​Цэндийн МАЙДАР- Хэл судлаач, орчуулагч, 50-т хүрд англи хэл сурах аргачлал боловсруулсан
1 жил, 11 сар өмнө

Хэл судлаач, орчуулагч, 50-ТЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ АРГАЧЛАЛ, Монгол TOEFL” гэж нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан. Системийн шилжилгээ.

1958 онд Улаанбаатар хотноо төрсөн. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1982 онд төгссөн.

МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакцид сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газар редактор, Монголын сэтгүүлчдийн холбоонд референт, англи хэл дээр гардаг “Mongol Messenger” сонины ерөнхий редактор, орчуулагч, Улаанбаатар хот дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтан зэрэг орчуулгын ажил хийж байхдаа хэл судлалруу орж, англи хэлний орчуулгын аргачлалуудыг судлаж эхлэсэн.

1990 онд улс оронд өрнөсөн их өөрчлөлтийн тухай “Нэн шинэхэн түүх” нэртэй ном бичиж хэвлүүлсэн.

1991 оноос “Ядуурлаас гарах арга зам” судалгааны төв (сүүлд нь “Жимсчид ногоочдын нийгэмлэг” болж өөрчлөгдсөн)-ийг ажиллуулж улмаар “1993 он - Хүнсний жил” хөтөлбөр, мөн “Ногоон хувьсгал” үндэсний хөтөрбөр (1998 онд)-ийг санаачлан боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулж байв. Дээрхи үйл ажиллагааны үр дүнд, гэр хорооллын айл өрхүүд бичил аж ахуй эрхлэх мэдлэг дадлага бага ч болов олж авсан бөгөөд хашаандаа ямар нэгэн хэмжээнд жимс, ногоо тарих өрхийн тоо нэлээдгүй нэмэгдсэн.

1988 онд сэтгэхүй хөгжүүлэх ардын наадам тоглоомыг сэргээн дэлгэрүүлэх баг бүрдүүлж ажилласнаар эдүгээ Улаанбаатар хотын “Зүүн 4 зам”-ын урд хэсэгт “Оюун ухааны олон улсын тоглоомын музей” байгуулагдаад ажиллаж байна. Монголын анхны авъястан шалгаруулах “Got Talent” маягийн “Гиннесс шоу” тэмцээнийг санаачлан зохион байгуулж 1993 онд Улсын циркид 4 өдрийн турш явуулсан.

2006- 2015 оны хооронд монгол, англи хэлний харьцуулсан судалгааны ажил хийсний үндсэн дээр “Монгол TOEFL” гэж зүйрлэн нэрлэж болохуйц АСуТ (Англи хэлний суурь дүрмийн тест) шалгалтын системийг боловсруулсан бөгөөд харилцан ярианы 100 сэдэв, 100 хүүхэлдэйн кино бүхий сурах бичгийг мөн бэлтгэн гаргасан.

БҮТЭЭЛ

ДҮРМИЙН СУРАХ БИЧИГ:

2007 он – “Grammar Guide: харьцуулсан өгүүлбэрүүд” (англи, орос, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

2008 он “32-тын учир начир” (англи, монгол хэлний дүрмийн харьцуулалт)

2010 он “32-тын хүрд

2014 он “50-тын хүрд

2015 он “50-тын хүрд / Монгол TOEFL

ХАРИЛЦАН ЯРИАНЫ СУРАХ БИЧИГ:

2012 он “Театр English” (1)

2013 он “Театр English” (2)

50Т-ЫН ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ

2007 оноос “50-тын хүрд” нэртэй сурах бичгээ 6 удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд эдүгээ энэхүү номоор хичээл заахад хүмүүс 10 хоногийн дотор шууд л яриад, бичээд  эхэлж байгаа. Үүний учир шалтгаан нь дараахи зүйлд оршино:
- Англи хэлний 16 актив, 10 пассив хувилбар нь монголынхтой нийлэхэд нийт 50 болох юм
- Актив, пассивын бүх хувилбарыг нэгтгээд ердөө 2 хуснэгтэд багтаагаад багцалчихсан
- Тиймээс, актив пассивын бүх хувилбарыг тус бүрийг нь ганц л том хүснэгтнээс бүгдийг нэг дор харьцуулж үзэх боломж бүрдлээ.
- Өөрөөр хэлбэл, аль хувилбар алинтай нь адил, эсвэл юугаараа өөр вэ гэдгийг харьцуулан харж нягтлан хэлэлцэж болно.
- Түүнчлэн, нэг хүснэгтэд 2 хэлний дүрэм мөр зэрэгцэн цугтаа орж байрлав.
- Үүний үр дүнд, хэрэв монголын 1 өгүүлбэрийг 50 хувиргаж сурах аваас тэдгээрийн англи вариант нь хүснэгтээс шууд бондгос гээд малилзаад л гараад ирнэ.
- Тиймд, өөрийн сайн мэдэх монгол хэлнийхээ олон хувилбарыг ойлгож авах юм бол английг нааш нь цааш нь чөлөөтэй гэгчийн хөдөлгөдөг болой.
- Иймийн учир, 5 жилийн турш дунд сургуульд чихдүүлээд, дараа нь ахиад 5 жил дээд сургуульд нухлуулсан хэрнээ 2 өгүүлбэр холбож чадахгүй гэлдэрч явсан нөхдүүд ердөө 10 хоногт дуржигнатал ярьж хөөрөлдөөд эхлэх нь тэр.

Англи дүрмийн тухай товчхон өгүүлэхүй

а/   Англи хэлээр өгүүлбэр бүтээхэд НЭР ҮГ, ТЭМДЭГ НЭР нь бараг шахам өөрчлөгдөхгүй.

б/   Анхаарах цорын ганц зүйл бол – ҮЙЛ ҮГ ба түүний хувиралууд.

в/   Өөрөөр хэлвэл, үйл үгийг ойлгосон байхад ямар ч өгүүлбэрийг зохион хэлж чадна гэсэн үг.

г/   Үйл үг нь дотроо Gerand, Participle, Infinitive, Modal ба ЦАГ ялгасан дүрэмтэй.

д/  Эдгээрээс нэн төвөгтэй нь цагийн олон өөрчлөлтүүд буюу.

е/  Нийтдээ цаг бол 3 (Past, Present, Future), түүний хэлбэр нь – 3 (Simple, Continuous, Perfect) ба эдгээрийн дундаас Active (Идэвхийт), Passive (Эс идэвхийт) хэвийн 26 хувилбар үүснэ.

ж/  Энэхүү онлайн хичээлд хамрагдсанаар та 1 өгүүлбэрийг монголоор 54 болгож хувиргах ба англи нэг өгүүлбэрийг ч мөн 54 өөр янзаар хэлж бичиж сурна.

Эндээс жишээ болгож 31-ийг харна уу

Идэвхийт хэвийн 25 хувилбар

Эс идэвхийт хэвийн 25 хувилбар


https://www.facebook.com/OxfordClub

https://www.facebook.com/maidar.tsend

http://creativemongolia.com/OxfordClub