Цагаан цавын тарвас- “Монгол Тарвас” ХХК
12 жил, 5 сар өмнө

“Монгол Тарвас” ХХК нь 1996 онд байгуулагдан,  1990 онд хувьчлагдан тарж, балгас болон үлдсэн Мандах сумын Цагаан цавын услалтын системийг сэргээн засварлаж 600сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийт 12хүнийг ажлын байраар хангаж 3-5 га гуатан ургамал, тарвас, өргөст хэмх, хулуу, амтатгуа тариалж га-гаас авах ургацын хэмжээг 35тн болгон улсад дээд амжилт, мөн нэг тарвасны хувийн жинг 12 - 13,5кг болгон улсын рекорд тогтоож, 1998 онд Улаанбаатар хотноо болсон “Ногоон хувьсгал” үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагнал, мөн онд Аймгийн тэргүүний аж ахуй, 2006 онд Аймгийн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Мөн  Олон улсын чанартай стандарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хвуь нэмэр оруулсныг үнэлж “Стандарт 2007” өргөмжлөл, мөн 2008 онд “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагнал хүртсэн. 2015 онд “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон” шагналаар 2 дахь удаагаа шагнагдсан.

Манай компани нь Монгол улсын тарвас тариалалтын 50-60%-г тариалж өнгөрсөн 20 жилд нийт 52-60га-гаас 1500-2000тн тарвас хурааж 800 сая төгрөгний борлуулалтын ажил хийн, улсын төсөвт 20сая төгрөг оруулав.

Хэрэглэгч олноо хүнсний аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахаас гадна 85-100 хүнийг ажлын байраар ханган, нийгмийн халамжийг бүрэн шийдвэрлэж, ажилчдын орон сууц, халуун ус, саун, биеийн тамир спортын талбай, урлаг соёлын төв,  зам харгуй, усан оргилуур, гэрэл гэрэлтүүлэг зэргийг байгуулж, ажиллах орчинг сайжруулсан нь ажилчдын бүтээмж, ажлын идэвхи дээшилж, өндөр үр дүнтэй ажиллан улмаар компаны  үр дүн, ажилтан албан хаагчдийн амжиргааны түвшин дээшлэх хөшүүрэг болж өглөө. Манай компаний ажилтан албан хаагчдаас:

  • Улсын тэргүүний тариаланч 1хүн
  • МЗХолбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медаль” 2 хүн
  • МЗХолбооны “Тэргүүний тариаланч алтан медаль” 3 хүн
  • МЗХолбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар 2хүн
  • Аймгийн тэргүүний тариаланч 14 хүн
  •  Сумын тэргүүний тариаланч 10 хүн тус тус төрсөн байна.

Бид Цагаан цав дахь услалтын системийг сүүлийн жилүүдэд сэргээн засварлаж гүний цахилгаан худаг, ус түгээх систем зэргийг сэргээн ажиллуулсны дээр хөрсийг эвдрэлээс хамгаалах, үржил шимийг сайжруулахын тулд жилд 500-1000 ширхэг хайлаас, тоорой, улиас, чацарганы суулгац тариалж, нийт 300га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. 

“Монгол тарвас” компани ойн мэргэжлийн гэрчилгээтэй бөгөөд Сайншанд сумын төвд нийт 13га талбайд 2009оноос мод үржүүлэг болон хүлэмжийн аж ахуйг байгуулан өнгөрсөн хугацаанд 70 гаруй мянган суулгацыг захиалгат газруудад тарьж ургуулаад байна.  Мөн уул уурхайн хайгуулын ажил хийсэн компаниудын нийт 20га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлээ. 

2014онд Говьсүмбэр аймгийн “Соёл спорт амралтын хүрээлэнгийн цогцолбор” болох 14,7га талбайд 4 төрлийн 19000ширхэг мод, Дорноговь аймгийн сумдуудад 5000ширхэг мод тус тус тариаллаа.

