

v  Аялалын явцад гарч байгаа хог хаягдалаа ялган ангилж, цаас кардон зэргийг шатааж, шатахгүй бусад лонх, лааз зэргийг тусгай саванд хийж цуглуулж тээж яваад хогний төвлөрсөн цэг дээр хаяж байх хэрэгтэй. Буудалсан газраа цэвэрлэж, хөрсөн цоггүй үнсээ тэгш газар асгадаг Монгол ёс заншлаа баримтлах хэрэгтэй.

v  Гоожуур бүхий гар нүүрний угаалтуур хэрэглэж угаадсаа хайрга чулуу зэрэг өвс ургамал гэмтээхгүй газар асгаж байх.

v  Булаг болон гол горхи,нууранд хир буртагаа угаахгүй байх

v  Лааз, лонх, тамхины ишээ хамаагүй хаяхгүй байх

v  Ан амьтан хорио цээр тавигдаагүй байхад ан хийхгүй байх

v  Унасан хожуул ч гэсэн тухайн газартаа чийг хуримтлуулдаг, салхи тогтоодог тул тэндээ байх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй

v  Мод тайрах болон хугалахгүй байх

v  Нутгийн иргэдийн байгалаа хамгаалах ёс заншлыг хүндэтгэх

v  Түүх соёл болон байгалийн үнэт үзмэрүүдтэй зөв зохистой үзүүлэх

v   Ургамлын бүрхэвчийг гэмтээхгүй байх

v  Ан амьтныг үүрнээс нь үргээхгүй байх

v  Байгальд сөрөг нөлөө үзүүлж болох техник, тоног төхөөрөмж ашиглахгүй байх

v  Тусгай  сонирхолын аялалыг тогтоосон зам маршрутын дагуу зохион байгуулах , жуулчны тоог зохион байгуулттайгаар явуулах

v  Тухайн бүс нутагт хүлээн авах жуулчны тоог даацаас нь хэтрүүлэхгүй байх

v  Байгалтайгаа зөв зохистой харицах талаар гарын авлага , зөвлөмж маягаар жуулчиддаа тараан өгөх

                            Агуйн аялал

Агуйн аялал зохион байгуулж буй компани болон жуулчид хөтөч тайлбарлагчидад зориулсан агуйн аялалын дүрэм

Ш  Жуулчидад зориулан агуйн гарцыг томосгох

Ш  Агуйн байгалийн усыг саатуулахгүйн тулд зам болон хаалтыг байгуулахгүй байх

Ш  Жуулчны тоог зохион байгуулалтайгаар оруулах 2 хөтөч, жуулчидтайгаа 10 хүн байх

Ш  Агуйд жуулчин орсон тохиолдолд гэрэлтүүлгийг мэдрэмжтэйгээр байрлуулах

Ш  Агуй дотор аялагчид зөвхөн байгуулсан зам жимийн дагуу явах

Ш  Ан амьтан, ургамалд нөлөө багатайгаар аюулгүй байдлын цахим төхөөрөмжүүд байрлуулах

Ш  Нуралт болон агуйн хурдас хуримтлалын бүсүүдээр жуулчдыг нэвтрүүлэхгүй байх

Ш  Агуйн ойр орчимд гадаа нь ариун цэврийн хэрэгсэл байрлуулах

Ш  Зам дагуу хөдөлгөөний чиглэлийг заах заагчийг байрлуулах

Ш  Агуйн доторх замыг хөдөлгөөнд сөрөг нөлөөтэй юмс үзэгдэлийг цэвэрлэсэн байх

Ш  Хаших хамгаалах байгууламж агуйд байгуулсан тохиолдолд зэрлэг ан амьтан, ургамалд үзүүлэх нөлөөлөлийг хянаж, судлах

Ш  Агуй дотор ариун цэврийн байгууламж барихыг хязгаарлах

Ш  Агуй доторх мэдээллийг жуулчидад гарын авлага хэлбэрээр тараах мэдээлэл, схем, анхааруулга, зөвлөмж

Ш  Хөтөч болон өөрийн албан ажилтануудыг аялалын үед байлцуулах

Ш  Хогын сав байрлуулах

Ш  Агуй дотор тохирсон гэрлийг ашиглах

Ш  Агуйд байх зам маршрут нь биологийн төрөл зүйлд оршин тогтнох байдалд сөрөг

Агуйд дотор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ хориглоно

Ш  Жуулчид агуйн чимэглэл, чулуулаг, ан амьтны үлдэгдэл,эрртний хүмүүсийн үлдэгдэл, ан цаваар урсах ус зэрэгт гараар хүрэх хориотой.

