"Алтан цом" улсын уралдаанд "Яруу эгшиглэн" хамтлаг түрүүллээ
11 жил, 10 сар өмнө

Хүүхдүүд маань дуулахын өмнө багш СТА С.Дэлгэрцэцэгийн хамт.

"Алтан цом" хүүхдийн улсын уралдаан жил бүр болдог юм байна. 3-р сарын 26-ний өдөр Улаанбаатар дуу бүжгийн чуулгын байранд өглөө 10:00 цагаас 23:00 хүртэл бүтэн өдрийн турш наадлаа. Наадмаас ажиглаж байхад хүүхдийн дууны урын сан багатай нь харагдаж байлаа. Хүүхдийн уран бүтээлийг дэмжих тал дээр ажилламаар санагдлаа. Бизнесийн байгууллагуудын хувьд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнээрээ хүүхдийн уран бүтээл болон авъяаслаг бүтээлч хүүхдүүдийг дэмжиж ажиллавал олон авъяаслаг монголчууд төрнө гэдэгт итгэлтэй байна.

 Манайхан наадмын дүн гарахыг хүлээж 23:00 цаг хүртэл суусан нь 5 настай хүүхдүүдийн хувьд их тэвчээр шүү. "Яруу эгшиглэн" хамтлаг маань хамтлаг дууны бага насны ангилалд тэргүүн байрын шагнал эзэллээ. Наадмын үеэр маш олон авъяаслаг хүүхдүүдийн бичлэгийг хийлээ. Та бүхэн орж үзээрэй.