Жамсранжавын БЭГЗСҮРЭН- Өв соёл түгээгч, нүүдлийн соёл иргэншлийн аялал жуулчлал
1 жил, 8 сар өмнө

Мэдээллийн технологийн мэргэжилтэй. Энэ чиглэлээрээ Хотын төв номын санд ажиллаж байсан. Сүүлийн 10 гаруй жилд Кочсорфинг- Айлчин системд нэгдэж дэлхийн 800 гаруй аялагчыг Гэртээ зочилсон. Хоост Айл, Mongolia Frend, Creative Mongolia, Creative Gallery зэрэг төслийг санаачлан хамтран ажиллаж байна. Үндэсний тоглоом наадхай, монголчуудын байгальд ээлтэй амьдралын ухааныг сонирхон судладаг.  Дэлхийн 10 гаруй орноор аялласан, аялагч, блогч, нийтлэгч. Одоогоор Creative Camp- ийн зохион байгуулагч, Хөтөлбөрийн удирдагчаар хамтран ажиллаж байна.

Байгальд ээлтэй, минимал амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх болон Монголын бүтээлч хүмүүсийг дэмжих үйл ажиллагаанд үнэт хувь нэмрээ оруулсан нийгмийн зүтгэлтэн, Монгол өв соёлоо дэлхийд таниулагч, аялагч, нийтлэлч, блогч. #БүтээлчАйл төслийг санаачлагч.
Англи, орос хэлтэй.

1976 онд төрсөн. 1994- 1998 онд Монгол Улсын Их Сургууль Програм хангамжийн инженерийн бакалавр дүүргэсэн. 1998- 2012 онд Улаанбаатар хотын нийтийн номын санд МТ-ийн инженер, менежерээр ажилласан. Монголын номын сангуудад мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, болон номын санг Хүний хөгжлийн орчин, бүтээлч хүмүүсийн эко орчин болгох чиглэлд анхаарал хандуулж, зөвлөж ажилладаг. Дэлхийн 10 гаруй улсын номын сангаар аяласан.

2008 оноос www.couchsurfing.comwww.airbnb.com зэрэг олон төрлийн дэлхийн айлчин системд нэгдэж, өнгөрсөн хугацаанд 1,000 гаруй жуулчдыг гэртээ айлчлуулж, Монгол улсынхаа ахуй соёл, ёс заншил, тоглоом наадгайг танилцуулсан.

2017 онд TEDxUlaanbaatar-т "Дэлхийн гийчид Монгол гэрт" илтгэлээ толилуулсан.
2019.9 сард "Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо" чуулганд #ХоостАйл сэдэвт илтгэлээ толилуулсан. Хэнтий аймаг, Норовлин, Гал шар сум

2017 оноос  https://www.facebook.com/mongoliafriend/ хуудсаа нээж, Монголын талаарх дэлхийн жуулчдын сэтгэгдэлийг бүтээж эхлэсэн.

Яруу сэтгэгч сонин, Номын сан мэдээлэл технологийн холбоо, Creative Mongolia-г хамтран үүсгэн байгуулалцсан.

https://www.facebook.com/ButeelchAil




https://beesoy.blogspot.com/

https://www.facebook.com/jbegzsuren