Гүржавын БАТПҮРЭВ
10 жил, 11 сар өмнө





Аймгийн арслан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ
Тэрээр элдэв найраа, допингтой холилдон, ёс жудаг нь алдарч буй Монгол бөхийн өв соёлыг язгуур үнэт зүйл, уламжлалаар нь бүрэн бүтэн сэргээж өвлүүлэхийн төлөө хичээн ажилладаг нэгэн билээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх. " Хөвсгөлийн хүчтэн " дэвжээнд багш, дасгалжуулагчаар ажилладаг. Сар шинийн барилдааны үеэр олгодог УИХ-ын гишүүн Л.Гүндалайн "Улсын цолд ойрхон бөх " шагналыг анх хүртсэн бөх. 
2001 онд Орхон аймгийн баяр наадамд Завхан аймгийн харъяат Л.Нямсүрэнгээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. Тэрээр ээжийн талаас бөхийн удамтай. Төрсөн ах Г.Цогтоо нь сумын заан цолтой.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харъяат аймгийн арслан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Гүржавын Батпүрэв гэж хүн 2000-аад оны эхээр Монголд зартайхан л залуу явлаа. Тухайн үедээ бол биеийн хийц галбир зурмал юм шиг л маягийн амьтан байсныг мэдэх юм. Орхоны суугуул байх. Лав л тэнд цөөнгүй жил Хангарьд СХ-нд харъяалалтай хүчийг үзэж явсан санагдана. Ер нь Г. Батпүрэв гэж ямархан бөх явсаныг үеийнх нь сайчууд надтай надгүй хүүрнэн өгүүлэх бизээ. Түүний тухай өөрийн мэдэх багахаан зүйлсийг доор сийрүүлэе. 

Тэрээр:

2001 он. Орхон аймгийн баяр наадамд уртай, ураатай Завханы Лувсанрагчаагийн Нямсүрэнгээр 7 даван түрүүлж аймгийн арслан цолонд хүрч байв. Тухайн үеийн Л. Нямсүрэн гэдэг чинь бас л гайхамшиг байсым шүү. Орхонд "Заан" болж анх тодорч байсан.

2004 он. Бага наадам буюу ХҮII жарны модон бичин жилийн цагаан сарын барилдаанд аймгийн арслан Г. Батпүрэв 4 давж 5-н даваанд Өсөхөө аваргын аманд гарч барилдан "Улсын цолонд ойрхон бөхийн шагнал" гардав.

2006 он. Их Монгол 800 их ойн баяр наадамд төрийн наадмын начны даваанд шилдэг харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоожтой хүчийг үзээд тахим буулгав.

2006 он. Бөхийн Чөлөөт барилдааны ААШТ-ээс 96кг-д хүрэл медаль хүртэв. Мөн УАШТ болон дотоодын уралдаан тэмцээнүүдэд чөлөөт бөхөөр үзүүлсэн амжилт нь багагүй шиг санагдана.

Мөн 2007 оноос эхлэн МУГТ, МУ-н заан Сарангэрэлийн Хүрэлбаатарын хамтаар Хөвсгөлийн хүчтэн дэвжээг байгуулалцан багш дасгалжуулагчаар ажиллаж явна. Жич: Бөө мөргөл, мөнх тэнгэр шүтлэгтэй тэрээр өөрийн шавь нар болох Аймгийн арслан Чинчулууны Батчулууныг ХӨХЧИРЭНГЭР болгож, залуу бөх Мөнхбатын Цэрэнг ИРТТӨМӨР болгож нэрийг нь солиход хамгийн их нөлөөлсөн хүн байх. Тэр цагаас хойш Хөхчирэнгэр нь улсад начин болж, начнаа батлаад зогсохгүй ДАНШГИЙН АРСЛАН цолонд хүрэв. Харин Ирттөмөр нь өчигдөрийн сумын заануудын барилдаанд шуугиулсан юмдаг уудаа. Дараагийн шавь нь бас хэн гээч "супер" нэртэн тодрохыг цаг хугацаа харуулах биздээ.



МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ 

Илтгэгч: ОУХМ, аймгийн арслан Г.Батпүрэв

"Монгол бөхийн хөгжил" чуулганд тавьсан илтгэл.

Эв эеийг хичээж, өвөр зуураа хүндлэл барин үнэн мөнөө олдог Монгол ёс жудаг ховордсон энэ цагт үндэсний соёл зан заншил, үндэсний бахархал, үндэсний түүхээ нэхэн санаж, их Монгол сайхан заншлаараа ерөөл өргөн хуран чуулж буй эрдэмтэн мэргэд, ихэс ахас, элэг нэгт ахан дүүс, үйл нэгт анд нөхөддөө чин сэтгэлийн хүндлэл өргөе.Хүлээж авна уу.Үнэнийг эрхэмлэж, хуран чуулсан бүхэнд энэ сайхан орд өргөөний ерөөл билиг орших болтугай.Их түүхийн минь бахархал, Их Монгол хүмүүн заяатны сүр хүч болсон МОНГОЛ БӨХ, МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ-өөр бүтсэн Их түүхийг нэхэн сэрээж, ёс талбин хэлэлцэж буйдаа өчүүхэн миний бие сэтгэл дүүрэн байна.Бас эмээж байна.Учир юун хэмээвээс мянга мянган жилээр баттай хөгжин ирж, өнөө бидний үнэтэй бүхний баталгаа болсон эцэг өвгөдийн агуу их эрдэм мэдлэгийн санг дутуу тайлж, дундуур айлтган ём төрдөө алдас хийх вий хэмээн эмээчихүй.Гэвч өвгөдийн үлдээсэн буяныг өнөө эдэлж байхуйн хувиар эргэн хариу барьж, ирээдүй хойчдоо үнэний мөр дор үе уламжлуулан залгах үүргийг ухаж, өнөө та бүхэндээ ийнхүү итгэл сэтгэлээ дэлгэн байна.Хүлээн авна уу.Өчүүхэн миний ухсанаар МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх энэ агуу үнэнийг тайлахуйн мөр дор гурван зүйл дээр хүч өгч, ёс тайлан хэлэлцвэл өнөө бидний энэ нарны үйл хэрэгт ойр байх болов уу хэмээн сэтгэнэ.Үүнд:Нэгдүгээрт, МОНГОЛ хэмээхүйн учгийгХоёрдугаарт, МОНГОЛ БӨХ хэмээхүйн учрыгГуравдугаар, МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээхүйн үнэнийг ёс зохирон хэлэлцвэл зүй байх аа.МОНГОЛ хэмээхүйн учиг нь хүмүүний?бие эх байгаль, дэлхий дээрээ мөр үзэж, бие унасан цагаас хойш өнөөгийн их төрт ёс, Их Монгол улс болон хөгжсөн Их түүхийн минь АМИН ЧАНАР юм байна.Энэ бол та бидний амь, та бидний сүнс сүлд, та бидний сүр хүч юм байна.Тэгвэл энэхүү амийг бөхөлж, сүнс сүлдийг дээдлэж, сүр хүчийг шингээсэн нь МОНГОЛ БӨХ байдаг юм байна аа.Тиймээс МОНГОЛ БӨХ нь Монгол хүний эрх чөлөө, Монгол Улсын Тусгаар Тогтнолын баталгаа мөн.МОНГОЛ БӨХ-ийн сүр хүчийг илтгэгч нь эртний Их түүх, ИХ МОНГОЛ АМИН ЧАНАР-аар бүтсэн БӨХ ЭРДЭМ юм.БӨХ ЭРДЭМ нь шүтэхүйн их ёс, урлахуйн их барилдлагаар бие бүтээх ЭРДЭМ юм.Иймээс БӨХ ЭРДЭМ-ийг эзэмшиж, БХ БАРИЛДАНА гэдэг нь МОНГОЛ АМИН ЧАНАР-ыг шүтэн дээдэлж, Монгол ёс жудагаар урлан барилдахыг хэлнэ.БӨХ БАРИЛДАХ ЭРДЭМ нь 3 зүйлийн хүчин дор ёс бүтвээс мөр төгс болму.Нэгдүгээрт: Их түүх буюу эцэг өвгөдтэйгээ шүтэн барилдаж, тэнгэр ертөнцтөө зохирох.Шүтэн барилдаж зохирохгүй аваас сүнс, сүлд үгүй болно.Хоёрдугаарт: Уул ус, эх дэлхийтэйгээ шүтэн барилдаж, ураг төрөлдөө зохирох.Шүтэн барилдаж, зохирохгүй аваас сүр хүч үгүй болно.Гуравдугаарт: Зан заншил, ахуй соёлтойгоо шүтэн барилдаж, улс гэртээ зохирох.Шүтэн барилдаж, зохирохгүй аваас эзэн бие үгүй болж, ид хав тамир тэнхээ, бяр чадал доройтон энэ бие сүйрнэ.Энэхүү шүтэн барилдахуйн гурван их ёс мөрийг төгс цогцлоон бүтсэн БӨХ ЭРДЭМ-ийг биенээ бүрэн шингээж, яс цусны алтан боломжоор бие удамшуулж, эзэн биений сүнс сүлд, энэ биений сүр хүчийг илтгэгчийг МОНГОЛ БӨХ гэнэ.Иймээс МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх үнэний мөр ёс нь дээр өгүүлсэн МОНГОЛ хэмээхүйн учгийг зөв татаж, МОНГОЛ БӨХ хэмээхүйн учрыг бүрэн тайлан Их түүхийг бүтээж амьдрах их үйл хэрэг байх ёстой.МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх үнэний үйл хэрэг нь:Нэгдүгээрт: Тэнгэр ертөнцтөө зохирох төрийн их тайлга тахилга, түүнийг ёс төр гэрлүүлэх төрийн их наадмын үйл хэрэг байдаг байна.Хоёрдугаарт: Ураг төрөлдөө зохирох уул усны их тайлга, түүнийг ёс төр гэрлүүлэх яс үндэсний дэг соёлыг өргөх их үйл хэрэг байдаг байна.Гуравдугаарт: Улс гэртээ зохирох ахуй соёлын их үйл хэрэг, түүнийг ёс төр гэрлүүлэх түмэн олноо түшсэн бөхийн галын дэг соёлоор бүтээх их үйл хэрэг байдаг байна.Дээрхи 3 их үйл хэргийг бүрэн бүтэн ём мөр зохирч өргөснөөр МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ хэмээх үнэн ёс төр бүтнэ.Энэхүү үнэний дор МОНГОЛ БӨХ бүтсэн билээ.Үүнийг мартаж, үүнийг үгүйсгэж, үүнийг гээвээс МОНГОЛ БӨХИЙН ХӨГЖИЛ алдарч МОНГОЛ БӨХ үгүй болно.Өчүүхэн миний тайлсан үнэний мөр ёс ийн буюу.Өнөө та бүхэндээ өргөж буй өчүүхэн миний энэхүш тайлал ихэс ахас, элэг нэгт анд нөхөд та бүхний мэлмий сонорт хүрч, ёс төр оршвоос сэтгэл амарч, санаа гүйцэх болно. Та бүхэн гэгээн оюундаа тунгаан шүүж, сэтгэлийн тольтдоо хиргүй тусгаж, ирэх цагийн их үйл хэрэгтээ нэгэн гарцаар болгоож, их эе эвийг авчрахын мөрд үнэн мөнийг ялган салгаж ажаам уу.Эцэг өвгөдийн минь их сүнс сүлд, сүр хүч та биднийг ивээх болтугай.МОНГОЛЫГ МӨНХ ТЭНГЭР ИВЭЭГ.

Г.Батпүрэв