Ш  Жуулчид хог хаягдалаа хаяж болохгүй, хогоо зохиулалтын хогын сав, зориуулалтын газар хаяна

Ш   Агуйн байгалийн үнэ цэнэ, тэдгээрийнм эмзэг байдлын талаар урьдчилан таниулах

Ш  Агуйд аж төрөх ан амьтанруу гэрэл тусгаж болохгүй талаар жуулчдад анхааруулах

Ш  Агуйд амьд хэсэгт гараар хүрэх гэрэлтүүлгийг хориглох

Ш  Агуйд тамхи татах болон архидан согтууруулах зүйл хэрэглэхийг хориотой.

Ш  Өндөр хүчтэй гэрэл болон хөгмийг ашиглаж болохгүй

Ш  Агуйд дотор буудаллаж болохгүй

Ш  Агуйд дотор толгойн хамгаалалтын дууллагыг тайлж болохгүй

Ш  Агуйд хүчтэй том хэмжээний гал түлж болохгүй

Агуйн аялалд дараах төрлийн тоног төхөөрөмжийг ашиглана

·         Батерейгаар ажиллах гэрэлтүүлгийн төхөөрөмж

·         Байгалийн хана болон бэхэлгээний хооронд зөөлөн материал ашиглах

·         Боолт бэхэлгээг байгалийн хана тохиромжгүй нөхцөлд ашиглах

·         Багаж хэрэгсэлийн цүнх эд зүйлсийг зөвхөн нуруун дор үүрч явах

·         Дуу чимээний стандартад нийцсэн багаж хэрэгсэлийг ашиглах

·         Агуйд тохижуулагч материал авч яван үл мэдэгдэх болсон зам заагчийг хийх

Агуйн аялалд оролцогчдод өгөх зөвөлгөө

Хөтөч :

§  Тухайн агуйд ажиллах чадвартай хөтөчийг сайн сонгож шалгаруулж өвөх ёстой

§  Хөтөч ба тайлбарлагч гэсэн хоёр хүнтэй байна хөтөч нь урд нь , тайлбарлагч нь хойно нь тайлбарлан явуулна

§  Хөтөч нь эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байна

§  Хөтөч нь анхан шатны тусламж үзүүлдэг байх

§  Хөтөч тайлбарлагч нь хаана байгаагаа мэддэг байх

§  Техник хэрэгслийг сайн мэддэг байх

§  Ямар ч эрсдэлийг даван туулдаг байх

§  Нэгдсэн эмийн сантай байна

§  Өөрийн мэргэжилдээ дур сонирхолтой байх

§  Агуйн талаарх янз бүрийн домог мэддэг байх

Жуулчин :

§  Хөтөч тайлбарлагчийн зөвлөмжөөс үл гарах

§  Жуулчин өөрийн хувийн бэлтгэлээ сайн хангасан байх

§  Агуйд сэрүүн учраас дулаан хувцас өмсөх дулаан хавцас

§  Орчны талаар мэдээлэл өгөх

Байгууллага:

§  Нэгдсэн станцтай байх

§  Аяллын хөтөч луужингаар хангах

§  Хөтөч тайлбарлагчийг маш өндөр шалгуураар сонгох

§  Аливаа аюул тулгарвал дор хаяж 30 минутийн дотор очиж авах

  Цэцэг ажиглах аялал

Энэ аяллын төрөл нь жуулчдын захилгаар хийгддэг, учир улирлын чанартай аялал юм.  

Жуулчинд өгөх зөвлөмж:

Ш  Ургамал цэцгийг ажиглахдаа болгоомжтой үзэх ,  фото зураг авах хэрэгтэй

Ш  Судалгаа шинжилгээ хийхдээ багаж хэрэгсэлийг зохистой ашиглаж болгоомжтой байх хэрэгтэй.

