Б.Чогсом: Уран зураг бол хаана ч үнэ нь буурдаггvй цорын ганц бараа
“Ардчилал” сонины 2007 оны отгон зочноо урилаа. Энэ хvн саяхан 65 жилийн ойгоо тэмдэглэсэн Урчуудын эвлэлийн ахмад зvтгэлтэн, ардын зураач Б.Чогсом. Тvvний урланд хэсэг саатахад жижигхэн єрєє гайхамшигт бvтээлээр дvvрсэн нь нvдэнд тусч байлаа.
1930-аад онд сvм хийдээ устгаж урлаг vгvй болсон
-Хоёулаа яриагаа уран зургийн тvvхээр эхэлье.
-Дуурь, драм гээд урлагийн олон тєрлєєс дvрслэх урлаг хvн тєрєлхтний тvvхэнд хамгийн ахмад буюу єнє удаан жилийн турш хєгжсєн том урлаг. Манай улс мєн л єнє эртний уран зургийн уламжлалтай. Хєдєєгvvр явж байхад vе vеэрээ ялгаатай маш олон хадны зурагтай тааралддаг. Энэ бvхнээс vзэхэд маш олон хvн уран зурагт сэтгэлээ зориулсан гэж хэлэхээр болжээ.
-Тvvний дараахь vед нь бурхан, шашны зураг бvтээж байсан vе орох байх?
-Тийм. Ард тvмний амьдралд буддын шашин, бєєгийн шашны байр суурь єндєр байсан. 700 гаруй сvм хийд байлаа. Тэр сvм хийдийг барих, чимэглэх нь зураач, барималчдын vvрэг. Сvм, хийдийнхээ агуулга, уламжлалд нь тохирсон бурхдыг зурах, баримлыг хийнэ. Бvр сав суулга, тахилын хэнгэрэг, цан, хонх, дамар гээд хэрэглэлийг нь хvртэл бvтээнэ. Лам нарын хувцаслах зан vйлийг судалж урлана. Толгой лам нь яаж хувцаслах вэ гэдэг их чухал. Эдгээрийг жирийн нэг хvн хийчихдэггvй. Урлагийн хvн, тэр дундаа асар их ур чадвартай хvн бvтээдэг юм.
-Шашны зан vйл дотор цам харайх сонирхолтой зvйл. Yvнд уран зураачдын vvрэг их байдаг уу?
-Цам харайхад зураач, барималч, оёдолчин, сийлбэрчний vvрэг их. Баг, хувцаснаас гадна хажууд нь зvvх чимэглэлийг нь хvртэл ардын гар урлалаар хийдэг. Yvнийг хийхэд асар олон хvний хєдєлмєр ордог юм. Саяхан Сvхбаатарын талбайд цамын бvжиг vзvvлсэн.Тvvнийг хараад хvмvvс ойлголт авсан байх. Yvний хажуугаар бидний ярих гээд байгаа уран зураг чинь дээд зэргээр хєгжиж ирсэн. Эхэнтхэг, Тєвд, Хята-дын уран зургийг бодоход манай сvм хийдийн бурхдын зураг гайхамшигтай.
-Бурхны дvр бvтээдэг байсан хvмvvс харамсалтай нь нэр нь тєдий л олонд танигдаагvй байдаг?
-Уг нь хэдэн мянган хvний нэр дуурсагдах ёстой. Гэтэл тvvхээс судлахад 200-300 хvний нэр vлдсэн юм билээ. Тэр vед зарим зураач, барималч бичиг vсэг мэддэггvй, бурхан дээрээ нэрээ тавихаас цээрлэдэг байсан гэх мэт олон шалтгаантай.
-Харамсалтай нь олон мянган бурхны хєрєг устсан?
-30-аад оны дунд vеэс шашин хэрэггvй гээд сvм хийдээ устгаад, лам нараа vгvй хийгээд миний яриад байгаа урлаг устсан. Урчууд нь амьдрах аргагvй болж олонхи нь мал маллаж эхэлсэн.
-1942 онд мэргэжлийн зураачийн сургууль, байгууллагатай болж, энэ жил 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. Та чинь анхны сурагчийн нэг байх аа?
