"Ази Фарма" компанийн Шилдэг 100 харилцагчийн баярт оролцож "ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС" сэдвээр лекц уншлаа
12 жил, 8 сар өмнө

4 сарын 8-ний өдөр "Ази Фарма" компаниас "Шилдэг 100 харилцагчийн баяр" зохион байгуулж харилцагч байгууллагуудынхаа ажилтануудад эмийн зохистой хэрэглээ болон бизнесийн хамтын ажиллагааны талаар лекц, семинар зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Миний бие уг арга хэмжээнд урилгаар оролцож "ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС" сэдвээр лекц уншлаа. Мөн эм, эмнэлэгийн байгууллагын ажилтнуудтай маркетингийн шинэ үеийн хандлага, интернэт орчинд хэрэглэгчдтэй харилцаж үнэнч тууштай хэрэглэгчийг төлөвшүүлэх талаар санал бодлоо солилцоо.

Уулзалтын үеэр "Ази Фарма" компани нийгэмд чиглэсэн олон талт сайн үйлсийн ажлуудыг удирдлага болгон ажиллахаа илэрхийлж байсан нь сүүлийн үеийн маркетингийн хандлага болж буй хүмүүнлэг маркетингийг бодлоготоо тусган ажиллах гэж байгаа нь сайшаалтай санаглаа.

Харилцагч байгууллагууддаа чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан "Ази Фарма" компанийн хамт олонд баярлалаа. Амжилт хүсье.