Дуламжавын ЭРДЭНЭЧУЛУУН- Ойжуулалт, байгаль орчин
8 жил, 12 сар өмнө

"Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд" төслийн санаачлагч, төслийн удирдагч. "Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд" ТББ-ийн тэргүүн. Мод тарьж ургуулах үйлсээр дамжуулан үндэсний оюун санааны үнэт зүйлийг хөгжүүлэх болон ой гэсэн нэгэн зорилгын дор үндэстнийг нэгтгэн дасгалжуулах зорилгоор 2010 оноос хойш тууштай зүтгэж яваа экологийн зүтгэлтэн. Герман улсад 10 гаруй жил ажиллаж амьдарч байна. Монгол Улсдаа олон нийтэд ой, экологийн боловсрол олгох чиглэлд "Ойн нууцлаг амьдрал" ном болон баримтат киног орчуулж, хэвлэн, нийтлэх төслүүдийг санаачлан удирдаж ажилласан.

https://worldgardenmongolia.com

https://www.facebook.com/dulamjav

Баянзүрх хайрханы хойд энгэрээс эхлэн ойжуулалт хийж байгаа бөгөөд одоогоор 10,000 гаруй модыг тарьж ургуулаад байна. Энэ хугацаанд хашаажуулалт, усалгааны систем зэргийг шийдсэн. Монгол гэр хэлбэртэй ойжуулалтыг хийж байна. Энд хүүхэд гэр бүл, ураг удмын модоо тарьж, өөрсдөө арчилж тордон ургуулж хөдөлмөр зуслан байрлаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

Германы ойжуулалтын технологийг олон жил судалгааны Герман улсын эрдэм шинжилгээ, ойжуулалтын мэргэжилтэн,төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

2021 оноос вэб системээр дамжуулан онлайнаар модоо захиалан тарих боломжтой системийг бүтээн ажиллаж байна.

Монгол, Герман Улсын экологийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан нэгэн.