Амжилтанд хүрэхийг хүсвэл СЭТГЭ, Бусдаас урьтаж СЭТГЭ...
11 жил, 8 сар өмнө

"Яруу сэтгэгч" сонины анхны дугаарын нийтлэлүүд цувралаар...

Ялах хүслэн

Олон жилийн өмнө нэгэн агуу их жанжин хожим түүнийг ялалтанд хүргэсэн шийдвэрийг гаргах эсэхээ сонгох ёстой болов: ялалт хийх, шийдвэр гаргах ёстой байв. Дайсны цэргүүд жанжныхаас хамаагүй олон байлаа. Ингээд жанжин цэргүүдээ усан онгоцонд суулган дайсны байрлал руу сэлэв. Эрэг дээр буумагц усан онгоцоо шатаа гэж тушаажээ. Жанжин тулалдааны өмнө цэргүүддээ хандан: “Манай онгоцноос гарч буй утааг харж байна уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэрэв бид ялахгүй бол эндээс амьд буцахгүй гэсэн үг” гэжээ. Тэгээд тэд ялав. Ялахыг хүсэгч буцах замаа тасдан, ар дахь гүүрээ шатаах ёстой. Ялалтын халуун хүслийг зөвхөн ингэж л хадгална, амжилтанд энэ маш чухал.

...Чикагогийн гамшигт их түймрийн маргааш өглөө өчигдрийн их хөрөнгийн утаа суунагласан үлдэгдэл дунд, Стейт-стритд хэсэг худалдаачин зогсож байв. Тэд, түймэрт алдсанаа сэргээх үү, эсвэл аз завшаантай өөр газар хайхаар Чикагогоос явах уу гэдгээ зөвлөж байлаа. Тэгээд нэгээс бусад нь бүгдээрээ явжээ. Чикагод үлдэхээр шийдсэн худалдаачин Маршалл Филд: “Сайн санаат хүмүүсээ, би яг энд дэлхийд цуутай дэлгүүр байгуулна, хэдэн удаа шатах нь надад хамаагүй” гэжээ. Энэ явдал зуун жилийн өмнө болсон юм. Дэлгүүр байгуулагдсан. Ялах хүслэн гэж нэрлэгддэг, сэтгэлийн хүчний дурсгал мэт одоо хүртэл тэр байж л байна. Мэдээж хэрэг, Маршалл Филдэд явчих нь илүү амар байсан. Яг үүгээрээ тэр бусад худалдаачдаас ялгаатай- амжилтанд хүрсэн хүн ялагдалд орсон хүн хоёрын ялгаа энэ. 

Мөрөөдлөөс бодит байдал хүртэл

Бид хувирамтгай хорвоод амьдарч байна. Шинэ санаа, шинэ хандлага, шинэ толгойлогч, нээлт, сургалтын ба маркетингийн систем, шинэ ном, телевиз киноны хөтөлбөр шаардаж байна. Энэ бүх шинэ, сайхан юмны хэрэгцээний уралдааны, хэнд тодорхой зорилт амжилтын халуун хүсэл байна тэр ялна. Ойлгоогүй, үл үзэгдэх хүчийг, гарч ирээгүй боломжийг ашиглаж чадсан, энэ хүчийг /эсвэл эрч хүч, санаа/ амьдралыг улам тохитой болгох сүндэрлэсэн барилга, хот, үйлдвэр, нисэх онгоц, автомашин, бусад зүйл болгон хувиргаж чадсан хүмүүс л энэ дэлхийд жинхэнэ толгойлогчид болж байсан. Бидний мөрөөдөлд юу ч нөлөөлөх ёсгүй. Хэрэв таны хүсч байгаа юм чинь сайн, хамгийн гол нь түүндээ шингэж байгаа бол- бүү эргэлз, ажиллаж эхэл! Гэв гэнэт та бүтэлгүйтвэл “тэд юу гэх нь хамаагүй, яагаад гэвэл тэд, бүтэлгүйтэл бүрд төдий хэмжээний амжилтын үр хөврөл байдаг гэдгийг мэдэхгүй.

Томас Эдисон чийдэн мөрөөдөж байсан. Тэр туршилтанд шууд орсон, арван мянган удаа бүтэлгүйтэж байсан хэдий ч, мөрөөдөл нь бодит дүр төрхтэй болтол санаснаасаа ухраагүй. Жинхэнэ мөрөөдөгчид ажилаа хаядаггүй.

Ах дүү Райтууд нисдэг аппарат мөрөөддөг байлаа, эдний мөрөөдөл эрүүл саруул байсан эсэхэд өнөөдөр хэн ч эргэлзэхгүй.

Үл мэдрэгдэх хүчний тусламжаар агаараар дохио дамжуулахыг Маркони мөрөөдөж байлаа. Тэр хоосон мөрөөдөөгүйн баталгаа нь өнөөгийн радио болон телевиз. Биет дамжуулагчгүйгээр агаараар мэдээлэл дамжуулах хууль нээлээ гэж тунхаглахад, Марконын нөхөд түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт явуулж шинжилгээ хийлгэсэн нь сонирхолтой.

Ингээд, мөрөөдөгчийн хүсэл гарааны цэг. Залхуугаар, өөртөө итгэлгүйгээр мөрөөдөлдөө хүрэхгүй.

Барианд түрүүлж ирсэн хэн бүхэн гараанаас урьтаж гарсан гэдгийг хатуу сана. Эдний амьдралын эргэх эгшин аль нэг хямралтай давхцаж тэд түүнээс өөр хүн болон гарч байлаа. Джон Банъян шашны хэргээр шоронд суусныхаа дараа “Даяанчлал” ном бичсэн нь англи хэл дээрх хамгийн сайн бүтээлийн нэгэнд тооцогддог. О’Генри Огайо мужийн шоронд сууж байхдаа буюу  амьдралын гунигт мөчид өөрийнхөө суу билгийг мэдсэн юм. Түүний “хоёр дахь би” амьдралын нөхцөл байдлаас гарч ирсэн. Тэр гэмт хэрэгтний амьдралаас зохиолчийн амьдралыг илүүд үзсэн нь ойлгомжтой.

Чарлз Диккенс шилэн савны шошго наахаас эхэлсэн. Анхны хайрын эмгэнэл түүний сэтгэлийг суут зохиолч болтол нь нээсэн. “Девид Копперфилд” болон бусад олон бүтээлийг энэ эмгэнэл дэлхий дахинд өгсөн.

Элен Каплер төрснийхээ дараахан дүлий, сохор, хэлгүй болсон. Ийм гай зовлон дайрсан ч гэсэн Элен Кеплер хөгжмийн түүхэнд нэрээ мөнхжүүлэн үлдээсэн. Өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөөгүй бол хэн ч ялагдахгүй гэдгийг тэр бүх амьдралаараа баталсан.

Роберт Барнс хөдөөгийн бичиг үсэггүй залуу байсан. Хоосролд нэрвэгдсэн энэ залуу архичин болох байлаа. Гэхдээ энэ хүнд, урьд өмнө шарилж ургадаг газар сарнай ургатал яруу найргийн хэлбэрт оруулах чадал байсан юм.

Бетховен дүлий, Мильтон сохор байсан, гэхдээ эдний нэр ертөнцийн мөхөлтэй хамт алга болно. Учир нь тэд мөрөөдөж чаддаг төдийгүй, өөрийнхөө мөрөөдлийг өөрчлөн хувиргаж, зохион байгуулж чаддаг байлаа. Хүслэн, түүндээ хүрэхэд бэлэн байгаа эсэхийн хооронд ялгаа байна. Хэрэв та итгэхгүй байгаа бол бэлэн биш байгаа нь тэр. Эцэст нь... Дээшээ цоройход, хөгжил цэцэглэл элбэг дэлбэгийг хүсэхэд, ядуурал хоосролыг тэвчихээс бага хүч шаардагдана гэдгийг сана.               

Наполеон Хилл Сэтгэ, баяж Орчуулагч Г.Пүрэв

 Гэрэл зургийн эх сурвалж: Уран бүтээлч Б.Батзаяа https://facebook.com/BatzayaPhotography