АМИН ОРОН
Хүний биеийн гадна талаар амин орон байдаг гэх мэт шууд хийсвэр дүнэлтээс түр татгалзаж, баримт түшие. Дэлхийн бөмбөрцгийн гадна талд: Гэрлэн, цахилгаан, соронзон, усан, шороон сул цэнэгийн дөнгөж мэдэгдээд танигдаагүй байгаа гравитац татлын, оюуны мандлууд байгааг орчин үеийн шинжлэх ухаан баталчихсан. Орчлон ертөнцийн үл зөрчигдөх хууль бол ихээс бага руугаа багаас их өөдөө загварчлагдах хууль юм. Энэ хуулийн уг үндэс нь: хос төрмөлийн нууц ба арга билэг хоёр хөдөлгөөнд байгаа юм. Орчлон ертөнцийн аливаа дүрс үүсч төрөхдөө хосолмол чанартай байдаг. Үүнийг зөрчлөөс биет ул төрмүү. Хос чанартай учраас нэг юм гэж үгүй. Харин тэр хоёр юмны нэгдмэл барилдлага гуравдагч болж дүрс оршдог ажээ. Биет нь арга-билэг хөдөлгөөнд эргэлдэн оршдог. Тийм учраас бүх биет зуувалжин бөөрөнхий дүрсээс өөрөөр орших аргагүй. Нар, сар, од, гариг, хүн, амьтан цөм энэ хуулийн гэрч баримт мөн. Энэ баримт биднийг доорх дүгнэлтэнд хүргэж байна. Зөвхөн манай дэлхийг бус бүх од эрхэс тэдгээр дээр оршигч амьтай, амьгүй бүхэн өөр өөрийн оронтой байдаг гэсэн мэдлэгт нэгдлээ. Орчлонгийн аливаа биет орон зайг эзлэн оршдог идэвхгүй байдлаар бус харин өөрийн орон зайг үүсгэж нэгдмэл харилцаа барилдлагатай оршдог. Бүхий биет амьтай амьгүй ялгаагүй мод, ургамал, амьтан, хүн бусдаас ялгарах дүрс лугаа адил амин оронгоо үүсгэн амьдардаг. Амин орон нь биетийн эсэд , эрхтэн адил салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь байж тухай дүрс оршдог.
Хүний амин орон гэж юу вэ? Тэр нь ямар бүтэц бүрэлдэхүүнтэй вэ? Хүмүүний амьдралд түүний эерэг сөрөг нөлөө юу вэ? гэх мэт асуулт тулгарч байна. Дэлхийн од, гариг өөрийн гадуур олон давхар мандлуудтайн адил хүн ч гадна талдаа олон хүрээ өнгө гэрлийн нөмрөгтэй ажээ. Энэ тухай Монголын уламжлалт анагаах ухааны үзэл онолоор бол хүн гадуураа өнгө гэрлийн давхаргатай гэж үздэг. Тийм ч учраас хутагт хувилгаад бурхадын хөргийг бүтээхдээ гадуур нь солонгын өнгөтэй зурдаг байжээ.
Таван цул эрхтэн өөрөөсөө өнгө гэрэл ялгаруулдаг. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ч өнгө гэрэл ялгаруулдаг гэсэн буй. Баярлах гэгээн цагаан, уурлахад догшин улаан, үзэн ядахад зэвүүн саарал, дурлахад цэнхэр ногоон, хайрлахад наран шаргал өнгө гадагш цацарна. Хүний гэрэл цацруулалт нь сэтгэл хөдлөлийн өөрчлөлт хувирал, анхаарал төвлөрөлтийн байдлаас ихэсч багасч байдаг. Улаан гэрэл ихтэй бол эрүүл чийрэг гүжирмэг, лагс биетэй. Ягаан гэрэл илүү бол эрүүл, эмгэгшивч өөрөө илаарших чадалтай төдийгүй бусдыг эдгэрүүлэх төрөлх чанартай. Хөх гэрэл давамгай хүн бие даасан өөртөө итгэлтэй байдаг. Нил ягаан гэрэл ихтэй бол бусдад сэтгэл санаагаар нөлөө үзүүлэх талаар бусдаас давуу байдаг гэж ном хэвлэлд дурьдсан нь бий. Уламжлалт ном сударт өгүүлснээр таван цул эрхтэн өөр өөрийн гэрлээ гадагш цацраадаг ажээ. Зүрх улаан, уушиг цагаан, бөөр хөх, элэг хүрэн боровтор, дэлүү шаргал гэрэлтэй гэнэ. Гэрлийн багц цацарга бүхэн квант энергитэй. Физикийн үл зөрчигдөх энэ хуулиар бол таван цул эрхтэнээс цацрагч өнгө гэрэл бүр өвөрмөц квант энергитэй байж таарна. Энэ квант энергийг биеийн гаднах орон зайд хуримтлагдан хадгалагддаг байж ч болно. Хүний биед маш олон төрөл зүйн болон химийн урвал явагддаг. Сүүлийн үед хүний биеэс хими люмонесценцийн гэрэл цацруулалт байгааг нотолцгоож байна.
