Ч.Эрдэнэ: Шинжлэх ухааны сүүлчийн нээлтийг би хийлээ. Энэ нээлт Монгол улсыг тэжээнэ
5 жил өмнө

Ч.Эрдэнэ: Дэлхий санхүүгийн хямралын ангал руу өнгийгөөд байна

Нийгмийн толь

2013-04-26 13:39

Судлаач Ч.Эрдэнийн нээсэн супер нэгдлийн онол зөвхөн байгалийн шинэчлэлийн шинэ суурь бус, шинжлэх ухааны эцсийн онол. Хүн төрөлхтөн эцсийн эцэст энд хүрч дэвшил хөгжил нь зөвхөн энэ онолын хүрээнд өрнөнө. Энэ үгийг сонсоод судлаач, Бэсүд Ч.Эрдэнэтэй хууч хөөрөв.  -Таны бичсэн “Бид ялав“ номын тухай хэлэлцсэн гэсэн? -Суурь судалгааны эцсийн үр дүнг хэлэлцсэн. Нэгд, дэлхийн соёл иргэншлийн түүх нь Монгол болох тухай үзэл баримтлалыг анх дэвшүүлж, түүнийг батлах загвар сэлтийг түүх, хэл, соёлын баримтуудад тулгуурлж бүтээсэн. Хоёрт, байгалийн шинжлэл дотор, онолын физикт шийдэгдээгүй үлдсэн ганц асуудал бол супер нэгдлийн онол юм. Үүнийг шийдсэн.  -Тэгвэл супернэгдлийн онол гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ? -1687 онд Исаак Ньютоны үндэслэсэн онолын физикийг төгсгөж супернэгдлийн онол гэх ёстой гэж физикийн ухаанд үздэг юм. Тэгээд тэр онол нь олдлоо.  -Таныг дэлхийг аврах нээлт хийсэн гэдгийг хүмүүс мэдээд байдаг. Гэхдээ яг одоо яаж аврах юм бол гэсэн асуулт гайхшрал эргэлзээ төрүүлдэг бололтой? -Дэлхий даяаршсан нь худал биш үнэн үзэгдэл, дэлхийн байдал монголынхоос дор орчихсон байна. Дэлхийн даяаршил дангаараа тусдаа биш, асуудлыг давж гарах нь нийтлэг болчихсон.  Асуудал юу вэ гэхээр орчин цагийн соёл иргэншил нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн өнөө хүрсэн түвшингээр цааш явах юм бол 21-р зуунд глобаль, сүйрлийг тойрч гарч чадахгүй.  Ийм тооцоо стратегийн судалгааны түвшинд хийгдээд 40 жил болж байна. Үндсэн ганц найдвар нь супернэгдлийн онол / СНО /-ыг нээж өгөх явдал. Үүнийг нь нэг муу Монгол нээлээ, оллоо.  -Үр дүн нь яаж гарах вэ? -Нэгдсэн онолоос жинхэнэ хувьсгалт шинэ технологи гаргаж үйлдвэрлэлийг байгаль орчинд аюулгүй болгон шинэчилж, эдийн засгийн огцом өсөлт хангах замаар сүйрлийг зайлуулж болно.  -Сүйрлийн эсрэг авах арга хэмжээ дуусчихсан гээд НҮБ хэлж байгаа? -Сүйрлийн эсрэг сөрөг арга хэмжээ авах асуудал урсаад дуусчихсан тухай НҮБ хэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хямралын үе эргэлт буцалтгүй тал руугаа шилжсэн байна гэсэн үг.  -Аврал нь таны нээсэн нэгдсэн онол болж таарлаа тийм үү? -Цаг шахаж байна, дэлхий маань санхүүгийн хямралын ангал руу өнгийгөөд байна. Сүйрлийн эсрэг сөрөг арга хэмжээ авахын тулд ганц юм хэрэгтэй. Энэ нь нэгдсэн онол. Өөр найдах юм огт байхгүй.  -Энэ аугаа бүтээлийг нээхэд та хэдэн жил зарцуулав? -1997 оноос хойш яс сууж хийсэн ажил. Үнэн хэрэгтээ их багагүй 45 жил сурч мэдэж, бодож боловсруулсны үр дүн. Учир нь анхдагч сэжим сэтгэмж оюутан байх үеэс толгойд орж, санаанд багтсан билээ.  -Тэг зардлаар олдсон хязгааргүй үнэ цэнэтэй үндэсний баялаг болох супернэгдлийн онолыг манай төр засаг яах бол? - Яах ч үгүй бололтой.  -Нэгдсэн онолын үндэсний анхдагч эрхийг нь авья гэсэн хүсэлт гадны орнуудаас таньд ирсэн гэсэн. Тэд ямар үнэ хэлж байх юм.? -Үнэ цэнийг нь мөнгөөр сонирхож байна уу. Супернэгдлийн онолыг нээсэн үндэсний эрхийг надаас тэрбумаар биш их, нэг их наядаар биш, хэдэн их наядаар, монгол төгрөгөөр бус хатуу валютаар авья гэсэн санал ирсэн. Валютынхаа дансыг хэлээд өгөөч гэж хэд хэд шаардсан шүү. Баримтууд нь байгаа. Үгүй гэхэд урьдчилгаа нь гээд сая доллар ороод ирэх байсан биз.  -Төр нь дүлий дөмбө, гөлөөн пад оргиод байгаа юм чинь өгчихөд яадгийм, аан. Цаг яваад байна шүү дээ? -Монголоос хүлээх юм байхгүй боллоо гээд зарчихаж болох л юм. Гэтэл энэ онол чинь Монголд хязгааргүй үнэ цэнэтэй үндэсний баялаг, дэлхийд бол шинэ сэргэн мандлын үндсэн хөрөнгө болох юм. Хүн төрөлхтний туйлын зорилт нь орчлон ертөнцийн бүрэн төгс онол гэж би хэлээгүй юм. Харин тэр туйлын зорилтыг нь хэрэгжүүлчихээд сууж байна.  -Супернэгдлийн онолоос урган гарах технологийн хүрээнд үнэмлэхүй зэвсэг хийх боломж байгаа юу? -Байгаа байх. Гэхдээ Оюутолгойн ашгаараа нууц лаборатори байгуулж зэвсэг зохион бүтээгээд суучих хэрэггүй. Учир нь нэгдсэн онолын нээлт манай үндэсний аюулгүй байдлын үнэмлэхүй үндэслэл болно.  Хүн төрөлхтний туйлын зорилгыг хэрэгжүүлсэн үндэстнийг оролдох гээд үз л дээ. Миний ганц сонирхож байгаа зүйл бол жинхэнэ хувьсгалт технологи бий болгох. Хиймэл оюун бүтээх, хүн чөлөөтэй нисэх хэрэгсэл зохион бүтээх, хэт дамжуулагч материал бий болгох гэхчилэн.  -Энэ бүхэн чинь зэвсэг болох аюул учруулах юм биш үү? -Тэгнэ. Тиймээс эргээд хүн төрөлхтний сэтгэл зүй, нийгмийн бодлого асар их өөрчлөгдөх ёстой. Даяарших учиртай юм. Бие биенээсээ нууцлаад баахан нууц лаборатори байгуулаад тус тусдаа зэвсэг хийгээд байх биш.  Нэг том төвөөс шинэ хувьсгалт технологиуд гаргаж аваад түүнийг нь нийтээрээ хэрэглэх бодлого чухал болно. Тийм төвийг л би Хархоринд байгуулья гэж хэлээд байгаа юм. Жирийн иргэд үүнийг ойлгож байгаа.   -Давост жил бүр төр засгийн тэргүүнүүд, тэрбумтнууд цуглардаг гэсэн. Тэнд дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал хэлэлцдэг гэх? Манай Ерөнхийлөгч ч очсон гэж байсан. Бас Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэг эдийн засгийн чуулганд нь оролцдог гэж өөрөө хэлж байсан. Тэд таны номыг сугавчлаад очиж болдоггүй юм уу? -Би Ерөнхийлөгч байсан бол англиар бичсэн онолын номоо аваад л Давосын чуулганд оролцох байсан. Давост жил бүр төр засгийн тэргүүнүүд, баахан тэрбумтнууд цугладаг юм. Тэндээс юу гарсныг үзсэн үү, Давосын чуулганаас ямар гайхамшигтай шийдэл гараад дэлхий дахиныг бишрүүлсэн юм бий юу.  Юу ч байхгүй энэ онолоос л бүх шинэ санаа, шийдэл гарна. эхлээд дэлхийд хүргэж өгөх, өгөхдөө нийтлэг хүргэж өгөх шаардлагатай. Ийм шаардлага надаас өмнө үүссэн. Атомын зэвсэг байж болох юмаа гэж харагдаад ирсэн.  Энэ тухай Нильс Бор нууцлахаа больё гэж хэлсэн. Америкт эхлээд цөмийн зэвсгийн төв бий болгосон, асар их зардалтай эд шүү дээ. Америкийн эдийн засаг бараг эцсийн нөөцөө шавхаж байж цөмийн зэвсэг хийсэн.  Гэтэл Нильс Бор оросуудад хэлээд өгчих битгий нууцал, тэртээ тэргүй цаадуул чинь хийх чадалтай гэсэн. Америк, Орос хоёр цөмийн зэвсгээр өрсөлдөж эхлэх юм бол цөмийн дайн гарна. Тэгээд наад дэлхий чинь сөнөнө гээд байсан. Гэтэл нууцалсаар байгаад хүйтэн дайн гарсан.  Дэлхийн хоёрдугаар дайнаас 90-ээд оны сүүлч хүртэл дайны үйл явц өрнөсөн шүү дээ. Одоо тэгэхээр дахиад ийм асуудал шинэ нээлт, шинэ технологиос үүснэ. Би Нильс Бор шиг бодож байгаа юм. Дашрамд сонирхуулахад, цөмийн зэвсгийн жинхэнэ нууц нь цөмийн физикт бус, энгийн физикт байдаг юм.   -Энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ээлжит хурал Улаанбаатарт болж, олон орон оролцох юм гэсэн. Та илтгэл тавьж болдоггүй юм уу? -Үүнийг чинь би хүсч байна л даа. Ардчилсан монгол орны ардын төлөөлөгч үг хэлнэ гэдэг ч юм уу ийм хүсэлтийг Ерөнхийлөгчид дуулгаад өгөөч гэж хүсч байна.  -Таны нээсэн нээлт хоёулаа асар хүндрэлтэй ноцтой асуудлууд. Товчдоо, дэлхийн соёл иргэншил, монгол болохын баталгаа нь супернэгдлийн онолын нээлт юм гэдгийг таны “Бид ялав” номоос олон түмэн ойлгосон байх. Зарим нь гуч уншлаа дөч уншлаа ойлгохгүй байна ч гэдэг? -Дэлхийн төв нь монгол байх ёстой гэхээр жирийн хүмүүс ойлгодог юм. Холбогдох нарийн ширийнийг “Бид ялав” ном хэлчихсэн байгаа. Дэлхийн шинэ өрнөлийн, Монголын шинэ сэргэн мандлын эх нь “Бид ялав” ном болох байх. Тэгж л ойлго. Тэртэй, тэргүй энэ дэлхий авралаа эрж байна.  Ийм л мөчлөг дээр үйл тохиож байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ номонд юу хэлэв гэдгийг мэдсэн хүмүүс хоорондоо хэлэлцээд юуг нь хэтрүүлэв, юуг дутаав гэх мэт мэтгэлцэх замаар Монгол үзлийн үзэл баримтлал дээр үндэсний үзэл санаа төвлөрөх ёстой. Шинжлэх ухаанд хэн юу хэлж вэ, түүнийг мэдээд ав.  Хэрэглээд үз. Шинжлэх ухаан чинь яаж үүссэн билээ. Дэлхий эргэн нар зогсож байгаа гэж хэлсэн. Гэтэл өглөө босоод хартал нар нь яваад дэлхий зогсож байгаа. Коперникийг худлаа хэлжээ гэж бодно. Гэтэл энэ хүн тийм юм хэлжээ гэдгийг мэдээд авчихсан байхад аяндаа Коперник зөв байсан нь батлагдаа биз дээ.  Би ойлгохгүй л дээ гэх нь монгол хүний бараг амны уншлага. Ойлгох хэрэггүй, ойлгох гэж хичээх ч хэрэггүй., эхлээд зүгээр мэдээд ой санамжиндаа хадгалаад ав. Ойлгох мэдэх нь огт хоёр өөр зүйл. Мэдэхийн хэрээр ойлгоц ирдэг гэдгийг юу эс андах билээ.  -Тэгвэл монгол-төвт үзэл баримтлалыг та 1997 онд “Их гурвалжин” номоороо дэвшүүлсэн. 2012 онд “Бид ялав” номоороо баталжээ гэж ойлгож болох уу? -Ингэж ойлгоход буруугүй. Миний бие араа нэг муу даах байх.  -Тэгэхээр шинжлэх ухаан гэж ер нь юу юм бэ гэдгийг нэг өгүүлбэрээр тайлбарлаж болох уу? Монголчууд дэлхий ертөнцийн төв болох өөр ямар учир шалтгаан байж болох вэ? -Ертөнцийн бүх юмс үзэгдэл дандаа байгалийн үзэгдэл байдаг. Хүний нийгмийн түүх, нийгмийн үзэгдэл байгалийн үзэгдэл. Байгаль дээр байгалийнхаас өөр юмс үзэгдэл байхгүй гэдгийг шинжлэх ухаан гэдэг. Монголын түүх байгалиас тасархай, хүн гээч юмны түүх байгалиас гадуур гэж эндүүрч болохгүй.  Үүн шиг том алдаа байхгүй. Хүн гээч ердөө байгалийн үзэгдэл бүтээгдэхүүн. Монголын болон, дэлхийн түүх нь байгалийн үзэгдэл гээд бодчих тэгэхээр байгалийн үзэгдэл ямар зүй тогтлоор явдаг, түүний гол хүчин зүйл юу байдаг гэдэг рүү тодорхой ороод явчихна.   -Байгалийг захирч байгаа нь хүн биш юм байна. Тэгвэл юу байх вэ? -Байгалийг захирч байгаа юм чинь цагийн мөчлөг. Өөр үзэгдэл байхгүй. Цагийг зогсоочихсон гэж үзвэл бид өөрсдөө байхгүй. Хүн үхэж байгаа гэдэг чинь цаг зогсчихож байгаа хэрэг. Тэр нь мөчлөгтэй. Мөчлөгтэй үзэгдлийг цаг гэж хэлдэг.  Ухаандаа Чингисийн Монголоос хойш өнөөдөр Монгол дахин сэргэх нэг мөчлөг ирчихсэн байна. Хүснэ үү үл хүснэ үү гэдэг хамаагүй. Мөчлөг эргээд үйлчилж байгаа үе. Монголын дахин сэргэлтийн мөчлөг хоёр мянганы заагт тохиох юм гэж 1997 онд би “Их гурвалжин “номынхоо анхны хэвлэлд бичсэн.  Монголчууд нэг их сайндаа юм уу, муудаа бүхнийг харсаар байтал хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаа юм биш. Цаанаасаа үйлчилж байгаа байгалийн үзэгдэл, Тухайн үндэстэн эрчимд орох тухай Гумилевын онол номлол бий.  Үндэстэн эрчимжээд, хийморь сүлд нь ороод, идэвхтэй болоод ерөөсөө юу ч хийхээс буцахгүй зоримог болоод ирж байгаа чинь байгалийн мөчлөгийн асуудал. Тийм мөчлөг өнөөдөр Монголд ирсэн байна.  -Урагшлах замд саад болоод байгаа нь юунд байна вэ? -Монгол үндэстэн сүүлийн таван зууны турш ихэд буурч доройтож, бараг удамшил нь сүйрэхдээ тултал доройтож ирсэн учраас одоо сэргэн мандлын үйл явцад ороход хүндрэлтэй байгаа юм.  Энэ хүндрэлийг давахын тулд нэг том ном буруу, зөв бичигдэх ёстой байж. Тэгээд хүмүүс алдаг оног унших ёстой. Алдаг оног уншаад ямар нэг логик ойлголт авч сэтгэл зүй нь нааштай төлөвт шилжих учиртай.  -Тэгье. Нэг зүйл асууя. Та номоо яагаад “Бид ялав” гэж өнгөрсөн цагаар нэрлэв. Энэ бүхэн чинь хэрэгжээд бид ялчихсан юм шиг сэтгэгдэл төрж байна л даа. “Бид ялна” гэж болоогүй юм уу? -Коммунизмд орно гэснээрээ бол бид коммунизмд орчих болсон. “Бид ялна” гэхээр хий мөрөөдөл байх болно. “Бид ялав” гэхийн учир нь шинжлэх ухааны эцсийн суурь онол нэгэнт нээгдэж боловсроод ном болоод хэвлэгдчихсэн байгаа. Хэл зүйн хувьд үүнийг одоо, өнгөрсөн цаг гэдэг.  Би юу ч амлаагүй, хийдгээ хийгээд монголыг дэлхийн тавцанд яллуулчихлаа. Үүнийг ойлго. Гадаа гудамжинд ямар байх нь хамаагүй. Бид ялав. Ялалтаас бүү ай. Урьдын хэдэн зууны айдсаасаа одоо салж хагац. Бизнес менежментийн нэг хууль байдаг, юу гэвэл амжилт ялалтаа сайтар ухаар гэж.  Тэр хэрээр амжилт ялалтынхаа үр шимийг хүртэхийн төлөө тэмц гэж. Ингэж ухаарахгүй тэмцэхгүй тайвширваас ялалтаас чинь дутуугүй томоохон хохирол, хожигдол ирнэ гэж.  Энэ бол түүхэн туршлагаар батлагдсан үнэн. Ялалт бол тайвшрах нөхцөл хэрхэвч биш, харин эрчимжих нөхцөл боломж, шаардлага. Монголыг сэргээн мандуулцгаая. Бодит үндэслэл нь бэлэн боллоо.  

О.Эрдэнэжаргал (Орхон)

Ч.Эрдэнэ: БУРХАН УУЛ, ЭЭЖ ХАЙРХАНЫ хоорондох газар нутаг бол ШАМБАЛЫН ОРОН юм

ner.mn   /2016-12-02

 "Супернэгдлийн" гэх тодотголтой физикч, судлаач Бэсүд Ч.Эрдэнэтэй ярилцлаа.

-Америкийн судлаачид индиануудын ген одоогийн Алтай ялангуяа Монгол Алтайгаас урагш Говь-Алтай тал руугаа сууршиж байгаа хүмүүсийн гентэй 30 хувьтай таарч байна гэсэн судалгаа хийсэн байна. Арван мянган жилийн өмнө индианууд нүүхдээ ер нь Төв Азиас, тодруулбал Говь-Алтайгаас нүүсэн гээд байгаа нь хэр үндэстэй вэ?
-Тэр тухай бид номондоо өөр өнцгөөс нь бичсэн байгаа. Майягийн хамгийн хөгжингүй боловсронгуй овог нь Майя Киче гэдэг омог байсан. Одоо ч энэ омог байгаа. Майя гэсэн нэр умай гэсэн үгээс гарсан. Газар дэлхий дээр бүх Майя гэдэг үг Алтай хэлний умай-гаас гарсан. Иисусын эх онгон бүсгүй чинь Майя. Бурхан багшийн эх ч бас Майя. Ийнхүү өвөг алтай, өвөг монголын домог үзэл чинь дэлхийн соёлд тэртэй тэргүй даяарчлаад шингэчихсэн байна. Нөгөө Монгол Төвт үзэл чинь үүнээс л эхэлж байгаа юм шүү дээ. Майя-киче омог нь Майя угсаатан дотроо хамгийн соёл боловсролтой дайчин омог, одоо хүртэл байна. Майя утга зохиолын гол дурсгал нь Пополь вух. Нэгэн төрлийн нууц товчоон. Алтайчууд бол угтаа алтай хэлээрээ алтай-кичи хүмүүс болно. Оросын алтайчууд өнөөг хүртэл алтай-кичи нэрээрээ явдаг. Тэгэхээр Америк тивийн Майя-кичи угсаатан нь Алтай-кичи нар юм. Сорхогтани Бэхи хатнаас амаар уламжилж ирсэн гэх “Алтан аялгуу”-нд хижи гөрөөс гэж үг байнга байгаа. Өнөөдрийн хүмүүс уншаад ойлгохгүй. Энэ хижи гөрөөс нь Алтайн эртний хүн. Бөмбөрцгийн баруун хагаст алслан нүүдэллэсэн умай овгийн хижи буюу майя-киче  болжээ. Майя-киче хүний жижиг баримал эртний дурсгал байх ба  дүр нь ердөө л өнөөгийн Эрдэнэ хэмээгч. Аль аль нь фото-мистер даанч биш, гэхдээ хоорондоо ихэр юм шиг адихан.    
-Шамбалын орон байдаг тухай та судалгааны номондоо тодорхой хэлсэн байна?
-“Бид ялав” номын төгсгөлд өнгөт зурагтай нэг хэсэгт Шамбалын орон байдаг тухай тодорхой бий. Шамбалын орны домог үзэл  аль ч соёлд байна. 
-Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Тэгвэл Христ, Исламын соёлд байдаг гэсэн үгүү?
-Тиймээ аль алинд нь бий.
-Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” кинонд гардаг даа. “Шамбалын дайнд морьдох гэж байгаа бурхны олон шавь нараа” гээд л нэг тийм авралын газар мэт сэтгэмж төрүүлдэг дээ?
-Тиймээ нэг тийм аврал айлчлан ирэх ёстой газар юм.
-Шашин номын соёлоор бол Шамбалын орноос аврал ирэх ёстой гэдэг. Тэр аврал нь үнэхээр хаана байдаг юм бэ?
-Буддын соёлд Шамбалын орноос аврал ирэх ёстой гэдэг. Еврейчүүд өглөө болгон Мессиа хэмээх аврал ирэхийг хүлээж залбирдаг. Аврал ирсэн тэр цагт энэ дэлхийн бүх байдал сайн сайхан болно гэсэн номлол байдаг юм. 
-Шамбалын орон хаана байдаг вэ гээд судлаачид эртнээс  эрж хайгаад явсан тухай утга зохиолд байдаг?
-Зөвхөн судлаачид биш. Оросууд эртнээс хайж л байсан. Адольф Гитлер хүртэл шууд Түвд рүү экспедиц явуулж л байсан байгаа юм. Шамбалын орон чухам хаана байна вэ гэдэг сонин асуудал. Утга зохиолд удаа дараа энэ тэнд бие биенээсээ хамааралгүйгээр заахдаа Энэтхэгээс хойш, бас Түвдээс хойгуур гэх нь нийтлэг. Тиймээс асуудал Монгол руу ороод ирж байгаа юм. Монголын нутагт тэгээд хаана байгаа юм гээд томоохон судлаачид онол, практикийн хувьд эрж хайсан нь зөндөө.
-Шамбалын орон байгаа гэдгийг та нотолсон. Шамбалын орон чинь хүн төрөлхтөнд юу өгөх ёстой юм бэ?
-Домог ёсоор Шамбалын орноос хүн төрөлхтөнд туйлын мэдлэг өгөгдөх ёстой юм. Тухайн газар орон Шамбалын орон болохын шалгуур баталгаа нь  туйлын мэдлэг өгөх. Өөр баталгаа байхгүй, байх ёсгүй нь дээрх домгоос илт.
 

-Өнөөг хүртэл Шамбалын орон олдсонгүйн учир нь хүн төрөлхтөнд үнэмлэхүйн мэдлэг хүрэлцэн ирсэнгүй удтал хүлээлгэжээ. Тэгтэл энэ мөчид үнэмлэхүйн мэдлэг буюу таны нээсэн Супернэгдлийн онол нээгдлээ, олдлоо. Хаанаас олдов?
-Мэдээж Шамбалын орноос шүү дээ. 
-Тэгвэл Шамбалын орон чинь энэ байна гээд дэлхийн газрын зураг дээр уртраг, өргөргийг нь тов тодорхой өндөр нарийвчлалтай зааж өгч болох нь ээ дээ?
-Юув гэвэл, чи бид хоёр төрсөн газар, өссөн нутагтай нэгэн байхаас өөрцгүй. Тиймээс томоор нь яривал Монгол маань Шамбалын орон юм байна. 
-Монголдоо яг хаана вэ?
-Монголдоо бол Бурхан буудай уул ба Ээж уул Хатан Хайрханы хооронд Сагсай, Төгрөгийн голын дагуу сунан тэлж орших байгалийн нэн ховор үзэсгэлэнт газар нутаг нь Шамбалын орон юм байна. Тэндээ бол Булштын дунд бууц гэж нэг цэг бий. Дүйхорын ван тавих гэдэг нь Калачакра буюу цагийн хүрдний номлолтой холбоотой. Калачакра нь шууд Шамбалын орны ойлголттой холбоотой. Тэгээд цагийн мөчлөгийн зүй жамаар Шамбалын орноос үнэмлэхүй мэдлэг буюу өнөөгийн хэлээр Супернэгдлийн онол чинь хүрээд иржээ. Үүнд л Шамбалын орны утга учир байгаа юм. Домог ёсоороо.
-Та энэ домгийг зохиогоод байна уу?
-Би тэр домгийг зохиосонгүй. Эртний мэргэдийн номлол. Одоо Шамбалын орон хаана байна гэвэл, дэлхийн соёлт бүх хүн Шамбалын орон гэдэг чинь танай Монгол юм биш үү гэнэ. 
-Шамбалын орныг тогтоох шалгуур нь эцсийн мэдлэг гэж хэлээд байна уу, та?
-Тиймээ. Хаанаас эцсийн мэдлэг хүрээд ирэв гэдэгт байгаа юм. 
-Маш сонирхолтой. Та тэгвэл батлаад нотлоод дагуулаад зааж зураад явахгүй юу?
-Дээр дурдсан хоёр уул тэр чигээрээ байгалийн гайхамшиг. Оросын хуучин сүсэгтнүүд гэх хүмүүс хэзээ ч байсан, одоо ч байна. Оросоор Староверцы гэнэ. Христийн шашны нэг урсгал юм. Гэхдээ өвөрмөц сөрөг хүч болоод явсан улс. Эртний юмыг асар их мэддэг гэж хэлдэг. Соёл иргэншлээс хол зайдуу бөглүү газар очоод суучихдаг. Эртний мэдлэг сэлтийг бодитоор өвлөж авсан учраас л хожмын соёл иргэншлийг огоорч иржээ гэж бодмоор. Одоо хүртэл тосгондоо радио, цахилгаан хэрэгсэл хэрэглэдэггүй. 
-Яагаад Староверцын домог дотор Шамбалын орны тухай яриад байдаг юм бэ? 
-Тэд Шамбалыг Цагаан ус буюу Беловодье гэж нэрлэсэн байдаг. Монголын цэрэг баруун тийшээ аялан байлдсан тэр мөрөөр буцаад явах юм бол Шамбалын оронд хүрэх юм гэсэн домог ярьдаг. Орос Алтайн хязгаарын хуучин сүсэгтнүүд домгийнхоо ёсоор Монголын их цэргийн замаар мөрдөн явжээ. 
-За.
-Ингээд явтал эхлээд баахан давстай нуур таарчээ. Тэр нь мэдээж Их нуруудын хотгор. Уул дамжаад урагшаа явж байтал том хийд таарсан нь Нарбанчин хийд байгаа юм. Урагшаа явсаар байтал Богогорш хэмээх уул таарна гэжээ. Тэр нь Бурхан уул байна шүү дээ. Бурхан ууланд хүрмэгц Шамбалын орныг оллоо гэж ойлгосон дүр зурагтай.
-Бурхан буудай уулнаас буугаад цаашаа юу байнав гээд үзсэн болов уу?
-Бурхан буудай уулнаас буугаад цаашаа юу байнав гээд үзэхээр нэг бол Төгрөгийн голыг уруудан Үрэлтийн хөндийгөөр Өлийн давааг даваад өнөө Их говийн дархан газрын төв Захуйн говьд хүрч Ээж уулын барааг харна. Нэг бол хойгуур Сагсайн голыг даган одоо Азид хоёрт ордог том далан барьсан амаар нэвтэрмэгц цэлийсэн их говийн дунд  зэргэлээтэх Хатан хайрханыг олж харна. Ээж уул нь нэг цул боржин чулуугаар бүтсэн дэлхийн геологи, газарзүйн гайхамшигтай сонин үзэгдэл. Оросын хуучин сүсэгтнүүд хуурай сайр дагаад явтал гэнэт дээрээс ус урсаад ирж байгаа юм. Гайхсан хуучин сүсэгтнүүд ус чухам хаанаас оргилж буйг мэдэхээр дээш авирна. Тэгээд домогт есөн тогоонд хүрнэ. Энэ чинь ёстой жинхэнэ ид шидийн газар байна гэж ойлгоно. Ёстой Цагаан ус, Шамбалын орон мөн байна гэж ойлгоно. Үнэмлэхүй мэдлэгийн эх булаг Шамбалын орны мэлмий нь энэхүү дүүрэн уст толин цэнхэр есөн тогоо байдаг юм байна гэж үзээд нутаг буцаж, үзсэн харснаа аман зохиолдоо дурдаж үлдээсэн байх юм. 
-Бурхан багш Алтайгаар аялсан гэсэн домог байдаг нь үнэн болов уу?
-Бурхан багш Алтайгаар аялсан гэх домог Энэтхэг, Монгол хоёр газар тухайн үедээ түгээмэл байсан гэж  их судлаач Рерих нотолдог юм. Хэрэв Бурхан багш Алтайгаар аялсан нь үнэн бол Бурхан уулын нэрийг өөрөө газар дээр нь өгсөн юм биш биз. Оросын хуучин сүсэгтнүүд яагаад Шамбалын орныг эрж хайгаад, тэгээд яаж шуудхан олов оо. Иисүс Христ Азиар аялсан тухай домог бас бий. Хуучин сүсэгтнүүд Иисүсийн аяллын замыг мэддэг учраас мөрөөр нь хөөгөөд явсан юм биш биз гэсэн таамаг тавьж болох нигууртай.   
-Ингэхэд Иисүс Христос гэдэг чинь эцсийн дүндээ юу гэсэн үг юм бол?
-Иисүс Христ нэрс Өрнийн аль ч хэлэнд тайлбаргүй. Христийн шашин ч, Иудейн шашин ч өвөг алтай-монгол хэлтэн дравид-бүргэдүүдийн бүтээсэн Сүмэр соёлын домгоос шууд гаралтай юмаа. 
-Бөө мөргөлд зүг зүгийн 99 тэнгэр байна гэдэг. Энэ чинь Иисүсийг хэлээд байна уу?
-Эрт үедээ Ес-Ес гэж хэлдэг байсан нь хэлний хөгжлийн зүй тогтлын үүднээс бараг зайлбаргүй. Ялиггүй сунжраад Иисүс болчихож байна. Олон онгод тэнгэр бөө мөргөлөөс нэг бурхан бүхий монотеист шашин үүсгэхийн тулд өөр яах юм. Ер нь дэлхийн түүх чинь жаахан хөөх дээр Монгол руу хүссэн хүсээгүй төвлөрөөд ирдэг. 
-Тэгвэл том том эрдэмтэн судлаачид танаас өмнө яагаад төвлөрүүлээгүй юм бэ?
-Яагаад Эрдэнээс өмнө төвлөрүүлээгүй юм гэхээр  Хүннүгийн ба Чингисийн байлдан дагууллын улмаас сөрөг хандлага үүсчихсэн. Монголыг судлах бус, муулах талаа барьсан. Нөлөө нь бидэнд туссан. Бид чинь Монголын түүх, дэлхийн түүх хоёрыг гадаадад юу гэж бичиж байна гэдэг талаас нь хараад байдаг. Өөрийнхөө толгойгоор бодоод өөрсдөө хөөж судлаад явсангүй. Одоо ингээд яваад ирэхээр тэр дэлхийн түүх чинь Монголоос цацраад байхаас биш өөр газраас цацрахгүй. 
-Хятад дэлхийн соёл иргэншлийн түүх манайхаас цацрах ёстой гэх ухааны юм ярих гээд байдаг?
-Ер нь Хятадын соёл иргэншил эрт үедээ их зээлдмэл. Хятадын соёл иргэншлийг агуу соёл иргэншил гэж яриад байх мөртлөө Хятадын соёл иргэншил Хятадын хөрсөн дээр үүссэн эхний мөч, мөчлөг нь байдаггүй юм. Тийм учраас түүхчид, соёл судлаачдын гайхдаг юм тэр шүү дээ. Хятадын соёл иргэншил гэв гэнэт нэлээд өндөр төвшнээс Хятад хэлбэрээр гараад ирсэн байдаг. Тэгээд уг бүдүүлэг хоцрогдмол үндэслэл нь Хятадад байна уу гэхээр байдаггүй. Хаа нэг газраас харьцангуй хөгжингүй юмыг зээлж аваад хөгжүүлчихсэн байдаг. Үүний учир шалтгаан нь миний бүтээлд дурдагдсан байгаа. Хятадаас цацарна гээд юу цацрах юм бэ. Хятадаас цацарсан бол тэр хятадууд чинь хятад бичигтэйгээ энэ тэнд явж байх ёстой биз дээ. Ерөөсөө  ганц найдвартай газар нь ерөнхий бодсон ч монголчууд л байхгүй юу. Шамбалын орон бол тогтоогдсон. Домгоороо, үлгэрээрээ, шашин, шинжлэх ухааны талаасаа, нотолгоо нь юув гэхээр тэндээс  л Супер нэгдлийн онол гарах ёстой. Үнэмлэхүй мэдлэг Шамбалын орноос ирэх ёстой. Тэгээд ирлээ өөр юу гэж хэлэх юм. 
-Та Бурхан уулыг Шамбалын орон мөн гэж үзэж байна уу?
-Бурхан уул, Ээж хайрханы хоорондох газар нутаг бол Шамбалын орон. Оросууд яагаад Цагаан ус гээд байв? Бурхан уулын хойд хаяанд Цагаан гол байна, тэнд хадны зураг дурсгалын  бүхэл бүтэн цогцолбор байна. Тэр чигээрээ соёлын нэг гол төв. Алтай Таван Богдоос эх авдаг бас нэг Цагаан гол байна. Хөндий нь тэр чигээрээ хадны зургийн агуу галларей. 12000 жил тасралтгүй үргэлжилсэн соёлын их төв гэж археологчид үзэж байна. Цагаан голыг оросууд орчуулахаар Беловодье болно биз дээ. Оросын хуучны сүсэгтнүүд Шамбалын орны домгийн  их мэдлэг хадгалж үлджээ. Бурхан уулын нэрийг Богогорш гэж хөрвүүлжээ.  Шамбалын орны хойд хязгаар нь Говь-Алтайн Цагаан гол гэж, юмаа сайн мэдээд зоригтой хэлж сурах хэрэгтэй. 
-Таны ярианаас домог бол эрин цаг, ирээдүй цагийн толь юм байна гэж ойлгогдож байна. Домгийг өнөөгийн төвшинд хоосон, хий мөрөөдөл гэж ойлгоод байх шиг?
-Домог гэдэг чинь дам үг. Түүхэн улбаатай ямар нэг мэдээллийг домог гэнэ. Өнөөдрийн өндөрлөгийн сэтгэлгээ, соёлын нэг аксиом бий. Юув гэвэл, аливаа домог заавал цаанаа ямар нэг учиг улбаатай, утга учиртай гэж хандах явдал. Жишээ нь: Грекийн Трой хот байна. Домог байлаа шүү дээ. Модон морь хийчихээд тэр дотроо баахан цэрэг суулгаад нөгөөдүүл нь гарч ирээд Трой хотыг эзэлж авлаа гээд л. Хүүхдийн үлгэр шиг юм л байгаа юм. Тэгсэн Шлиман гэдэг хүн тэр Трой хот үнэн байх гээд хүүхдийн гэнэн сэтгэлээр бодчихож. Трой хотыг үнэн гэдгийг батлахын тулд  хүн их юм мэдэж судлах хэрэгтэй болно. Нөгөө нөхөр чинь 30 гаруй хэл сурсан байгаа юм. Тэгээд л 30 гаруй насандаа Трой хотыг хайж яваад олсон байдаг. Өнөөгийн Туркийн нутагт Гэсарлик гэдэг толгой л байгаа байхгүй юу. Энэ толгой чинь Трой хотын туурь. Шороонд булагдсаар байгаад  ийм болсон юм биш биз гээд малтсанд Трой хот мөн байсан. Тэндээс жинхэнэ эртний Грекийн дурсгалууд  болох алтан титэм, эвэр хундага зэрэг эд агуурс олджээ. Домог бүр учиртай. Бодит түүхэн учиг байсан учраас хожим шинжлэх ухаанч судалгааны явцад батлагдах боломжтой. Шамбалын домог батлагдлаа гэж би хувьдаа үзэж байна.