Байгууллагын сургалт хөгжлийн багц хөтөлбөр
10 сар, 1 долоо хоног өмнө

ЯАГААД СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР ГЭЖ? 

Та бүхэнд дараах асуудал, асуултууд тулгарч байна уу?!

  1. Сургалт хөгжлийн бодлого хөтөлбөрөө нэгдсэн зорилго, уялдаа холбоотойгоор урт хугацаанд хэрхэн зөв төлөвлөн зохион байгуулах вэ?
  2. Байгууллагын болон хүний нөөцийн бодлогоо уялдуулсан сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
  3. Сургалтын хэрэгцээ, шаардлагаа хэрхэн зөв тодорхойлж, сургалтаа чанаржуулах вэ?
  4. Баг хамт олны хүсэн хүлээдэг үр өгөөжтэй, идэвхитэй сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
  5. Уялдаа холбоогүй эсвэл хэт давхцсан- улиг болсон сэдэв, туршилтаас хэрхэн зайлсхийх вэ?
  6. Сургалт хөгжлөөр дамжуулан хүнийхээ нөөцөд оновчтой хөрөнгө оруулалт хийж, байгууллагынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
  7. Сургалт хөгжил маань трэнд дагасан лекц, инфлюзерүүдийн моод- цэцэрхэл төдий үр өгөөжгүй яриа болохоос хэрхэн сэргийлэх вэ?
  8. Өөртөө болон байгууллагадаа сэтгэл хангалуун өөрийнхөө нөөцийг бүхэн дайчилсан шилдэг бүтээмжтэй ажилтанг хэрхэн бий болгох вэ?
ТАНИЛЦУУЛГА

Уялдаа холбоо өгөөж багатай мэдээлэл хуулах төдий имиж- трэнд давамгайлсан гоёмсог лекцээс татгалзаж монголын компаниудын хөгжлийн үе шат болон баг хамт олны хөгжил- сэтгэлгээнд нэгэн том үсрэлт- шинэчлэл болохуйц хувь хүний хөгжилрүү чиглэсэн цогц сургалт нэн шаардлагатай болоод байна.

Тиймээс бид бодит үр дүнгээ өгсөн олон жилийн туршлагад үндэслэн монгол хүний онцлогт тохирсон, ажил хөдөлмөрийн хандлага, сэтгэлгээг дараагийн шатанд түлхсэн, уялдаа холбоо сайтай сэдэв- онч мэдлэг- хэрэглэгдэхүйц агуулгад суурилсан хөтөлбөрийг санал болгож байна.

Мөн монгол хүний “хагас хаалттай” байдаг унаган төрхөд тохируулан орчин үеийн сургалтын шинэ хандлага болж буй тоглоом, оролцооны идэвхитэй аргаар харилцааг нь нээх, багаар ажиллуулах аргазүйг нэвтрүүлээд байна.

Бид Монголын 100 гаруй компанид 1,000 гаруй удаагийн сургалт, соёлын хөтөлбөр зохион байгуулсан туршлагатай. 300 гаруй тоглоом, дасгалын сантай.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, СЭДЭВ:
  1. Баг, багийн ажиллагаа, багийн эв
  2. Харилцаа, хандлага, хамтын ойлголцол
  3. Бүтээлч сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадвар
  4. Эерэг сэтгэлзүй, эвсэг уур амьсгал
  5. Хамтын хариуцлага: Нэг зорилго, нэгдмэл хараа
  6. Монгол хүний үнэ цэн, үндэсний үнэт зүйл
  7. Амьдралын зөв хэв маяг: Хоололт, хөдөлгөөн
  8. Гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил, төлөвшил
  9. Байгууллагын соёл, хамтач үзэл санаа
  10. Шинэ үеийн Y, Z үеийнхэний онцлог, хамтран ажиллах
  11. Манлайлах чадвар, үлгэрлэн хөтлөх ур чадвар
  12. Угтан ирж буй оюуны эрин: Монголчуудын боломж.

СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ: 

50% нь лекц, онол, 50% нь тоглоом, дасгал, оролцооны арга, Багийн тоглоом, дасгал нь олон улсын хөтөлбөрт суурилсан.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР, АГУУЛГЫГ 88028241, 90803655 утас болон info@creativemongolia.com хаягаар зурвас бичин харилцах боломжтой. 

Танай байгууллагын сургалт хөгжлийн хэрэгцээ шаарлагыг тодорхойлох, сургалт хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад бид зөвлөн туслаж хамтран ажиллах боломжтой.