Ш  Архидан согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

Ш  Ургамлын бүрхэвчийг гэмтээхгүй багаж хэрэглэх ба гишгэж таслаж болохгүй

Ш  Тухайн цэцгийнхээ талаар гарын авлага тараах

Ш  Маршрутийн дагуу аялалыг зохион байгуулах

Ш  Байгалийн талаар болон орон нутгийн иргэдээс судлах гэж байгаа цэцэгсийнхээ талаар зөвлөмж болон тархалтыг асуух

Ш  Цэцэг судалж байхдаа тамхи татаж болохгүй ба гал түлэж болохгүй

Ш  Улиралд зохицуулсан хувцастай байх

Ш  Хувийн эмийн сантай байх

Ш  Ургамалын харшилгүй байх

Хөтчид өгөх зөвөлгөө :

§  Ургамлын чиглэлээр мэргэшсэн байх

§  Гадаад хэлний өндөр мэндлэгтэй байх

§  Өөрийн ажилдаа дур сонирхолтой байх

§  Анхан шатны тусламж үзүүлдэг байх

§  Аялалын дадлага туршлагатай байх 

§  Ургамал амьтан газарзүйн талаар өндөр мэдрэмж мэдлэгтэй байх

§  Эрсдэлийг давах чадвартай байх

§  Луужинтай ажиллах чадвартай байх

Байгуулагад өгөх зөвлөгөө  :

·         Жуулчдыг сонирхосон газарт нь аялуулах төлөвлөгөө маршрут гаргах

·         Цэцэгний тархалт болон мэдээлэл сайтай байх

·         Хэлний өндөр мэдлэгтэй байх

·         Харилцааны соёлтой, групп жуулчидтай  аялах туршлагатай байх

·         Байгуулагатай байх нэгдсэн станцтай байх

 Явган аялагчдад өгөх зөвлөмж

Анхааруулга :

v  10-аас дээшгүй хүн оролцоно

v  Заасан маршрут тэмдэгтийн дагуу аялна

v  Жимийн хажуугаар шинэ жим гарган аялахыг хориглоно

v  Тусгай эко тортой аялах ба хог хаяхыг хориглоно

v  15 км яваад 30 минут амарна

v  Явган аялагчдын ачаа нь 5н кг-аас доошгүй байх

v  Анхны тусламжийн тусгай эмийн сантай байх

v  Ёс уламжлалт байдлыг судлан аливаа газар чулуу хөндөхийг хориглоно

v  Гэрэлтүүлэг бүхий техникээр хангах

v  Нутгийн хөлчүү иргэдтэй тааралдвал хамгаалах арга хэлбэртэй байх

v  Ус булаг шандыг бхирдуулахыг хориглоно

v  Архи тамхийг хатуу хориглон

Явган аялагчдын зөвлөмж

Энэ нь гурван талын үндсэн компани , аялагч , хөтөч , гэсэн энэ гурвыг хамруулан үзүүлнэ

Хөтөч : 

Ш  Хөтөчийг маш сайн сонгож шалгаруулж авах хэрэгтэй

Ш  Хөтөч тайлбарлагч  гэсэн 2хүн авч явах бөгөөд хөтөч түрүүнд харин тайлбарлагч нь ард нь тайлбарлах хянах зэрэг үйл ажиллагааг хянаж явна

Ш  Хөтөч нь орон нутгийн болон  тайлбарлагч нь сайн ажилалаа мэддэг байх ёстой

Ш  Хөтөч нь эрүүл мэндийн үзлэгт орсон , ажилд шаргуу хүн байна

Ш  Хөтөч нь анхны тусламж үзүүлж чадахуйц мэдлэгтэй  хүн байна

Ш  Хөтөч тайлбарлагч нь хаана яваагаа мэддэг, газарзүйн байрлал сайн мэддэг хүн байх бөгөөд луужин зэрэг техник хэрэгслээ сайн мэддэг байх ёстой

Ш  Байгуулагадаа байнга мэдээлэл өгч хариуцлагатай байх ёстой

Ш  Эрүүл мэндийн дасгал хөдөлгөөнийг мэддэг байх ёстой

Ш  Хөтөч нь ямарч эрсдэл , аюулыг давах чадвартай байх

Ш  Хатуу (alcholo) авч явах

Жуулчин : Насны хязгаараас хамааран группээр аялуулах бөгөөд хөтөч тайлбарлагчийн зөвлөмжөөс үл гарах

      Аялагчид өөрсдийн хэрэглээг хангах нойтон сальфетик , вазилен , зориулалтын усны сав , өөрт хэрэгтэй эмээ сайн авч хангах

      Өөрөө хангаж чадахгүй үед тайлбарлагч болон байгуулагадаа мэдэгдэх

      Сэлгээ гутал заавал авч явах

      Өвөл намар хавар зун дулаан хөнжил авч явах

      Хөл хөлдөх аюултай тул ээлжийн оймс олонтой байх

      Хөнгөн болоод хүн бүр хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүнтэй байх

