Ажиглалт
13 жил, 3 сар өмнө

Нийгэмд амьдарч байгаа бид байнгын харилцаан дунд амьдардаг. Тэр харилцаа ямар байх нь бидний бие биедээ хэрхэн хандах хандлагаас хамаарах зүйл. Хүмүүс биесээ хүн гэсэн нүдээр харж байгаасай... 

Бусдыг гэхээсээ илүү өөрийгөө ажиглах дуртай. Тэгээд бусадтай харилцахдаа өөрийгөө бага багаар мэдэж авна. Би гэдэг хүн гэж ирээд өөрийгөө бодож үзэхэд ... ийм зүйлд дургүй юм байна, харин эелдэг намуухан амартайван байдлыг юунаас ч илүүд үздэг байх нь гээл өөртэйгөө ярилцана. Энэ нь зүгээр өөртэйгөө ярилцаж буй байдал. 

Ажлаа хийнгээ, бас алхах зуураа бусдыг ажиглахад заримдаа урамтай байдаг юм. Хүмүүсийг ажиглаж байхад өөрийгөө харах шиг болно хэ хэ. Хүн бүрийн дотоод бодол, ертөнцийг үзэх үзэл өөр ч гэлээ “ХҮН” төрөлхтөн гэдэг утгаараа ерөнхий төлөв нь бас адил байдаг байна. 

Алхах дуртай юм болохоор үдийн цайны дараа ажлаас түр амсхийж алхахаар шийдэв. Ажлын ойролцоох сайхан гудмаар алхаж явлаа.

Өөдөөс монгол, гадаад хоёр залуу ирж явна. Монгол залуу нь тамхи зуусан бага зэргийн муухай царайлсан харагдаж, харин гадаад залуу нь цэвэрхэн нүдэнд дулаан хэрнээ инээмсэглэсэн тэгээд ямар нэг зүйл идэж байгаа бололтой. Дотроо бодож байгаа юм. /хүн бүр өөр шүү/

Эндээс дүгнэхэд тэр хоёр залууг би мэдэхгүй, бас танихгүй. Зүгээр л зөрөөд өнгөрхөд буусан дүр зураг ийм байлаа. Миний л ажиглалт... Гадуур явж байхад инээмсэглэж яваа хүн цөөн харагдана, миний хувьд даруухан мишээгээд өнгөрөхийг эрмэлздэг. Бас байнга тийм байж чадахгүй юмаа тиймээс сайхан дурсамжаа бодоход өөрийн эрхгүй уруул, нүд маань инээмэгсэглэглэмээр болж мишээгээд ирдэг хэ хэ.

Монголд ирсэн гадныхан биднийг уурлахад байнгын бэлэн явдаг гэж дүгнэсэн байгаа юм, үүнийг сонсоход их эмзэглэмээр болж байлаа. Амьдрал үргэлж сайхнаараа байхад ИНЭЭМСЭГЛЭЛ маш чухал. Инээмсэглэл бидэнд амьдралын болон хайрын дархлааг бий болгоно.