АМЖИЛТЫН ТАРНИ НОМ (2013 он)
11 жил, 7 сар өмнө

АУГАА ИХ ИЙГ ЗОРЬ... ТҮҮНДЭЭ ХҮР!

  • Олон яана аа? -гаас салах гурван арга
  • Сөрөг мэдрэмжээ хурдан өөрчлөх хоёр арга
  • Өөрийгөө өөрчлөх зургаан алхам
  • Шийдвэр гаргахад туслах долоон зүйл
  • Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх гурван алхам
  • Өөрийгөө сонсож сурах гурван зөвлөмж
  • Зорилго тавих үндсэн арваннэгэн зарчим
  • Урам зориг хугарах гурван шалтгаан
  • Түгээмэл байдаг үнэмшилтэй таван шалтаг
  • Сэтгэлийн дарамтын тухай хоёр бодит үнэн
  • Оюун ухаанаа хэрхэн дахин программчлах вэ?
  • Айдсаа яаж устгах вэ?
  • Хийх ёстой зүйлээ яаж хийдэг болох вэ?
  • Урам зориг, эрч хүчийг өөртөө хэрхэн өгөх вэ?
  • Азыг өөртөө яаж татах вэ?
  • Гайхамшгийг өөрөөсөө хайж, түүнийгээ яаж жинхэнэ бодит АМЖИЛТ болгон хувиргах вэ? г.м.
  • Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл амжилтанд хүрнэ
  • Та юу бодно, түүндээ л хүрнэ
  • Амьдралын тухай гүн ухаанаа өөрчил
АМЖИЛТЫН ТАРНИЙН тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх аяндаа яг өнөөдөр гар!

"...энэ бол урьд өмнө бидний төсөөлөөд сурчихсан ном зохиол гэдэг шиг юм огт биш, энэ бол өөрийн чанарыг өөрөө онож гэгээрэхүйн увдис. Гагцхүү олж унших чухал..." - Баатад - сартуул Гүндүүгийн Буянтогтох (МУИС-ийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор)

Зохиогч Т.Бадамзул

1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр одоо АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод гэр бүлийн хамт амьдарч байна.

Хувь хүний хөгжлийг гол сэдвээ болгон "ХҮС, ХИЙ, ХҮР" нэртэй блогоо 2010 оноос эхлэн хөтлөн явуулах болсон ба өөрийн сурч мэдсэнээ http://www.UkaTumur.com/ цахим хуудсаараа, мөн Facebook, Twitter, YouTube-ээр интернэт хэрэглэж буй олон нийтэд хүргэж байгаа билээ. Түүний "ХҮС, ХИЙ, ХҮР" блог нь 2011 оны "Боловсролын шилдэг блог"- оор шалгарсан байна.