Байгууллага :

o   Нэгдсэн станцтай байх

o   Аялалын хөтөч луужингаар хангах

o   Хөтөч  тайлбарлагчийг маш өндөр шалгуураар сонгож авах

o   Аливаа аюул тулгарвал дор хаяж 30 минутийн дотор очих чадвартай

o   Тусгай аяллын маршрутыг зөв сайн нягтлан боловсруулах

o   Гал гарахаас болгоомжилж хамгаалж аялагчдад зөвлөмж, анхааруулах гарын авлага тараах

o   Тусгай 00-той байна

o   Буудлах газраа тогтоож 00-ын  асуудлыг шийдэх

o   Аялагчдад аяллын тэмдэглэлийн дэвтэр тараан өгч сэтгэгдлийг нь авах

o   Санал зөвлөмжийн тусгай хайрцаг цуг аялуулах

o   Орчны талаар мэдээлэл өгөх

 Загасчлах аялал

Загасчлах аялал нь манай орны хувьд томоохон гол нуурууд дээр түшиглэн явагдаг аялалын нэг төрөл юм.

Загасчлах аялалын үед дараах дүрэм журамыг мөрдөнө.

1.    Загасчлалын журам буюу зөвшөөрөгдөх хэмжээ, улирал болон хамгаалалтын онцлог зэргийг мөрдөн ажиллах.

2.    Тухайн загасны хэм хэмжээнд таарсан загасчлалын багаж ашиглах

3.    Загасчдад зориулсан арга хэмжээнд оролцох.

4.    Хэрэгцээ савны хэмжээнээс хэтэрсэн тооны загас барихгүй байх.

5.    Хэрэглээгүй үлдсэн амьд өгөөшийг байгальд нь эргүүлж тавих.

6.    Орчины бохирдол, аливаа төрлийн доройтлын мэдээллийг зохих байгуулгад мэдээлж байх.

7.    Алив хог хаягдал, хэрэглэгдэхгүй өгөөш, загасны үлдэгдлийг зохих журмын дагуу устгах.

8.    Зөвхөн зориулалтын зам, гүүр завины зогсоол ашиглах.

9.     Завийг ашиглахаас өмнө урьдчилсан бэлтгэлийг хангаж завинд суух хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх.

10. Загасны нөөцийг хэрхэн зохистой ашиглах, зохицуулах болон хамгаалах талаар жуулчдыг мэдээллээр хангаж ховор, устах аюултай загасны төрөл зүйлийг тодорхойлон, тэдгээрийг барихаас урьдчилан сэргийлэх.

Загасчлах дараах аргыг хэрэглэж болно:

1.    Загасны байрлалыг хурдан тодорхойлох.

2.    Загасыг нойтон гар эсвэл хор багатай багажаар барих ба энэ нь цаашид загасны амьдрал хэвийн үргэлжлэх баталгаа болж өгнө

Жуулчдын анхаарах зүйлс:

1.    Хөтөчийн заавар зөвлөгөөн доор аялан.

2.    Элдэв хог хаягдал бохирдолоо гол нуурын ойр орчимд хаях болон гол нуурлуу хийхгүй байх.

3.    Зориулалтын уут саванд хийх.

4.    Хөтөчийн зөвшөөрөлгүй дур мэдэн гол нуурлуу орох болон намаг балчигтай газраар явахгүй байх.

5.     Загасчлах аялалын тодорхой хэмжээний мэдээлэл авсан байх.

6.    Завиар загасчлаж байгаа үед хөтөчийн удирдлаган доор байж илүү дутуу үйлдэл хийхгүй байх.

7.    Аялалын үед архидан согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. 

Аялалыг зохион байгуулж буй байгуулгын зүгээс анхаарах зүйлс:

1.    Байрлах байр. ( майхан, бааз)

2.    Тээврийн хэрэгсэл. ( машин, завь )

3.    Хоол унд.

4.    Аялагчдад тухайн аялалын талаар мэдээлэл өгч гарын авлагаар хангах.

5.    Хөтөч тайлбарлагч нь анхны тусламж үзүүлж чаддаг байх.

6.    Эрсдэлийг урьдчилан тооцоолох чадвартай байх.

7.    Загасчлах тоног тохооромж бүрэн бүтэн байх.

8.    Орчины талаарх мэдээлэл аялагчдад өгч байх.

9.    Нутгийн иргэдтэй хамтран ажиллаж замчлуулах болон загасны байрлал тархалтын талаар мэдээлэл авах.

