“УРАН БИЙР” УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ
“УРАН БИЙР” УРАН БИЧЛЭГИЙН СУРГАЛТ
Монголчуудын оюун сэтгэхүй, хэл соёлын хосгүй өв дэлхийд ганцхан “босоо” Монгол бичгээ өвлөн суралцаж, урлаг гоозүйн мэдрэмж, уран бийрийн чадвараа хөгжүүлэхэд тань зориулж УРАН БИЙР сургалтандаа урьж байна.
Монгол уран бичлэг нь үндэсний утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж, утга агуулга, үсгийн хэмнэлээр бүтээл туурвидаг бийрийн урлаг юм.
Сургалтаар монгол бичгийн бүх үсгийн техник, үг бичих арга техник, цаашид өөрийгөө бие даан хөгжүүлэх суурь чадварыг олгоно.
Сургалтын эх бичиг судлаач, уран бичлэгийн багш, “Монгол хэлний тайлбар толь”, “Монгол бичгийн зөв бичихзүйн толь” зэрэг монгол бичгийн ном бүтээлийн редакцийн багт ажилласан, 2013 оноос монгол бичиг, уран бичлэгийг түгээн дэлгэрүүлж яваа Нямсүрэнгийн Даш http://creativemongolia.com/dash багш удирдан явуулна.
Хөтөлбөр: Том бийрийн сургалт 30Ак/цаг (10 хоногийн сургалт + 1 сарын зөвлөгөө)
Өглөө, өдөр, амралтын өдрийн ангиас сонгон суралцах боломжтой.
Сургалтын төлбөр: (Сургалтын бийр, янтай, муутуу цаасны үнэ багтсан + тухайн оролцогчдын каллиграфын тамганы загварыг гаргаж өгнө)
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
1 дэх өдөр: Суурь ойлголт (бийртэйгээ харьцаж сурах, бийрийн техник, техникийн үг хэллэг, өргөлт, даралт, цохилт)
2, 3 дахь өдөр: Титэмт үсгүүд
4, 5 дахь өдөр: Шилбэт үсгүүд
6, 7 дахь өдөр: Нумт үсгүүд
8, 9 дэх өдөр: Гэдэст үсгүүд
10 дахь өдөр: Үсэг, үеэ холбоод үг бүтээх техник, гар салгаж бичих техник.
ДАВУУ ТАЛ
- Төвлөрч сурах нэг төрлийн оюун сэтгэлийн дасгал
- Бийрний үс цаасанд хүрэх төдийг мэдрэх гарын мэдрэмжтэй болно
- Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх шинэ хоббитой болно
- Зураг, дизайн, гоо зүйн мэдрэмж хөгжинө
- Монгол бичгийн мэдлэг сайжирч, үгийн сан нэмэгдэнэ
- Үндэсний агуулгатай бэлэг дурсгалын бичвэр хийж сурна
- Уран бичлэгийг хараад ямар техникээр бичсэнийг ялгадаг болно
- График дизайны хүмүүст цаашид бүтээл хийхэд давуу тал болдог
- Сургалтын дараах 1 сарын онлайн зөвлөгөө: Тухайн оролцогчдийн хүсэл сонирхолд тулгуурлан “Бүтээл” хийх боломжтой. Төгсөгчид бүлгэмийн зохион байгуулалтанд орж, цаашид мэдлэг туршлагаа тогтмол солилцохоос гадна хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах боломжтой.
Суралцагчид тавигдах шаардлага:
- Монгол бичгийн анхан шатны мэдлэг
- Үзсэн хичээлээ бие дааж давтах цаг гаргах
- Гэртээ давтах бэх, цаасаа өөрсдөө худалдаж авна. Зөв бэх, цаас авахын тулд багшаас зөвлөгөө авна.
Лавлах утас: 99861326, 88596789
БҮРТГЭЛ: Овог нэр, утасны дугаараа Career Code болон https://www.facebook.com/%D0%A... хуудасны мессеж хэсэгт илгээж бүртгүүлнэ.