Аливаа илчтэй бүхэн гэрэлтэй, гэрэлтэй бүхэн илчтэй гэсэн аксиомыг санацгаая. Тэгвэл хүний илчтэй тэгэхээр хүн гэрэлтэй гэсэн дүгнэт аандаа гарлаа. Цул эрхтэнээс гэрлийн цацараг гарч гадаад амин дорныг үүсгэлцэн оршдог бол гаднах гэрлийн бүрхүүл, дотор эрхтэний хооронд маш нарийн уялдаа байгаа. Тэр нь дотоод эрхтэний эмгэг өвчингүй байхад нь нөлөөлдөг. Дотоод эрхтэнээс гэрэл цацраалт багасвал хүний гадна төрх сүр, сүлд, өнгө жавхаа доройтно.
Анагаах ухааны сүүлийн үеийн нэн сонирхолтой ололт бол хүний биеэс 8-30 см хэлбэлзэлтэй цацраг ялгардгийг таниж мэдсэн нь юм. Хүний биеийн гадна гэрлийн давхарга бий гэсэн дүгнэлт үнэн байна. Дорнын ба Монголын уламжлалт анагаах ухаан зүрхийг гэрлийн орон гэж үздэг. Тийм учраас бясалгалыг зүрхэндээ хий гэсэн буй. Хүчтэй цахилгаан дурангаар хүний зүрхний эсийг харахад гэрэлт орон зай олдсон. Түүнийг Некесус гэж нэрлэв.
Зүрхийг гэрлийн орон гэсэн мэргэдийн бясалгалаар танин барьсан үнэнийг өнөө арай гэж батлажээ. Дэлхийн амьдралыг судалж, амьдралд үе, агаараас дутуугүй нэн чухал хүчин бол цэнэгт орон болохыг таньжээ. Дэлхийн гадаад орчин ионжоогүй бол амьдрал үүсэхгүй гэсэн дүгнэлтийг нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөхөд хүрч байна.
Л.Л.Василев хоёр шил саванд гуч, гучин хулгана хийж адилхан агааржуулгатай, нэгэнд нь шүүлтүүр тавьж ион аэрозолыг саармагжуулжээ. Хорин дөрвөн цагийн дараа тэр савны хулганууд сандчин үхэж дуусчээ. Агаарт сөрөг цахилгаан цэнэг байхгүй бол хийн солилцоо алдагддаг ажээ. Манай гариг сөрөг цэнэгийн эх үүсвэрээр баян юм.
Сансарын туяа, радио идэвхит бодис, нарны хэт ягаан туяа, Гальвакс Столетовын фото цахилгаан үйлчлэл, Балло цахилгаан үйлчлэл, ургамлын навчнаас ялгарах ионууд зэрэг болно. Ионжоогүй орчинд амьдрал байж чадахгүй. Хоёр дахин нэрсэн усанд амьдрал байх боломжгүй. Дэлхийн бөмбөрцөг чөлөөт цахилгаан цэнэгтэй. Ойролцоогоор 06 сая кулан гэж тооцоолжээ. Энэ бол асар их хэмжээ юм. Чөлөөт электронууд бөөгнөрлийг эрмэлздэг. Их хэмжээний эсрэг цэнэгт ионоос бүрдсэн ионосфер дэлхийг зайнаас зүг зүгээс нь шахаж байдаг. Дэлхий ионосфер хоёрын хооронд цахилгаан орон байдаг. Цахилгаан орны үйлчлэлээр газрын гүнээс оргилон гарах электронууд биетээр нэвтрэн гардаг. Энэ электроны нэвтрэлт нь тухайн биетийн ерөнхий, чөлөөт сөрөг цэнэгийн сэмжээ хүртэл үргэлжилнэ.
