“АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛЖ ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛЫГ САЙЖРУУЛАХ СЭТГЭЛ ЗҮЙН АРГУУД” сургалт
4 жил, 11 сар өмнө


Сургалтаас юуг олж авах вэ

Ажлын байрны стресс, хамт олны дундах үл ойлголцол, ажилтан хувь хүний аз жаргалгүй болон өөртөө итгэлгүй байдал зэрэг нь ажлын бүтээмжийг ихээхэн доош татдаг. Тэгвэл манай сургалтаар дамжуулж стресс бухимдлыг шинжлэх ухааны үндэстэй зөв аргаар тайлах, хамт олонтойгоо ойлголцох, хувийн аз жаргалын мэдрэмжээ дээшлүүлэх, өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авах боломжтой. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, хамт олны уур амьсгал сайжирна.

Оролцооны аргын давуу тал нь хүн бүр өөрийн дотоод ертөнц рүү өнгийж, өөрийгөө танин мэдэж, ойлгох боломжтой болдогт оршино.

Сургалтын агуулга

ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ. Хувь хүний сэтгэл зүйн аз жаргалгүй байдал нь хамт олонтойгоо харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж цаашлаад ажилдаа дурлах мэдрэмжийг бууруулдаг. Ингэснээр байгууллагын хувьд хохирол авчирдаг. Тиймээс байгууллага дахь хамт олны уур амьсгалыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажилтан хувь хүний сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гардаг. Тийм учраас манай сургалтын эхний өдрийн агуулга нь хувийн аз жаргалын мэдрэмжээ өсгөхөд чиглэгдэнэ. Хувийн асуудал шийдвэрлэгдээгүй, сэтгэл зүй тогтворгүй, аз жаргалгүй байгаа нөхцөлд дараагийн шатны асуудал яригдах боломжгүй байдаг учраас энэ  сэдвийг зайлшгүй эхэнд ярих шаардлага үүсдэг.

БУСДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ: Хувийн аз жаргалын мэдрэмж дээшилж, амьдралдаа сэтгэл ханамжийг мэдэрч эхэлсэн цагаас дараагийн шатны хөгжил яригдах боломжтой. Дотоод аз жаргалын мэдрэмжийг өсгөсөн цагт харилцааны асуудлыг ярих хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс сургалтын хоёр дахь өдрөөс эхлэн хамт олонтойгоо зөв ойлголцох, бусдыг хүлээн зөвшөөрч сурах, харилцааны зөрчил маргааныг зөв удирдахад суралцана. Харилцаа эрүүл байхад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол өөртөө итгэх итгэл байдаг.

НИЙЦЭЛ, НЭГДЭЛ Стрессийн тухай ойлголт хүмүүст огт байдаггүй. Стрессийг буруу ойлгодог учраас буруу аргаар тайлдаг. Архи тамхи хэрэглэх, хэт их биеийн ачаалал шаардсан спортоор хичээллэх зэрэг нь богино хугацаанд үр дүн өгдөг боловч урт хугацаанд стрессийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг. Сургалтын агуулга нь ажлын байран дээрх стресс түүнийг даван туулах аргад төвлөрч, сэтгэлийн тэнхээгээ хөгжүүлэхэд тусална.

Хэрэв та захирал, хүний нөөцийн менежер, удирдах албаны хүн бол ажилтнуудаа санаачлагагүй, идэвх зүтгэлгүй гэж яаран бүү дүгнээрэй. Асуудлыг нь ойлгож хуваалцаж, сэтгэлийн утсыг  нь хөндөж чадвал хэнд ч юуг ч хийж чадах асар их нөөц бололцоо нуугдаж байдаг юм. Гагцхүү урам зоригийг нь бадрааж өгөх хөшүүрэг хэрэгтэй.


“АЗ ЖАРГАЛТАЙ, АМЖИЛТТАЙ АМЬДРАЛД  ХҮРГЭХ СЭТГЭЛ ЗҮЙН НУУЦ” сургалт

Сургалтаас юуг олж авах вэ

Сургалтанд хамрагдсанаар та өнгөрсны төлөө сэтгэл өвдөхгүй, ирээдүйн талаар санаа зовохгүй, одоо цагтаа үр бүтээлтэй, аз жаргалтай амьдрах ухаантай танилцана. Энгийн зүйлээс аз жаргалыг мэдрэх төрөлхийн чадвараа сэргээнэ. Түүнчлэн амьдралаас эерэг талыг олж харах мэдрэмжээ дээшлүүлнэ. Аливаа зүйлийг хийж бүтээх урам зоригоо хурцална. Амжилтаас хойш татдаг айдас эргэлзээнээс ангижирна.

Сургалтын агуулга

БИ ХЭН БЭ: Бид цаг хугацааныхаа 30 хувьд нь өнгөрсөн үйл явдлын тухай бодож сэтгэлээ өвтгөн, 40 хувьд нь ирээдүйн талаар бодож санаагаа чилээдэг. Тиймээс ердөө 30 хувьд нь л бид одоо цагтаа төвлөрч чаддаг. Гэтэл амьдрал одоо цагт өрнөж, аз жаргал зөвхөн одоо цагт оршдог. Бид одоо цагаа алдсанаар амьдралаа алддаг. Амьдралаа эргүүлэн гартаа авахын тулд зөвхөн одоо цагтаа төвлөрч сурах зайлшгүй шаардлагатай.  Тиймээс манай сургалтын  эхний өдөрт одоо цагтаа үр бүтээлтэй, аз жаргалтай ажиллаж амьдрахад туслах үнэтэй зөвлөмжүүдийг хүргэнэ.

ТӨВЛӨРӨЛ: Одоо цагтаа төвлөрч сурснаар таны ажлын бүтээмж эрс дээшилж, өдөр хоногууд үр бүтээлтэй бөгөөд утга учиртай өнгөрнө. Харин одоо танд аз жаргалын мэдрэмжээ эргүүлэн авчрах шаардлага үүснэ. Аз жаргалыг мэдрэх мэдрэмж бидэнд төрөлхөөс заяадаг боловч амьдралын нугачаанд бид аз жаргалын мэдрэмжээ гээдэг. Аз жаргалыг хаанаас, хэрхэн олж болохыг мартдаг. Тиймээс сургалтын 2 дахь өдөрт аз жаргалын мэдрэмжийг хурцлахад төвлөрнө. Энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, сөрөг зүйлийг ч эерэг болгож харах сэтгэлгээний чадварт сургахад 2 дахь өдрийн зорилго оршино.

ДОТООД НӨӨЦ: Бүтэхгүй болохгүй гэх сэтгэлгээний сөрөг хэв маягаас ангижирч эерэг өөдрөг үзэл бодолтой болох эхний алхмыг тавина. Чадахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн хаалтаар өөрийгөө хязгаарлаж ирсэн бол тэрхүү хүлээснээс алдуурч, сэтгэлгээний эрх чөлөөг мэдэрч эхэлнэ.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД