Амжилтанд хүргэх дадал
“Эрүүл мэнд бол агуу баялаг юм.”-Virgil
Бидэнд байгаа цорын ганц зүйл бол бидний бие махбодь. Тиймээс энэ биеэ маш сайн тордон, авч явах хэрэгтэй.
Оюун ухаан маань хаана хүрэхийг хүснэ бие махбодь маань тэнд аваачиж чадах тэр хэмжээний эрч хүчтэй, эрүүл чийрэг, бат бөх байх ёстой. Үгүй бол оюун ухаан хүсээд л байдаг бие дийлэхгүй бол маш харамсалтай билээ.
Тиймээс одооноос эхлэж биеийн тамираар хичээллэх нь зүйтэй. Бидний амьдралд зайлшгүй байх дадлуудын нэг бол биеийн тамир.
Өөртөө үнэхээр хайртай хүн л биеийн тамираар хичээллэдэг.
Биеийн тамирын аль ч дасгалуудыг хийж болно. Өөрийнхөө хийж чадах дасгалаа л хий. Хэрвээ гүйхэд үе мөч өвддөг бол сэлэх, сэлж чадахгүй бол дугуй унах, эсвэл аэробикийн дасгалууд хий. Дасгал хийх хүсэлгүй байгаа бол тоглоом тогло. Жишээ нь: Сагс, хөл бөмбөг, волейбол, теннис тогло. Мөн бүжиглэж ч болно шүү дээ. Тоглох дургүй бол дэлгүүр орохдоо алхах, цахилгаан шатны оронд зүгээр шатаар өгсөх г.м.
Яагаад гэвэл энэ биеээ эрч хүчтэй, сэргэг байлгаж, зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн хэмжээгээр заавал хөдөлж байх хэрэгтэй.
Нийт дасгалуудыг ерөнхийд нь 3 ангилж болох юм.
1. Хүч тамир нэмэх дасгал – штанг, туухай өргөх, бөх барилдах гэх мэт хүчний дасгалууд
2. Уян налархай болгох дасгал- сунгалт, амьсгалын болон йогийн дасгалууд гэх мэт
3. Тэсвэр тэвчээр, хурд шалгах дасгал – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах гэх мэт аэробик дасгалууд
Үр дүнгээ хурдан үзэхийн тулд долоо хоногт 3 удаа 20-30 хувь тасралтгүй хийх хэрэгтэй. Учир нь: 20-оос дээш хичээллэсэн хувь тутамд
1. Биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг
2. Хүний тархинаас эндорфин буюу аз жаргал, баяр баясгалангийн даавар гардаг. Энэ нь байгалиас заяасан шидэт даавар бөгөөд биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийн сайхныг нэг удаа мэдэрсэн хүн дахин биеийн тамир, дасгал хөдөлгөөн хиймээр болдгийг тайлбарлаж байгаа юм.
Хэрвээ та өнөөдөр амжилтаа яг юунаас, хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байвал биеийн тамир спортоор хичээллэхийг санал болгож байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
УКА ТӨМӨР