Хүний биеэрч ялгаагүй чөлөөт электрон урсан орж гарна. Тэр нь атмосферийн эерэг цэнэгтэй шүтэлцээтэй байдаг. Эсийн амьдралд бодисын солилцоог дагаж цахилгаан солилцоо /электрогенозаций/ болно. Хур борооны ялангуяа цахилгаантай борооны дараа чийгтэй газраас сөрөг цэнэгтэй ион, газрын хөрснөөс хуурай үеэс их хэмжээгээр тасран хөөрнө. Хүмүүний бие болоод бүхий биет сөрөг цэнэгийн угаалганд орно. Борооны дараа ургамал ногооны өнгө гэрэл тэгширч бие хөнгөрч шингэрдгийн учир энэ буюу.
Ургамлын эсийн байгуулалт нь аянга цахилгааны хүчтэй хэлбэлзлийн үед өөрчлөгддөг. Наран дээрхи дэлбэрэлтийн үед хүн амьтны биед сөрөг ионы үйлчлэл нэмэгдэж үе үе сэргээгддэггүй бол хүний болоод бүх амьд биесийн амьдрах эрчим сулран доройтсоор мөхөж ч болохсон. Амьд эд, эсэд цахилгаан орон яаж нөлөөлдгийг нарийн судлаагүй. Гэхдээ цахилгаан орноор хүнд өвчнийг эмчлэх боломжийг олоод байна. Атмосфер газрын хөрсний хооронд потенциал ялгавар их байх тутам фото задрал төчнөөн хүчтэй явагддаг гэж судлаач Журбецкий үзэж байна. Хүний бие газраас тусгаарлагдсан үед газрын сөрөг цэнэг биед багасдагийг туршлагаар баталжээ. Энэ бүхний үндэс болгож Англид хөл нүцгэн эмчлэх нийгэмлэг байгуулагдсан. Бас модны цэнэг эрчмээр эмчлэх арга ч боловсрогдоод байгаа.
Г.А.Сергеев Байгалийн хэм хүрээлж буй орчин номондоо "Бид 1969 онд уураг тархины биолазрын нөлөө гэгчийг батласан юм. Энэ нөлөөний ачаар орчны зайд цахилгаан долгионы цацрал болохыг мэдрэмхий детокторын тусламжаар бичиж авсан" гэжээ. Москвагийн их сургуулийн профессор Н.И. Кабозяв тархины үйл ажиллагааг термо дианамикын аргаар судлаад "Хүн хэт хөнгөн бөөмс ялгаруулдаг" гэж үзжээ. Хоёр баримтыг эргэцүүлэн үзвэл: Сансар огторгуй, од, гариг, нар, сарнаас эх гэрэл, гравитац, соронзон цахилгаан долгион хүний биед орж улам нарийссаар задарч когрентлан уураг тархины биолазрын нөлөөг үүсгэдэг байхнээ. Нөгөө хэсэг биеээс ялгарагч хэт хөнгөн бөөмс болдог.
Энэ нь эргээд хүний биеийн гадгах цахилгаан соронзон био соронзон хүрээ үүсгэн амин орны салшгүй хэсэг болдог нь илэрхий. Хүн эрүүл чийрэг бие бялдартай, саруул ухаантай, хөдөлмөрийн өндәр үр бүтээлтэй урт удаан амьдрахын тулд газар тэнгэрийн ивээл болсон дуу цахилгаантай хур бороо, наран дээр цэнэгийн дэлбэрлийг хүлээж суух уу? Эсвэл өөрийн амин орныхоо цэнэгийг эрчимжүүлэх арга замыг хайх уу? гэсэн хоёр асуулт тулгарлаа. Бид хоёр дахь замыг сонгох ёстой. Үүний тулд амин орныг байдаг гэж хүлээн зөвшөөрөх ч багадна. Харин түүний бүтэц бүрэлдэхүүн, үндэс суурь биед үзүүлэх нөлөө, удамшин дамжих чанар зэрэг олон учир шалтгааныг судлан танивал зохино. Булчин цэнэггүй байж чадахгүй. Газрын электрон түүнийг цэнэглэнэ. Эс бүхэн өөртөө дотоод цэнэгээ гаднаас сэлбэнэ. Амьдрал цэнэгт орон зайд үүсч үргэлжлэхээс өөр аргагүй.