“Монгол Тарвас” компани нь 2016оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгаран  20 жилийн ойгоо бахдам амжилт баялаг бүтээл дүүрэн угтаж байна.
Дорноговийн Цагаан цавын тарвас гэж ярихаар чанар чансааг нь сум аймаг, улс даяар хүртэл андахгүй мэдэх билээ


“Монгол улсын тэргүүний тариаланч”  Ёндонгийн ЭРДЭНЭ
1964 оны 03сарын 10нд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Жолооч мэргэжилтэй. 1972 - 1980 он. Мандах сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж улмаар:

  • 980 – 1981 он. ЦАГААН ЦАВын усжуулалтын системд ногоочин
  • 1981 – 1982 он. Дорноговь аймгийн БХТНийгэмлэгийн Авто курс
  • 1982 – 1985 он. Хилийн цэргийн 0184-р ангид хилчин, жолооч, ахлагч
  • 1985 - 1986 он. Мандах сумын Социализмийн Зам Нэгдлийн жолооч, механик.
  • 1986-1993 он.  Монголросцветмет нэгдлийн харъяа Хажуу – Улааны уулын уүлдвэрт жолооч
  • 1993 – 1996 он. “БУДАР” Хувиараа эрхлэх аж ахуйн эзэн
  • 1996 оноос   “Монгол Тарвас” ХХКомпаниа байгуулан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж  байна. 

Мөн тэрээр эх орны дархан хилийг хамгаалах үйлсэд байлдагчаас ахлагч хүртэл дэвшин, шуудан холбооны үүргээ нэр төртэй  биелүүлэн, өөрийн эзэмшсэн техникээ урсгал засваргүйгээр 240,000 км явуулсныг үнэлэн НАХЯамны “Хүндэт хилчин” цол тэмдгээр шагнагдсан.

1986 – 1996 онуудад Уул уурхайн салбарт өөрийн  хүч бололцоог дайчлан мэргэжлийн өндөр ур чадвар гарган үйлдвэрээс өгсөн норм төлөвлөгөөг 150-180% биелүүлж, техникийн элэгдэл хоргодлыг багасгаж, шинэ бүтээл, оновчтой санал гаргах үйлсэд бригад, хамт олноо манлайлан ажилласыг үнэлэн 1990, 1991, 1993, 1994 онуудад системийн аваргаар 4 удаа шагнагдсан.
                Түүний бусад гавъяа шагналуудыг дурдвал:

  • 1998, 2006 онд Аймгийн засаг даргын “жуух бичиг”
  • 2011 онд “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний тариаланч”
  • 2001 онд Монгол улсын тэргүүний тариаланч”
  • 2002 онд Байгаль орчны яамны “Хүндэт жууж бичиг” “
  • 2006 онд МУЗНийгэмлэгийн “Нигүүлсэл” мөнгөн медаль
  • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800жилийн ойн “Хүндэт медаль”
  • 2007 онд Аймгийн “Тэргүүний ажилтан”
  • 2017онд ХХААЯамны “Шилдэг тариаланч”
  • 2009 онд Ардчилсан хувьсгалын “20 жилийн ойн медаль
  • 2009 онд ХХААХҮЯамны “Тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
  • 2009 онд Атрын “50 жилийн ойн медаль”
  • 2011 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан”
  • 2001онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 онд Монголын  Уул Уурхайн 90 жилийн ойн “Хүндэт медаль”
  • 2012 онд Монгол услын “Тэргүүний уурхайчин”
  • 2013 онд Монгол улсын “Онц тээвэрчин” зэрэг олон хүндэт шагнал, цол тэмдгийн эзэн юм.

1990 онд хувьчлагдан тарж, балгас болон үлдсэн Мандах сумын Цагаан цавын услалтын системийг 1996 оноос өөрийн хүч, хөрөнгөөр сэргээн засварлаж 600сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн нийт 12хүнийг ажлын байраар хангаж 3-5 га гуатан ургамал, тарвас, өргөст хэмх, хулуу, амтатгуа тариалж га-гаас авах ургацын хэмжээг 35тн болгон улсад дээд амжилт, мөн нэг тарвасны хувийн жинг 12 - 13,5кг болгон улсын рекорд тогтоож, 1998 онд Улаанбаатар хотноо болсон “Ногоон хувьсгал” үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын шагнал, мөн онд Аймгийн тэргүүний аж ахуй, 2006 онд Аймгийн “Шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан. Мөн  Олон улсын чанартай стандарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хвуь нэмэр оруулсныг үнэлж “Стандарт 2007” өргөмжлөл, мөн 2008 онд “Алтан намар” үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагнал хүртсэн. 

Түүний хувийн болон хамт олны, компаных нь амжилт бүтээл үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд 1996 онд  байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж буй “Монгол Тарвас” компани нь 2016оны “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгаран  20 жилийн ойгоо бахдам амжилт баялаг бүтээл дүүрэн угтаж байна.