Бэгзсүрэнгийн ТӨГӨЛДӨР
14 жил, 10 сар өмнө

1999 оны 12-р сарын 26- нд Улаанбаатар хотод төрсөн. 6 настайгаасаа хөгжим, урлагийг сонирхож Морин хуур, төгөлдөр хуур, гитар, бишгүүр, бөмбөр, юкүлэлэ гэх мэтчилэн нийтдээ 8 төрлийн хөгжмийн зэмсэгийг тоглодог.

2013- 2014 онд "Монголын хүүхдийн ордон"-д морин хуурыг анх сурч, 50 гаруй аяыг тоглож сурсан.

2013- 2016 оны сургуулийн Урлагийн наадмын "Шилдэг морин хуурч, хөгжимчин суралцагч"

2017 оны "Яргуй хүүхдийн урлагийн их наадмын" тусгай байр

2017 онд Ази Номхон Далайн 31-р Жемборийн Нүүдэлчин цогцолбор төвд Морин хуурын багшаар ажиллаж, 20 орны 200 гаруй хүүхдүүдэд Морин хуурын анхан шатны мэдлэг олгох, сургах үйл ажиллагааг зохион байгуулсан.

2019 оноос Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery, Caraar Code төвтэй хамтран Морин хуур сургах, түгээн дэлгэрүүлэх ажилд хэвь нэмэр оруулан ажиллаж байна.

Хурим найр, ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд 100 гаруй удаа морин хуур тоглож оролцсон. Оросын "Russia Today" телевизийн баримтат кино, Итали аялагчдын "Морин хуурын домог" гэх мэт хэд хэдэн баримтат кинонд морин хуур тоглож оролцсон.

БОЛОВСРОЛ

  1. 2006- 2014 онд Ерөнхий боловсролын 31-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол
  2. 2014- 2017 онд Төв аймгийн Баянчандмань дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг “Хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт засварчин” мэргэжлээр 4-р зэрэгтэй төгссөн.
  3. 2017 онд “Олон улсын Улаанбаатарын их сургууль”-д элсэн суралцаж байна.