Хүмүүний амин орны бүрэлдэхүүн нэг хэсэг нь цахилгаан, амин соронзон орон юм. Амин орны бага судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бол авиан давхарга юм. Эс, эд булчингийн ширхэг бүр хөдөлгөөндөө авиа үүсгэн гаргана. "Ямарч атом өөрийн хөдөлгөөндөө өвөрмөц авиа-хэмнэл-доргио үүсгэдэг" гэж Пифагор онцлон тэмдэглэжээ.
Хүний бие дэх түг түмэн өөр өөр чанарын эс, эд цөм тойронгийн дуу авиа эрүүл байхад эмгэгшихэд ямар нөлөөтэйг судалж эхлээ ч үгүй бин битүү хэвээрээ байна. Уушиг 75-200 герц нам авиа гаргадаг бол биеэс 20-30 герц нам авиа гарч байгааг л мэдэж байна. Хүний амин орны бас нэг давхарга нь оюунлаг хэсэг юм. Хүмүүний амин орны талаар хураангуйлан өгүүлэхэд бэрх хэцүү. Амин орон нь: Гэрэл, дулаан, цахилгаан соронзон, био соронзон, хөнгөн бөөмийн, бөөмөн долгион, цэнэгт давхаргын, цацаргын дуун хэлбэлзлийн, оюунлаг усан гэх мэт олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Хүн амин оронтой болохоороо дэлхий мандлын бүрдүүлдэг хэсэгхэн нь байж геофизикийн хувиралд идэвхижин эрчимжих, сулран доройтох, эмгэгших өвчлөх, эдгэрэх, тэнхрэх боломжтой.
Амин орон нь хүнийг халдвараас хамгаалж нар, сар, од гариг, тэнгэр огтгоргүй, мод ургамал, уул ус газар, шорооны хязгааргүй их эрчмээс сэлбэгдэн бэхжиж хүн эрүүл саруул, урт удаан хөдөлмөрлөн амьдрах хамгийн дээд бололцоо нь болно. Амин орны гэрэлт давхаргын дотоод арга бодилог үндэс нь хималюлюцензийн гэрэлт таван цул эрхтэний гэрлийн цацралт билэг оюунлаг үндэс нь сэтгэлийн хөдөлгөөн, сүнс (одоохондоо далд нууц буй) чанар болно.
Амин орны гадаад үндэс нь дэлхий бөмбөрцөгийн цэнэгийн туйлшрал нар, сар, од гаригийн татал, түлхэл газрын чөлөөт цэнэгийн урсгал байдаг бол дотоод чанар нь эд, эсийн физиологи үйл ажиллагааны үр дүн (/мән. Оюунлаг үндэс нь сэтгэлийн туйлшрал, хэт хөнгөн бөөмсийн ялгаралт, бөөмсийн долгио буюу долгио бөөмсийн урсгалтай холбоотой байж болох магадлал илүү их юм.
Амин орон нь гадаад, дотоод хоёр хүчний нөлөөгөөр хүний бие бүрэлдэхүй анхны тохиолоос үүсч төгөлдөржин хамт төрдөг. Хүмүүний бие нь арга- билэг- амин орон гурван салшгүй бүрэлдэхүүн хэсэгтэй. Арга- билэг- амин орон гурав нь хүний бүтэц бүрэлдүүлбэрийн олон мянган нягт чанаруудыг бүлэглэн цомтгосон нь билээ.
Арга-дүрс нь шарын чанартай билэг нууцлаг оюунлаг тал нь бадганы чанарыг агуулж амин орон нь завсрын буюу хийн шинжтэй. Хүмүүний бүтэц бүрэлдүүлбэр язгуурыг хураангуйлан үзвэл шар, хий, бадган гэсэн гурван мах бодийн хамгийн ерөнхий ойлголт нь дүрс- оюунлаг тал- амин орон гурав ажээ.
Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос...