Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ- Зураач
10 жил өмнө

Зураач

Монголы нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн. "Чингис Хаан бүрэн хэмжээний анимейшн кино" төслийн санаачлагч. Түүхэн зурагийн төрлөөр уран бүтээлээ туурвидаг. Монголын нууц товчоог 28 дахь жилдээ зурж байна. “Монголын нууц товчоо түгээмэл эх” 3 цуврал номыг бүтээж цаашид анимайшн кино бүтээхээр зорилго тавин ажиллаж байна. 1995 онд Дүрслэх урлагийн Соёл сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж нууц товчоо, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. 2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойн хүрээнд “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн групп хөрөг зурагийн чиглэлээр “Тусгаар тогтнолын төлөө 70 жил”, “Ардчиллын түүчээ- МоАх” зэрэг бүтээлийг туурвисан.

Ярилцлага унших