​Цэндийн Майдар | Шинийг санаачлагч, “Монгол TOEFL”- АСуТ шалгалтын системийг боловсруулсан
9 сар, 1 долоо хоног өмнө


Шинийг санаачлагч, “Монгол TOEFL” гэж нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан.

1958 онд Улаанбаатар хотноо төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1982 онд төгссөн.

МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакцид сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газар редактор, Монголын сэтгүүлчдийн холбоонд референт, англи хэл дээр гардаг “Mongol Messenger” сонины ерөнхий редактор, Улаанбаатар хот дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтан хийж байгаад 1990 онд улс оронд өрнөсөн их өөрчлөлтийн тухай “Нэн шинэхэн түүх” нэртэй ном бичиж хэвлүүлсэн.

1991 оноос “Ядуурлаас гарах арга зам” судалгааны төв (сүүлд нь “Жимсчид ногоочдын нийгэмлэг” болж өөрчлөгдсөн)-ийг ажиллуулж улмаар “1993 он - Хүнсний жил” хөтөлбөр, мөн “Ногоон хувьсгал” үндэсний хөтөрбөр (1998 онд)-ийг санаачлан боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулж байв. Дээрхи үйл ажиллагааны үр дүнд, гэр хорооллын айл өрхүүд бичил аж ахуй эрхлэх мэдлэг дадлага бага ч болов олж авсан бөгөөд хашаандаа ямар нэгэн хэмжээнд жимс, ногоо тарих өрхийн тоо нэлээдгүй нэмэгдсэн.

1988 онд сэтгэхүй хөгжүүлэх ардын наадам тоглоомыг сэргээн дэлгэрүүлэх баг бүрдүүлж ажилласнаар эдүгээ Улаанбаатар хотын “Зүүн 4 зам”-ын урд хэсэгт “Оюун ухааны олон улсын тоглоомын музей” байгуулагдаад ажиллаж байна. Монголын анхны авъястан шалгаруулах “Got Talent” маягийн “Гиннесс шоу” тэмцээнийг санаачлан зохион байгуулж 1993 онд Улсын циркид 4 өдрийн турш явуулсан.

2006- 2015 оны хооронд монгол, англи хэлний харьцуулсан судалгааны ажил хийсний үндсэн дээр “Монгол TOEFL” гэж зүйрлэн нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан бөгөөд харилцан ярианы 100 сэдэв, 100 хүүхэлдэйн кино бүхий сурах бичгийг мөн бэлтгэн гаргасан.

БҮТЭЭЛ

ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ:

2007 он – “Grammar Guide: харьцуулсан өгүүлбэрүүд” (англи, орос, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

2008 он “32-тын учир начир” (англи, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

2010 он “32-тын хүрд

2014 он “50-тын хүрд

2015 он “50-тын хүрд / Монгол TOEFL

ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ:

2012 он “Театр English” (1)

2013 он “Театр English” (2)

https://www.facebook.com/maidar.tsend