Т. Алтангэрэл- Йогийн багш, монгол йогийн урсгалыг санаачлагч
6 жил өмнө

Йогийн багш, монгол йогийн урсгалыг санаачлагч, "Монгол Иогийн урсгалыг санаачлагч" НҮТББ-ийн тэргүүн

БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

ШУТИС-ийн Мэдээллийн Технологийн Их Сургууль, холбооны инженер

Ирланд улсад Эмчилгээний Йогийн Багшийн сургалт

Энэтхэг Улсад Аштанга Йогийн Багшийн сургалт

Энэтхэг Улсад Хатха Йогийн Багшийн сургалт

Энэтхэгт улсад Пранаяамагийн сургалтыг тус тус дүүргэсэн. 

БҮТЭЭЛҮҮД

2019 он Мацаг мастер

БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ: Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан Ааюурведын ухааны 5 махбодын онол ба хүний бие физиологийн онцлог, түүнд зохицох хоол хүнсний тухай. 

Мацаг – байгалийн эмчилгээ: Монгол орны цаг агаарын онцлог, монгол хүний бие физиологийн онцлогтой холбоотой мацаг барих ухааны тухай.

ШИМ шар тос үйлдвэрлэгч

СУРГАЛТУУД

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

Энергийн хүнс

Амьсгалахуйн гайхамшиг

24 ЦАГ

Усан мацаг

Кичари эмчилгээ

Мацаг мастер

Йога диет сургалтуудыг олон жилийн туршид тасралтгүй хийсээр ирсэн. 

Уяхан замбуу тивд өв тээгч удамтай эрдэнэт хүмүн болох хөх толбот Монголчууд үндэсний өв соёл, ёс заншил, билэг оюун, уламжлалт идээ цагаагаа байгаль, улиралдаа шүтэн барилдуулж таалан хүртэж, эрүүл оршиж, саруул сэтгэж энх аж төрөх болтугай.

МАЦАГ МАСТЕР НОМЫН ТУХАЙ

- Номын эхний хоёр бүлгээр та өөрийнхөө бие физиологийн онцлогийг сайтар мэдээд аваарай. Арга билгийн хуулийн дагуу та өөрийн бие физиологийн онцлогийг мэдэж авсаны дараа өөрийн үүсгэгч махбодын эсрэг чанартай хоол хүнс хэрэглэх нь зөв юм. Гэхдээ өгөгдсөн хүснэгтийн дагуу нарийвчлан дагахад энэ цаг үед тун боломжгүй. Тийм учир та, өөрийнхөө биеийг хямрахад мэддэг, ямар хоол хүнсийг хэзээ идэх, хэзээ татгалзах гэх мэт энгийн мэдлэгтэй байхад болно.

- Биед, сэтгэлд үүсч байгаа аливаа эмгэг өөрчлөлт нь хоол хүнсний илүүдэл, түүний шингэцтэй холбоотой байдаг. Биед үүсч болох эдгээр эмгэг өөрчлөлтийн тухай, түүнийг биеэс хэрхэн гадагшлуулах тухай Хоол хүнсний үлдэгдлээс үүсэх хор –ААМА бүлгээс уншина уу.

- Мацгийн тухай ерөнхий онолын мэдлэгийг мацгийн тухай болон түүний төрлүүд гэсэн хэсгээс уншина уу.

- Эмчилгээ – ТА ӨӨРТӨӨ ОТОЧ хэсгээр мэдлэгээр өгсөн онолыг баталгаажуулж та өөрөө биеэ даан мацаг барих, эрүүлжих, жин хасах үед шаардлагатай бүхий зааврыг орууллаа.

- Сургалтын өгөөж хэсгээр онол амьдрал дээр бууж хэрхэн хийгдэж байгаа талаар хүмүүсийн асуулт хариултаас мэдлэгээ баяжуулан, ЭРҮҮЛ МОНГОЛ байхад тань зориулсан хэвлэл мэдээлэлд гарч байсан сонирхолтой ярилцлагуудыг таалан уншина уу.

- Номын төгсгөлд бүхий л мэдлэгээ нэгтгээд хэрхэн түүнийг өөрийн болгож өдөр тутамдаа дадуулж болох бяцхан зөвлөгөөг орууллаа.

https://www.facebook.com/%D0%9C%D0%90%D0%A6%D0%90%D0%93-%D0%9C%D0%B0%D1%81%D1%82%D0%B5%D1%80-%D0%BD%D0%BE%D0%BC-114758949896200/