-Тийм ээ. 1942 онд Урчуудын эвлэл байгуулагдаж, хєдєє орон нутагт салбараа нээж эхэлсэн. Тvvний дараа Зургийн гурван жилийн оройн сургууль, Зургийн бvрэн бус дунд сургуулийг байгуулсан. Энэ нь одоогийнхоор мэргэжил сургалт, vйлдвэрлэлийн тєв юм даа. Харин тэр vед ардын боловсролын сургууль нэлээд хєгжсєн байлаа. Тэр vед багш нарыг бэлтгэх дунд сургууль, эмнэлэг, санхvvгийн сургуулийн суурь тавигдсан юм. Эдгээр сургуульд зураг зурахыг зааж эхэлсэн.
-Гадаадаас анх багш нар ирж зураг заадаг байсан тухай ярьдаг?
-Тийм ээ. Тэднээс Соёлтой гэдэг хvнийг дурсах хэрэгтэй. Євєрмонгол хvн байсан. Багшийн сургуульд бидний багш нарт зураг заасан юм. Мєн ЗХУ-аас ирж монголчуудад зураг зурахыг заасан хvмvvс бий. Тэдний шавь нар нь манай багш нар юм.
-Анхны багш нар гэснээс таныг Y.Ядамсvрэн багшийн шавь гэдэг?
-Ядамсvрэн багш унаган авьяастай, бурхан бvтээдэг хvн байлаа. ЗХУ руу сургуульд явах vед нь дэлхийн II дайн эхэлж сурах боломжгvй болоод эргээд ирсэн юм билээ. Ингэж дvрслэх урлагийн суурь тавигдсан юм. Тэр vеийн оройн сургуульд театрын ажилтан, лам нарын артелийн ажилчид сурдаг байлаа. Бид нийгэм єєрчлєгдєж шинэ засагт vйлчлэх хэрэгтэй болж зураг урлалын байгууллагад орсон юм. Чоймбол, Маньбадар, Лувсанжамц гуай нар анх ажиллаж билээ. Тэд зураг урлалын газар ажиллаж байгаад аажимдаа европ арга барилд суралцаад хожмын нэртэй барималч, зураачид болсон юм.
Улстєрчєєс татгалзаж зураач болсон
-Ингэхэд та аль нутгийн хvн бэ. Хэдэн хvvхэдтэй вэ. Хvvхдvvдээс чинь зураач болсон уу?
-Говь-Алтай аймгийн хvн. Таван хvvхэдтэй. Тэднээс нэг л хvvхэд уран зурагт орж, одоо докторантурт суралцаж байна. Бусад нь хувь хувьдаа єєр замаар явж байгаа.
-Та уран зурагт хэрхэн хєл тавив. Сургуулиа тєгсєєд багшаар vлдэхийг бодоход сайн сурагч байсан байх нь?
-Дvрслэх урлагийн сургуулийн анхны ангийг хоёрдугаар дамжаанд байхад нь би долдугаар анги тєгссєн. Ємнє нь гурван жилийн оройн ангид сурч байсан учраас Чойдог багш намайг нэг анги алгасуулж шууд хоёрдугаар дамжаанд элсvvлсэн юм. Манай анги сургуулиа 11-vvлээ тєгссєн. Би багшаар vлдэж, Сумхvv захирал болж билээ. Тэр хожим нэртэй кино найруулагч болсон доо.
-Та их сургуульд сурч байгаад ЗХУ руу явсан гэсэн биз дээ. Олон сургууль тєгсч ээ?
-Зураач болсон ч цаашид сурах хvсэл эрмэлзэл их байсан учраас их сургуульд орсон. Тэнд сурч байхад дээд газраас /одоогоор сургалтын алба/ манай ангийн хоёр хvнийг дуудаж Гадаад яаманд очоод уулзаадах гэсэн. Ингээд Гадаад яамнаас Москва руу Олон улсын харилцааны дээд сургуульд явуулах боллоо. Москвад долоон жилийн турш суралцсан даа. Монголдоо уран зургийн сургууль тєгссєн юм болохоор тэндэхийн их соёлд оччихсон их сайхан байлаа. Эрмитаж, Ленинградын музей, Третъяковын галарей зэрэг Оросын том том музейг зав л гарвал vзнэ. Тэр vед Киноны дээд сургуульд монгол залуус сурдаг, Сурыковын нэрэмжит дээд сургуульд манай анхны томоохон зураач болох Чvлтэм, Гаваа, Одон гуай нар сурдаг байлаа.
-Дипломатч болчихоод яагаад зураачаар ажиллахаар шийдэв. Дипло¬матч болсон бол єнєєдєр мундаг улстєрч ч юм уу, ядаж л баян чинээлэг амьдрах байсан юм биш vv?
