Амжилттай хүмүүсээс суралцах 3 чухал зүйл
9 жил, 3 сар өмнө

Амжилттай яваа хүмүүс үргэлж мөрөө үлдээж байдаг. Хэрвээ бид тэр мөрөөр явбал мөн адилхан амжилтанд хүрч чадна.

Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр амжилттай хүмүсээс суралцах 3 чухал зүйл юу вэ гэдгийг орууллаа.

1. Амжилттай хүмүүс юу бодож, юунд итгэж байна вэ?

Хэрвээ тэд өөртөө итгэж байгаа бол өөртөө итгэ! Хэрвээ тэд амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэж байгаа бол та ч гэсэн амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэ! Хэрвээ тэд бүх зүйл болмжтой гэдэгт итгэж байгаа бол таны хувьд бүх зүйл боломжтой гэдэгтээ итгэ!

“Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэвэл та амжилтанд хүрч чадна! Итгэхэд л хамаг учир байгаа юм. Итгэсэн учраас та үйлдэл хийж, түүнийгээ бодит болгодог.”

Итгэл маш хүчтэй. Итгэсэн учраас нэг бол амжилтанд хүрдэг нэг бол ялагддаг. Хамгийн гол нь та юунд итгэж байна вэ?

“Чадна ч гэж бодсон, чадахгүй ч гэж бодсон таны зөв.”- Henry Ford

Хэрвээ та чадахгүй гэж бодож байгаа бол таны зөв. Яагаад гэвэл чадахгүй гэж бодсоноор та тархиныхаа чадна гэдэг хэсгийг хааж, чадахгүйгээр өөрийгөө программчилж байна гэсэн үг. Харин чадна гэвэл таны тархи бүх чадах боломжуудыг олж харах болно.

2. Амжилттай хүмүүс ямар үг хэллэг хэрэглэж байна вэ?

Амжилттай хүмүүс эерэг үг хэллэг хэрэглэдэг.

Жмшээлбэл:

Боломжгүй гэхийн оронд боломжтой гэдэг үгийг их хэрэглэдэг.

чадахгүй → чадна

маргааш → өнөөдөр

дарааа нь → одоо

болохгүй → болно бүтнэ

бусад үгүйсгэвэл яана аа → би туршлага сууж байна

алдвал яана аа → би суралцаж байна

эрсдэлтэй → сургамжтай

онцгүй өдөр байна → ажил үйлс бүтдэг өдөр байна

хөгшдөөд байна → жинхэнэ хийж хийж бүтээдэг насан дээрээ байна

хүмүүс шүүмжлээд байна → намайг улам хурцалж байна гэх мэт.

Тиймээс таны үгсийн санд өнөөдөр ямар үг байна вэ? Сөрөг үг хэллэг ихэвчлэн байна уу? Эсвэл эерэг үг хэллэг байна уу?

3. Амжилттай хүмүүс биеэ яаж авч явж байна вэ?

Тэд зогсохдоо яаж зогсож байна вэ? Нүдний харц ямар байна вэ? Ярианы өнгө аяс ямар байна вэ? Нүүрний хувирал ямар байна вэ? Хувцаслалт нь ямар байна вэ? гэх мэтчилэн.

Хэрвээ тэд тэгш сайхан зогсож байвал тэгш сайхан зогсож сур, хэрвээ тэд асуудал шийдвэрлэхдээ маш тайван байдаг бол тайван байж сур, хэрвээ тэд хурдан түрэмгий алхаж, явдаг бол түүнийг сур, цэвэрхэн гоё хувцасладаг бол түүнийг сур, хүний нүдрүү харж ярьдаг бол тэр бүгдээс суралцах хэрэгтэй.

Амжилттай хүмүүсээс суралцах зүйл их байдаг. Хэрвээ та дараа нь амжилттай хүнтэй тааралдвал "энэ яасан азтай хүн бэ? Яасан мундаг хүн бэ?" гэж бодохын оронд "би энэ хүн шиг амжилттай болохын тулд энэ хүнээс юуг нь сурах вэ? Энэ хүн юу бодож юунд итгэж байна вэ? Энэ хүн ямар үг хэллэг хэрэглэж байна вэ? Энэ хүн биеэ яаж авч явж байна вэ?" гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж түүнээс нь суралцcанаар та ч гэсэн адилхан үр дүнд хүрч өөрийгөө амжилттай хүн болгож чадна.


“Амьдралаа сайжруулахын тулд өөрийгөө сайжруулах хэрэгтэй.

Амьдралаа өөрчлөхийн тулд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй.”

АМЖИЛТЫН ТАРНИ

Би өөрийгөө өдрөөс өдөрт сайжруулж байна!

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР