"4 УЛИРАЛ- 4 ӨНГӨ" БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЦУВРАЛ ХӨТӨЛБӨР
10 сар, 1 долоо хоног өмнө

Багт чадвартай, хүчирхэг тоглогчид байлаа ч тэд эв нэгдэлгүй, хагаралтай бол амжилт гарахгүй.

Тиймээс байгууллага, баг хамт олны эв нэгдэл, уур амьсгалруу чиглэсэн соёлын үйл ажиллагаанууд бүх цаг үед байсаар ирсэн.

Өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шилжилт, ороо бусгаа цаг үед соёлын хөтөлбөр нь “Хамтдаа уух” гэдэг ганц үгээр илэрхийлэгдэж байсан бол цаг цагаараа байдаггүйн үлгэрээр нийгмийн сэтгэлгээний өнгө аяс, шинэ үеийнхний хандлага эрс өөрчлөгдөж байгууллагаас цоо шинэ өнгө аяс, соёлыг эрэлхийлдэг болоод байна.

Бид сүүлийн 10 жилийн хугацаанд орчин үеийн багийн тоглоом, даалгавар, идэвхитэй оролцоог хангасан үйл ажиллагаанд суурилсан хөтөлбөрүүдээрээ байгууллагын соёлын хөтөлбөрийг эрс шинэчилж, шинэ дэвшлийг авчирж чадлаа.

Спорт, урлагт хэн чаддаг нь л оролцож бусад нь үзэгчийн байр суурьруу шилждэг бол харин багийн тоглоом бол хүн бүхэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн их эв дүй шаардсан, багийнхаа үнэ цэнийг ойлгосон, мартагдашгүй дурсамжийг бүтээсэн хөтөлбөр байж чаддаг.

Тиймээс баг хамт олноо оролцуулсан багийн тоглоом, баг болж ажиллах, буухиа тэмцээнийг мэргэшсэн байгууллагуудад хариуцуулсанаар үр бүтээлтэй, оролцоотой шинэлэг болж чаддаг.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЦУВРАЛ ХӨТӨЛБӨР

4 цуврал - 4 улирал

Цуврал, улирал

Агуулга, онцлог

Намрын сорилго

Зуны амралтаас ажилруу шилжих үед Намрын их ажлын эхлэл- нээлт болгож зохион байгуулна.

Баг хамт олноо идэвхижүүлсэн багийн тоглоом, наадхай, бий биелгээ галын наадам, голын усанд харз үзэх, морин аялал г.м хөтөлбөртэй байх боломжтой.

Өвлийн жавар наадаан

WINTER CHALLENGE

Өвлийн жавар сөрж малгайн сор сэргээж, байгалийн энергээр цэнэглэсэн өрсөлдөөнт, хөгжөөнт өдөрлөг.

Багийн буухиа тэмцээнд тулгуурласан, мэнд үлдэх чадварыг сорьсон даалгавар гүйцэтгэсэн хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

+ Галын наадам, тойром бүжиг

Хавар

Шинэ салхи

Хаврын олон баяр, ёслолуудыг нэгтгэж зохион байгуулах. 

Олон удаагийн жижиг үйл ажиллагааг биш нэгдсэн сэтгэгдэл төрүүлсэн, дурсамжтай үйл ажиллагааруу чиглүүлэх. Шилдэг тэргүүний баг хамт олныг тодруулж урамшуулах.

Байгууллагын бодлого, төлөвлөгөөтэй уялдсан нэгдсэн лекц, сургалт болон спортын олон төрөлт үйл ажиллагааг дэмжсэн. Байгууллага дээрээ хөдөлгөөн өрнүүлсэн хэлбэртэй.

Зун

Монгол наадаан

SUMMER FESTIVAL

Монгол өв соёлын өдөрдөг. Ар гэр бүлрүү чиглэсэн. Дээлтэй Монгол наадам болон эрийн гурван наадмын загварт суурилна. Ар гэрт нь байгууллага хамт олноо танилцуулахад чиглэсэн, гэр бүлүүдийн дунд сонирхолтой олон төрлийн тоглоом, гэр бүлийн боловсрол, хамт олны авъяас чадварыг нээх чиглэлтэй үйл ажиллагаа зохион байгуулах.

БҮТЭЭЛЧ ӨДӨРЛӨГ

ART DAY

Уран зураг, гар урлалын хамт олны бүтээлч өдөрлөг- багаараа бүтээн туурвих өдөр.

Өөрсдийн уран бүтээлээр байгууллагаа чимэх, хамт олны сүлд дуу, брэнд бүжиг, хөдөлгөөнд дасгал зохиох гэх мэт өөрсдийн онцлогоор хөгжүүлнэ.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

Танай байгууллагын сургалт хөгжил, байгууллагын соёлын хөтөлбөрийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжил, соёлын бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.