-Москвад дипломатч мэргэжлээр тєгсч ирээд Гадаад хэргийн яаманд ажилласан. Гэтэл зураг зурмаар санагдаад сууж чаддаггvй ээ. Тэгээд єргєдєл гаргаж, гуйж байгаад Урчуудын эвлэлийн хороонд ажилласан юм. Хойно хамт сурч байсан Чvлтэм гуай намайг зурагт дуртайг мэддэг болохоор дуртай хvлээж авлаа. Гэхдээ бас шууд зураач болоогvй. Эхлээд Урчуудын эвлэлийн гадаад харилцаа хариуцав. Хажуугаар нь “Матар” сэтгvvлд зурна. Ер нь хаана ажилла гэж тушаана уу, тэнд л ажиллаад явна. Дараа нь намайг багшийн сургуульд багшаар томилсон юм.
-Багшлах, дипломатч байснаас дээр байсан хэрэг vv?
-МУБИС, СУИС, ДУДС-д хичээл зааж олон шавьтай болжээ. Дээр байлгvй яахав. Багшлахаар зун, євлийн амралтаар уран бvтээлээ хийх зав гарна. Улсын vзэсгэлэнд жил бvр оролцсоноор багшаас гадна уран бvтээлч болсон. Бидний шавь нар, шавийн шавь єнєєдєр уран зураг зурж явна.
-Та тэгээд улстєрчєєс татгалзаж зураач болсондоо харамсдаг уу?
-Нэгэнт хvн болж тєрсєн хойно ухамсар байгаад амьдралыг гvн гvнзгий мэдээд ирэхээрээ сэтгэлдээ хамгийн таашаалтай юмыг хийнэ дээ. Тэгэхээр урлаг хэрэгтэйг мэдсэн. Бас 12 наснаасаа л урлагт сэтгэлээ єгчихсєн юм чинь. Гадаад явдлын яамнаас гуйж гувшиж байгаад зураач болсондоо хэзээ ч харамсдаггvй. Харин ч илvv жаргалтай, сэтгэл хангалуун явдаг шvv.
-Та зураг зураад хэр амьдарч байна. Зургаар олсон мєнгє амьдралд тань хvрэлцэх vv?
-Мєнгєний тєлєє ажилласангvй ээ. Урлаг хийхийн тєлєє л явсан. Багшилж байхдаа ч би оногдсон цалингаа аваад л явсан. Уран зураг бол мєнгєнєєс шал єєр.
-Зургаа худалддаг биз дээ. Хэр єндєр vнэлдэг вэ?
-Би бvтээлээ зарахыг нэг их чухалчилдаггvй. Yзэсгэлэнд тавиад, уран зургийн галарей vнээ тогтоогоод л худалдаж авдаг. Худалдсан бvтээлийн мєнгє цалин дээр нэмэгддэг. Гэхдээ тэр мєнгийг vр хvvхдээ тэжээхээс эхлээд vрж ядах юмгvй ээ. Тэгээд ч панзчин, наймаачин биш учраас vнэ ханш яримааргvй байна. Зураачдыг хvн зорьж ирэхээс биш бид зураг аваач гэж гудамжинд зах зээлд гараад явдаггvй юм шvv дээ.
--Таны “Тайхар чулуу”, “Хорго”, “Говь”, “Бєх” гээд бvтээл галарейд байдаг. Таны урланд хэчнээн бvтээл байгаа бол. Та тоолж vзсэн vv?
-Гадаадад, гэрт, урланд, аймгуудад, музейд гээд тоо томшгvй олон юм бий. Би тоолж vзээгvй юм байна. Миний тvvхэн зураг олон байдаг юм билээ. Зураач хvн ер нь дэлхийн тvvхийг бичилцдэг юм. Тухайн амьдарч байгаа нийгмийнхээ толь болох ёстой.
Зах зэл эхлэнгvvт зураг зурдаг даавуугаа бєєнєєр авч хадгалсан
-Зургаа ихэвчлэн хаана зурж байна. Байгальд гардаг уу?
-Жижиг зургийн судалбарыг байгал дээр нь очиж хийдэг. Yvнээсээ ургуулаад том бvтээлийг бол гэртээ ч юм уу, эсвэл албан байгууллагын том тасалгаанд зурдаг.
-Та хэчнээн бийр хэрэглэсэн бол. Урлангийн єрєєнд лав асар олон бийр, жааз, тэмдэглэлийн дэвтэр байна шvv?
-Маш олон бийр бий. Сvvийн vед нелонон багстай бийр байдаг болсон. Шинэдээ зvгээр ч гэсэн хуучрахаараа бидний хэрэглэдэг амьтны vсэн бийрээс муу юм билээ. Бурзайгаад л явчихдаг. Энэ лав 35 дахь тэмдэглэлийн дэвтэр байна. Би олон юм тэмдэглэж хадгалдаг. Энэ нь уран бvтээлд их хэрэг болдог юм. Хэрэгсэл гэснээс манай монгол 42 оноос хойш єнєєдрийг хvртэл дvрслэх урлагийн бийр, жааз, даавуу гээд бvх материал, хэрэгслийг гадаадаас авч ирлээ. Энэ бол манай улсын их том алдаа. Улс vvнд анхаарал тавьсангvй.
-Єєрсдєє хийж болдоггvй юм уу. Чадна биз дээ?
-Тийм мэргэжилтэн бэлтгээгvй, vйлдвэрлэл байхгvй юм чинь. Наймаачид бидэнд гадаадаас авчраад vнийг нь хоёр гурав дахин єсгєєд зардаг. Ингээд vураачид єндєр vнээр муу материал аваад л явж байна шvv дээ.
-Тэгвэл таныг бага байхад ямар багаж байсан бэ. Одоогийнхоос муу байж таарна даа?
-За, ямар ч байсан шороон будгаар зурдаг байсан юм. Манай Ємнєговьд олон єнгийн элс байдаг. Улаан єнгийн элсийг устай хорьж нухсаар улаан будаг гаргах жишээтэй. Ингэж хийсэн будаг ямар ч ширхэггvй, сайн будаг болдог юм.
-Энэ даавууг та хаанаас авдаг вэ? /урланд нь боодол даавуу байв/
-Дэлгvvрт байгаа тосон будгийн даавуу их муу юм билээ. Солонгосынх гээд байгаа, Хятадынх ч юм уу хэн мэдлээ. Тvvн дээр юм зурж болохгvй ээ. Би хаширлаад зах зээл дєнгєж гарангуут зургийн даавууг ховордож алга болохыг нь мэдээд хэдэн боодлоор нь аваад хураачихсан. Бараг насаараа хэрэглэх даавуугаа бэлдсэн гэж болно. Одоогийн зураачид аргаа барахдаа тэр муу даавууг аваад болсон болоогvй зурдаг юм. Харин минийх бол Оросын чанартай даавуу. Наадаг цавуу нь хvртэл их vнэтэй, тусгайлан хийдэг юм. Чанартай юм хэрэглэж байж 500-1000 жил хадгалах бvтээл хийнэ шvv дээ. Европын галарейд 500-800 жил хадгалсан зураг байна. Гэтэл манайд ердєє л 40 хэдэн оноос л эхэлж хадгалсан.
Тvvхээ амьддаа хийгээд єгчихсєн хvн хожим нь гавьяатай
-Галарейг улс хэр санхvvжvvлдэг юм бол. Хєгжмийн зохиол худалдан авах тєсвийг лав нэмсэн байна билээ?
-Улс урлагийг vнэлж чаддаггvй. Дvрслэх урлагаа хєгжvvл гэж юу ч єгдєггvй. Галарейд зураг худалдаж аваарай гэж хэдэн тєгрєг єгч байна. Гэхдээ тун бага. Урлаг хєгжvvлье гэвэл хайр найргvй мєнгє зарцуулах ёстой. Тєсєв багатай учраас галарей фондоо баяжуулж чадахгvй л байна. Жилд нэг удаа бvтээл худалдаж авна гэж зарлахаар нь баярлаад яваад очихоор хэдхэн тєгрєг єгсєн гээд хямдхан vнэлж авна. Єгвєл єг, єгєхгvй бол боль, байгаа мєнгє нь энэ гэнэ. Арагvй шvv дээ. Тєсєв багатай юм чинь.
-Урчуудын эвлэлийн байраар ороход хаалга, шал нь нэлээд муудчихаж. Барилгаа яаж сэргээнэ ээ?
-Энэ зэргийн байгаа нь их юм. Урчууд ажил хийж олсон мєнгєнийхєє хуримтлалаар барьсан байшин юм. 1990-ээд онд орон нутгийн бvх салбар хаалгаа барьж, энэ байшин маань л єдий зэрэгтэй vлдсэн.
-Залуучууд уран зурагт ороход харамсахгvй байгаа даа?
-Хойч vе маань яахыг хэлж мэдэхгvй нь ээ. Бид яах вэ. Мєнгє олохгvй байсан ч сэтгэл маань эндээ хоргодчихсон болохоор зургаа зурсаар л дуусах байх. Хийсэн бvтээл маань зарагдахгvй бол хураачихна. Байж л байг.
-Єнєєдєр та урландаа юу хийж сууна даа. Таны нэг єдєр яаж єнгєрдєг вэ?
-Єнєєдєр 1960-аад оны бvтээлээ сэргээгээд л сууж байна. Хуучин зургаа харж єєрийгєє баясгаад л.
-Залуучууд нэг л уран зураг сонирхохгvй байх шиг ээ?
-Тийм ухамсар алга. Монголчууд хєгжєєгvй байна. Амьдрах гэж ядаж байна. Бvх юмны vнэ єсєєд хvмvvс яаж амьдрах вэ гэж байхад юун тэр уран зураг манатай байгаа биз. Гэхдээ сонирхоно гэдэг их сонин. Зураг зурдаг хvн л уран зураг сонирхоно. Яахав. Цєєн хэдэн сонирхож, худалдан авдаг хvмvvсээ vгvйсгэж болохгvй ээ. Зарим нь шинэ байртай болчихоод хивс хадахаа байгаад уран зураг гэрээ гоёдог болж.
-Зураг он жил єнгєрєх тусам vнэ нь єсдєг бичигдээгvй хуультай?
-Дэлхий дээр vнэ нь буудаггvй цорын ганц бараа бол уран зураг. Одоо би 50 мянган тєгрєгєєр нэг зураг зарахад 100 жилийн дараа 500 сая болно. Энэ бол хууль. Вангог амьдарч байхдаа зурсан зургаа 50 мянган франкаар заржээ. Гэтэл єнєєдєр 500 сая ам.доллар хvрч байна. Леонардо Да Винчийн “Мона-Лиза” бол хэн ч худалдаж авах эрхгvй, хvн тєрєлхтний хєрєнгє болсон. Тив дэлхийд хэдэн зуун жилийн турш vнэтэй байх болно. Хааяа том зочин болж дэлхийг тойрдог. 1957 онд Москвад, 1960-аад онд Вашингтон, Японоор явж билээ. Нэг улсын Ерєнхийлєгч явж байгаа юм шиг хамгаалуулж, гудамжаар сvр дуулиантай байдаг юм.
-Монголчууд хэзээ сонгодог урлагийг ойлгох боловсролтой болох бол доо?
-Харин тийм ээ. Урлаг гэдэг чинь ийм л єндєр vнэ цэнэтэй зvйл. Дэлхийн I дайны vед Орос орон єлсгєлєнд нэрвэгдэж олон сая хvн амиа алдсан. Гэтэл Орос Америкт Виларсксын нэг хєргийг зарж байж ард тvмнээ аварсан юм. Ганцхан хєрєг ард тvмнийг босгож, тэжээсэн байгаа биз.
-Энд тэнд зургийн vзэсгэлэн vзэхээр хийсвэр зураг их байх юм. Та хувьдаа хийсвэр урлагийг дэмждэг vv?
-Хийсвэр юм зурж байгаа хvний єєрийнх нь ой ухаан хєгжєєгvй гэсэн vг. Yvнийг мєнгє, ар гэртээ дарлагдсан зураач л зурж байгаа юм. Тvvнийг нь Европын, Америкийн туйлдаа хvрсэн баячууд тив дэлхийгээр тэнэж яваад мєнгєє vрж ядан худалдаж авдаг юм.
-Тэгээд тэд чинь XXI зууны урлаг хийсвэр чиглэлээр хєгжинє гээд байгаа юм даа?
-Худлаа худлаа. Би тив дэлхийн тvvхээр нь мэдэж байна. Хєєрхий залуус тєєрч байхгvй юу. Тэд 20-30 жилийн дараа vзэсгэлэн гаргахад єєрт vлдсэн юмгvй л болно. Миний зураг ард тvмэнд их ойрхон санагдаж байгаа юм. Тэр нутгийн тэр уул ус байна гэж харж догдлоод л. Бодит амьдралыг зєвхєн єнгє, уран сайхантай л дvрсэлсэн. Жинхэнэ урлагийн тєлєє бодит амьдралаа дvрслэх хэрэгтэй.
Тvvхээ амьддаа хийгээд єгчихсєн хvн хожим нь гавьяатай. Дэлхийн тvvхийг бичээд номд жишээ болоод орно гээд бод доо. Хийсвэр юм зурсан хvн юугаараа vлдэх вэ дээ. Олон жилийн дараа хvн хараад юу ойлгох вэ. Би нэг болсон явдал ярьж єгье. “Нэг хvн харандаагаар цаасаа нухаад л байжээ. Тэгж байгаад бєєрєнхий хар юм эрээччихээд vзэсгэлэнд тавьчихаж. Тvvнийгээ дайн болж байгаа юм. Энэ бол утаа нь гэж таалбарласан гэдэг. Тvvнтэй л адилхан байгаа юм даа.
Х.Доржпалам: Талийгаач айлд байгаа гэж битгий хэлээрэй гэж надад захисан
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрvvлэх хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Доржпаламтай ярилцлаа. Тvvнийг тодорхой шалтгааны улмаас тус газрын дэд дарга Б.Сундуйсvрэн ажлаас халсан билээ.
-Таныг ямар шалтгаанаас болж ажлаас халах болов. Австралид болсон даргын ослоос болсон уу?
-Австралид болсон явдал, Хэнтий, Дорнодод томилолтоор ажилласан гэх хоёр асуудалд буруутгаж, ямар ч vндэслэлгvй ажлаас халсан. Энэ бол захиалгат хэрэг. Би Тєрийн албаны зєвлєлд єргєдлєє єгсєн. Тєрийн албаны зєвлєлийн дарга Захиргааны шvvхээр асуудлыг эцэслэн шийднэ гэсэн хариу єглєє. Захиргааны хэргийн шvvхээр энэ байгууллагын vнэн шударга ажиллаж чаддаг эсэхийг нь тогтооно. АТГ-т ажлын єрєє тасалгаанд хvртэл хяналт хийж байдаг. Энэ нь миний талаар янз бvрийн мэдээлэл авч, ажлаас халах бас нэг шалтгаан. АТГ-т єндєр цалин авч, амиа аргацааж байгаа хvн олон бий. Нэг vгээр хэлбэл, чадварлаг ажилчид удаан тогтож ажиллаж чадахгvй газар.
-Шvvхээс таны талд шийдвэр гарна гэдэгт та итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна. Шvvх хараат биш бол. Хэрэв шvvх хараат бол Сундуйсvрэнгийн талд гарах байх.
-Захиалгат хэрэг гэдгээ тодруулаач?
-Энэ оны есдvгээр сард нийслэлийн газрын албаныхны ужигарсан авлигын асуудлын талаар нийслэлийн Засаг даргын зєвлєлийн хуралд оруулсан юм. Авлига авагсдад хариуцлага тооцуулах, авлига авч буй шалтгааныг тодруулах зорилгоор. Эндээс олон хvний эрх ашиг хєндєгдсєн юм. Зарим эрх ашиг нь хєндєгдсєн иргэд миний эсрэг Сундуйсvрэнгээр дамжуулж, явуулга хийж байна. Yvнийг би холоос шидсэн чулуу гэж бодож байна.
-Ингэхэд АТГ-ын дэд дарга Сундуйсvрэн та хоёрын хооронд ямар нэг єш хонзон байгаа юм уу?
-Тийм юм байхгvй. Гэхдээ Сундуйсvрэн єєрєє чадвар муутай хvн. Тийм учраас АТГ-аас намайг зайлуулахад, тvvний урдаас дуугарах хvн байхгvй. Хийж байсан ажлаараа ч, сурч мэдсэн юмаараа ч Сундуйсvрэнгээс хувь илvv гэдгийг Монголын гэгээрсэн сэхээтнvvд бид хоёрын хэн нь хэн бэ гэдгийг ялгана биз. Намайг дарж авч, АТГ-т хэмжээгvй ноёрхлоо тогтооно гэсэн санаа л байгаа байхгvй юу. Надад Сундуйсvрэн ямар єш хонзон санаж явааг би мэдэхгvй. Харин намайг хууль бусаар ажлаас халсанд vнэхээр дургvй хvрч байна. Ийм хариуцлагатай ажил хийж байгаа хvн, хvнийг ингэж хэлмэгдvvлж чадлаа. Єт хорхой хvртэл биед нь хvрэхэд атирдаг биз дээ. Ийм л байна.
-АТГ ажилчдадаа ажлын байранд нь бас хяналттай байлгадаг юм аа даа?
-Тийм ээ. Дотоодын хяналтын албаны дарга Мєнхбаяр гэж хvн бий. Ажилчдаа шалгах нь зєв. Шалгаж байгаа арга барил нь дэндvv бvдvvлэг гэх vv дээ. Хуучны ногоон малгайтны арга барилаар шалгадаг. Тийм учраас миний хэлээгvйг хэлсэн болгож яриагvйг ярьсан болгож байгаа учраас орчин цагийн ногоон малгайтнууд Авлигатай тэмцэх газраас амилж байна гэж хэлж байна.
