Дагваны ГАНПҮРЭВ- Өв соёл судлал, язгуур урлаг
9 жил өмнө

Өв соёл судлаач, хөгжмийн зохиолч, продюсер
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Гүйцэтгэх захирал,
Монгол Улсын Консерваторийн Язгуур урлагийн тэнхэмийн  эрхлэгч.

Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн, Монгол Улсын Ятгын Холбооны ерөнхий менежер, соёл судлаач, хөгжмийн зохиолч, продюсер. Тэрээр урлаг соёлын салбарт 20 гаруй жил ажилласан, харийн нутагт 16 жил ажиллаж амьдарсан, олон улсын урлагийн зах зээл дээр өөрийн уран бүтээлүүдээ танилцуулсан, эртний нүүдэлчдийн өв соёлоор дагнасан "Алтай ятга", "Аху их ятга"-ыг судлаж дахин нутагшуулсан, эртний нүүдэлчдийн "Тойром бүжиг" -ийн хөгжмийг дахин сэргээж бичсэн. Алтай хамтлагийг үүсгэн байгуулагч. Эгшиглэн, Уянга, Бөртэ хамтлагийг үүсгэн байгуулж Европ дахь аялан тоглолтуудыг тус тус зохион байгуулж байсан. Цаашид язгуурын өв соёлыг сэргээн нутагшуулах чиглэлээр төвлөрөн ажиллаж байна.
Монгол Улсын Консерваторийн Сургалтын хөтөлбөрт зориулж, Язгуур урлагийн цогц сургалтын хөтөлбөрийг гардан боловсруулсан.

Ярилцлага унших