Агуу Хайрын Эзэддээ зориулав...
11 жил, 8 сар өмнө

Маргааш Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр. Энэ л өдөр эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэн хурал, цуглаан, уулзалтуудад оролцож дэлхий даяар тэмдэглэсээр иржээ. Манай улсын хувьд ч энэ л баярын өдөр эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг хайн эрэлхийлж дуу хоолойгоо хүргэдэг. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх өсөн нэмэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Монгол улсынхаа  хөгжилд манлайлан оролцох болсон  билээ. Мөн бид энэ л өдөр ээж нарыгаа, ирээдүйд эх хүн болох бүсгүйчүүдээ баярлуулдаг. Эрхэмсэг Монгол хүмүүн тэр дундаа эмэгтэй хүмүүн болсоноороо бахархдаг бүсгүй танд нэгэн таатай мэдээ дуулгах гэж байгааг зурагнаас гадарласан болов уу? Энэ хорвоогийн эхлэл болсон ээж нарыгаа болон ирээдүйд ээж болох бүсгүйчүүддээ санаанд оромгүй гайхалтай бэлгийг барихаар Халуун сэтгэлт залуучууд хэдийн бэлтгэлээ базаажээ. Тэд юу хийв? Яаж баярлуулхаар шийдсэн бол?  “Үнэгүй такси, Өнө мөнхийн цэцэг”....Та боддоо: хаашаа ч юм яаран таксинд гараа өргөн суух бүсгүйг зорисон газарт нь хүргээд төлбөр авахгүй ээ, Баярын мэнд гэх залуусын 2 үгэнд ээжүүд болон бүсгүйчүүд маань хичнээн их баярлах бол, энийг танд хэмээн Хятад сарнай бус хэзээ ч үхэшгүй “Өнө мөнхийн цэцгийг” бэлэглэхэд хичнээн их догдлох бол... Ийм л гайхалтай санааг Халуун сэтгэлт залуучууд бодон олж биелүүлж чаджээ. Тэд яриад л өнгөрсөнгүй хэлсэндээ хүрч өдрийн 4 цагаас үүрийн 3 цаг хүртэл “Өнө мөнхийн цэцэг”, мэндчилгээгээ урласан юм. Санаанд оромгүй гайхалтай санааг олж, хамтдаа нэгэн сэтгэлээр цаг заваа зориулан хэрэгжүүлж чадсан залуусын сайхан сэтгэлээрээ усалж, чин үнэнчээр ургуулсан өнө мөнхийн бэлэг олон эмэгтэйчүүдэд гайхалтай санагдаж жаргалыг бэлэглэх нь гарцаагүй юм.  Эрхэмсэг бүсгүй танд үнэгүй таксинд суух, өнө мөнхийн цэцгийг авах ховорхон завшаан тохиох болтугай гэж хүсье...

Ямарваа нэгэн нам, шашинаар бус сайн сайхныг бүтээх чин хүслээрээ нэгдсэн ХАЛУУН СЭТГЭЛТ залуусын хүсэл бүхэн биелэх болтугай. Та бүгддээ амжилт хүсье... 

http://www.facebook.com/groups/haluunsetgel/