​Гомбосүрэнгийн ГАЛБАДРАХ
10 жил, 5 сар өмнө


Нийтлэлч, “Гала интерпресс корпорэйшн” компанийн захирал.

Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн. 1975 онд Завханы Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургууль, 1979 онд УБДС-ийг зураг- шугам зургийн багшийн мэргэжлээр төгссөн. Завхан аймгийн Булнай, Тосонцэнгэл, Сонгино сумын сургуулиудад багш, захирлаар ажиллаж байсан. 2000 оноос АНУ, Вашингтон ДС, Виржина мужид ажиллаж амьдарч байна.

400 гаруй нийтлэл, ярилцлага нийтэлж иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. “АНУ дахь онцлох 10 монгол хүн”-ий нэгээр хоёр жил дараалан шалгарч байсан.

2010 онд “Үнэ цэн”, 2012 онд“Монголчууд америкт” номыг бүтээсэн. 2014 онд "Монгол хүн- Монголын баялаг" нэврүүлгийн дэмжигч, хамтран хөтлөгч.

Америкт 14 жил ажиллаж амьдарсаны эцэст 2019 онд Монгол Улсдаа ирсэн. Энэ 14 жилийн хугацаанд АНУ д ажиллаж амьдарч буй монголчуудын талаар 5 тѳсѳл хэрэгжүүлсэн.

1.”Монгол хүн -Монголын баялаг” ТВ тѳсѳл \нийтдээ 8 дугаар\
2. “Хѳгжлийн замаар” ТВ тѳсѳл \нийтдээ 55 дугаар\
3. “Монголчууд Америкт” ТВ тѳсѳл \нийтдээ 70 дугаар\
4. “Америкаар 10 000 бээр” ТВ тѳсѳл \нийтдээ 8 дугаар\
5. Мэдээллийн багц бүрдүүлэх “Шинэч” тѳсѳл
а. Бизнес эрхэлж буй монголчууд
б. Сайн дурын олон нийтийн байгууллагууд
в. Судлаач эрдэмтэд

Энэ тѳслүүдээ зѳвхѳн Америкаар хязгаарлалгүй 2020 онд Австрали, Солонгос, Европын Холбооны улсууд, 2021 онд Канад, Япон, Орос, Хятад улсуудаар явж үргэлжлүүлэхээр тѳлѳвлѳж байгаа болно. Энэ тѳслүүд нь гадаадад байгаа монголчууд хийгээд Монголдоо байгаа монголчуудын эв нэгдэл хамтын ажиллагаанд зориулагдсан.

ЗОХИОН БАЙГУУЛДАГ АЖИЛ
АНУ- д сурч буй оюутнуудын дунд “Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдааныг жил бүр;
“АНУ дахь монголчуудын уран үгсийн чуулган" дэмжигч, зохион байгуулагч;

http://galbadrakh.com
https://facebook.com/profile.php?id=10000217550130...