  Морин аялал                     

Морин аялал зохион байгуулдаг хөтөч тайлбарлагч жуулчинд зориулсан дүрэм

·         Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

·         Эхлээд эмээл нь тэгшхэн, олом нь чанга дөрөөний урт богиныг тохирч байгаа зэргийг шалгана

·         Манай оронд зөвхөн зөв талаас мордож мөн тэр талруугаа буудаг болохыг анхааруулах

·         Мориндоо мордоод жолоо, цулбуурынхаа урт богиныг тааруулах хэт урт баривал морь хөлөө хийх аюултай

·         Монгол морийг гуяруу нь зөвхөн гуядаж явуулдагыг анхааруулах

·         Явж байхдаа хөл гараа суга, цавинд нь хийвэл бусгаж, булгих аюултай

·         Морийг явуулахдаа “чүү” гэдэг бол зогсоохдоо жолоог нь зэрэг татна. Хэрэв нэг тийш татвал тухайн тийш эргэнэ.  

·         Замд явж байхад машин тэрэг зэрэг морь үргээхээр  юм харагдвал эхлээд түүнийг алсаас харуулж дасгах хэрэгтэй. Гэнэт харвал үргэнэ.

·         Морь унаж явахдаа хувцасаа тохируулж өмсөнө. Нэвсгэр хувцаснаас морь үргэж болох аюултай

·         Морин аялалд оролцох жуулчидын тоог зохион байгуулалтай явуулах хөтөч болон орчуулагчтайгаа нийлээд 8 10 хүн явна.

·         Морин аялалыг тогтсон жим замын дагуу цуваагаар, маршрутын дагуу явах

·         Өдөрт  1 2 цаг яваад 20 30 минут амраад орой 17 цаг гэхэд буудалсан байна

·          Хогоо энд тэнд хаяж болохгүй зориулалтын эко уутанд авч явна

·         Тухайн аялалын талаарх мэдээллийг жуулчинд гарын авлага маягаар тараана

·         Аялалын өмнө анхааруулах санамж зөвлөмж болон орчны байдлын талаар мэдээлэл өгнө

Морин аялалын үед тусгай аялалын хөтөч дагалдах ёстой бөгөөд доорх чадваруудыг эзэмшсэн байна.

·         Өөрийгөө зөв илэрхийлдэг байх

·         Хүнтэй харилцах чадвартай байх

·         Шийдэмгий байх

·         Мэдээлэл цуглуулах чадвартай байх

·         Хэлний өндөр мэдлэгтэй байх

·         Морь сайн унадаг, морины талаар мэддэг байх

·         Анхны тусламж үзүүлдэг байх

·         Аливаа эрсдэлийг даван туулж чаддаг байх

·         Спортоор хичээлдэг байх

Моин аялалын хөтөчийн мөрдөх зүйл

·         Өглөө эрт аялагчидыг цайг нь уулгаж байх зуураа морьдоо аргамжаанаас нь авч аялалд явахад бэлэн болгох

·         Аялагчдынхаа моридыг эмээлж унахад бэлэн болгох

·         Хоолны дараа морин ачаагаа ачиж оломыг нь шалгаж бэлтгэнэ

·         Аялал эхлэхийн өмнө аялагчид тухайн өдрийн маршрутыг товч танилцуулах

·          Аялаын явцад морины тоноглолыг байнга шалгаж байна

·         Аялах явцад моридын оломыг суллаад амрах

·         Аялал нь 1-2 цагийн хооронд амарч байх

·         Аялаын замд тааралдах гол горихноос морид ус уух гэж зүтгэх үед морины амыг татаж уулгахгүйгээр голыг гаталж моридын хөлс хатсаны дараа усална.

                Жуулчинд өгөх зөвлөгөө

·         Хувийн бэлтгэлээ сайн хангах

·         Морины талаар мэдлэгтэй байх

·         Морь унаж чаддаг байх

·         Хөтөчийн удирдлага нь доор явах

·         Спортоор хичээлдэг байх

·         Тэсвэр хатуужилтай байх

Хөтөчид өгөх зөвлөгө

·         Хэлний мэдлэгтэй байх

·         Түүх соёлын болон байгалийн талаар сайн мэдлэгтэй байх

·         Аливаа эрсдэлийг давж чаддаг байх

·         Зохион байгуулах чадвартай байх

·         Аялалын талаар мэдээлэл сайн боловсруулдаг байх

·         Нэгдсэн станцтай байх

·         Луужинтай сайн харицаж чаддаг байх

·         Аялал хийж буй газраа сайн мэддэг байх

·         Анхан шатны тусламж үзүүлдэг байх