-Та энэ газарт тодорхой хугацаанд ажиллалаа. Тэгээд ямар дvгнэлтэд хvрэв. Зєв шударга ажиллагаа явуулж чадаж байна уу?
-Би АТГ битгий хэл Монголын цагдаагийн байгууллага зєв ажиллаж байгаад эргэлздэг. Тэгээд ч АТГ, цаг-даагийн ажлын нэг хэсгийг хариуцаж байгаа газар. Тийм учраас энэ газар юуг зєв хийж байна, юун дээр алдаж байна, яаж ажиллах ёстой вэ гэдгийг дvгнэж хэлэх туршлага надад бий.
-Тэгвэл энэ газар хэнээс ч хараат биш байж чадаж байна уу?
-Чадахгvй байна.
-Би ярианы сэдвээ єєрчилж, Австралид болсон явдлын талаар асуумаар байна. Б.Дангаасvрэн агсны бие муудаж, тvргэний машин ирэхэд та байсан уу?
-Тэгэхэд манай дvv утсаар ярьж тvргэн дуудаж, цээжийг нь дарж хиймэл амьсгаа амаараа хийж байсан юм. Тухайн vед нєгєє хvнээ єнгєрсєн байсныг мэдээгvй. Би дотуур хувцастайгаа хажууд нь байсан. Тvргэний машин авч явсан. Араас нь бид ч эмнэлэг дээр нь очсон юм.
-Австрали руу явахаас нэг єдрийн ємнє буудлын захиалгаа цуцлуулсан гэсэн мэдээлэл байна?
-Тэр захиалгыг цуцлуулсан хvн бол надтай хамт халагдсан Алтангэрэл байгаа юм. Тэр энэ асуудлаас болж арга хэмжээ авахуулсан.
-Яагаад цуцлуулсан юм бол?
-Бидний буух гэж байсан буудлаас илvv хямд буудал байна гээд л цуцлуулсан юм билээ.
-Тэнд айлд байрлах санаачилгыг та гаргасан уу?
-Австралид байрлаж, хоносон айл бол миний авга ахын хvvхдийнх юм. Би анхнаасаа л тэднийд очно гэж шийдсэн байсан. Тэнд очиход манай дvv буудалд байрлах уу, манайд байх уу, єєрсдєє мэд гэж асуусан. Тэгээд л бид тэднийд байрлахаар шийдсэн юм. Талийгаач ч бидэнтэй санал нэгдсэн. Ойрхон, дээрээс ийш тийшээ явах унаатай болохоор л тэнд байрласан юм.
-Уг нь та нарыг эндээс явахад бvх зардлыг Дэлхийн банкныхан даасан гээ биз дээ?
-Тийм л дээ. Дэлхийн банкнаас гаргаж єгсєн мєнгє нь Австралид байрлах буудлын тєлбєрт хvрэлцэхгvй байсан. Хоёр гурван газар захиалга єгєх гэхэд мєнгє хvрээгvй. Тэгээд арай хямдхан буудал олоод захиалга єгчихєєд тvvнийгээ хvчингvй болгуулсан.
-Буудлын захиалгыг хvчингvй болгуулсныг талийгаач мэдэж байсан уу?
-Энэ асуудал надад ямар ч хамаагvй.
-Айлд байрлаж байгаа тухайгаа талийгаач юу гэж ярьж байв?
-Талийгаач ємнєх єдрийн хvлээн авалт дээр намайг айлд байгаа гэж битгий хэлээрэй. Буудалд байгаа л гэж хэлнэ шvv гэж ярьж байсан юм. Хэдийгээр нас барсан ч гэсэн бид хvн чанар гаргаж, тvvний захьсан хэлснийг иш vндэс болгосон юм. Бид хоорондоо ярилцаад нэг хэсэгтээ дуугvй байлаа. Дэлхийн банкны ажилтан буудалд орох мєнгийг нь єгсєєр байтал та нар айлд байлгалаа гэж хэл аманд орно гэхээр нь болгоомжилсон. Иймэрхvv асуудлаас болж, эцэст нь ийм vр дагавар гарна гэж тооцоолоогvй. Би Австралиас талийгаачийн шарил ирээгvй байхад УИХ-аас томилсон оршуулгын комиссын даргад бvх vнэнийг хэлсэн.
-Одоо талийгаачийн нvдний талаар их ярьж байна. Та нарын хувьд талийгаачийн цогцосны бvрэн бvтэн байдалд хяналт тавих боломж байгаагvй юм уу. Энэ дээр ямар нэг тайлбар єгч чадах уу?
-Би нvдийг нь ухаад зогсч байгааг нь битгий хэл амьсгал хураасан эсэхийг мэдээгvй эмнэлэг рvv явуулсан. Ингэж байхдаа би дотуур ємдтэйгээ л сандарчихсан зогсч байсан юм. Бvх юмыг нь бvрэн бvтэн байхад л эмнэлэг бараадуулсан. Хэрэв vнэхээр бид нvдийг нь авчихсан байсан бол тэнд л энэ асуудал яригдах байсан шvv дээ.
-Нvдийг нь авах шалтгааны талаар та нарт мэдэгдээгvй юу?
-Би єєрєє хуульч хvн. Оюутан байхдаа задланд орж байлаа. Хvнийг толгойноос нь авахуулаад хєлийг нь хvртэл задалдаг юм билээ. Эндээс vзвэл нvдийг ухаад авчихсан гэдгийг нь vгvйсгэхгvй.
-Тухайн vед та нартай хамт явахад талийгаачийн биеийн байдал ямар байсан бэ?
-Биеийн байдал нь харьцангуй муу байдаг байсан. Тухайн vед рашаан усанд явж ирээд 10 хонож байсан шvv дээ. Австралид очсон єдрєє нэлээн ядарсан. Би дvvгийндээ дагуулж очиж, цаг гаруй унтуулаад, тусад нь хоол хийлгэж єгсєн юм.
-Ямар хоол хийлгэж єгєв?
-Монгол хvний иддэг гэрийн лавшааг л хийлгэсэн. Тэгээд хэдvvлээ дэлгvvрээр явсан. Талийгаач очсон єдрєє ядарсан болоод ч тэр vv, нvднийх нь хонхорхой нь улайгаад, царай нь ядруу харагдаж байсан юм. Хамт нэг газар тодорхой хугацааны турш ажилласан болохоор бие нь ямар байгааг царайнаас нь хараад мэддэг болсон юм. Эхний єдєр эрт амарцгаасан. Маргааш нь царай зvс нь эрс сэргэсэн л дээ.
-Эмнэлэгт хvргvvлэх єдєр яг юу болсон юм бэ?
-Тэр орой хєзєр тоглоцгоосон. Дєрвєн гараар тоглох байснаа хоёр гар тоглосон юм. Тэгээд талийгаач унтья гээд орондоо орсон юм. Одоо бодох нь ээ мань нєхрийн санаачилгаар хєзєр тоглохоо болиод, унтахаар болсон байна. Тэгэхэд л єєрт нь бие нь эвгvй байгаа нь мэдэгдсэн байх.
-Танаас єєр хэн хамт байв?
-Талийгаач, орчуулагч бид гурав нэг єрєєнд унтахаар болсон юм.
-Тэгэхэд шєнє талийгаач босч, бие нь тавгvй байгаа талаар хэлж байв уу, та нарт?
-Манай дvvгийн хvvхэд шєнє даалгавраа хийж сууж байхад нь хоёр цагийн vед босч бие засчихаад хэвтсэн гэсэн. Бид нарт юу ч хэлээгvй.
-Та дээр буудлын мєнгє хvрэлцэхгvй байсан гэлээ. Ер нь АТГ-ын ажлаа хийж байгаа албан хаагчдын цалин, хангамж хэр байдаг вэ?
-Жишээлбэл, саяхан биднийг Дорнод руу явахад буудлын мєнгийг 15 мянгаар бодож єгсєн. Гэтэл тэнд очиход буудал нь 30 мянга байсан. Тэгээд хvйтэн сэрvvн байна гэж шалтгалсаар байгаад 24 мянгаар бичvvлээд ирсэн юм. Энд ирэхэд Дорнодод байдаггvй их мєнгєєр буудлын баримтаа бvрдvvлж ирлээ гэсэн юм. Энэ намайг халах бас нэг гvтгэлэг нь.
-Тэгэхээр ажилчдынхаа зардлыг бvрэн шийдэж єгдєггvй юм байна гэж ойлгож болох уу?
-Хоёрын хооронд юманд ингэж гар татаж болохгvй биз дээ. Орон нутгийн буудлын ханш 30 мянга байхад 15-ыг єгч байгаа нь хангалтгvй л гэсэн vг шvv дээ.
Дугаар 204/316/