Дээд эрүүл мэнд гэж юу вэ?
11 жил өмнө

Эрхэм Монгол хүмүүн танд "Дээд эрүүл мэнд" номоо цувралаар хүргэх гэж байна. Хүн бүр эрүүл амьдрахын төлөө мэрийж эрүүл мэндийнхээ төлөө анхаардаг болсон энэ цаг үед хэрхэн эрүүл амьдрах арга ухаан, цаашлаад эрүүл мэндийг тэр дундаа дээд эрүүл мэндийг хаанаас олж болохыг энэхүү номонд энгийн бөгөөд ойлгомжтойгоор хөрвүүлэн буулгасан билээ...

                1.   Монголын их аян дайн эхэлбэл эхэлтүгэй.

3 дахь мянганы 30-аад онд тэнгэрийн их хаан Чингисийн аян дайн эхэлнэ гэж Нострадамус зөгнөжээ. Монгол үндэстэн хийгээд дэлхийн бүх хүн ардыг энэ аян дайнд бид бахархалтайгаар уриалан дуудаж байна. Энэ их суу билигтны олон арван зөгнөл хугацаандаа биелсэн цаг нь арай болоогүй цөөн хэдхэн зөгнөл үлдсэний нэг нь Монголын 2 дахь их аян дайн гэдэг. Эзэн Богд Чингисийнхээ эрэлд гарч 5 бар давхцсан ч гэх шиг. Эсвэл боломжтой хэсэг хөвгүүдийг тусгайлан бэлтгэнэ гэх мэт хөл хөөрцөг болоод намджээ. Нам гүмийн дунд бодол ээдрүүлэн задруулан тунгаавал Хөх Тэнгэрийн хөх тамгатай Монгол хүн бүр энэхүү аян дайны үхэшгүй мөнхийн дайчид гэдгээ ухамсарлан ойлгож суух шиг. Тулаанд орохын өмнө өөрийгөө цэрэг ёсоор бэлтгэн боловсруулах хэрэгтэй. Эс чингэвээс тэр дайны талбарын сэгэн дунд үлдэнэ. Ямар аян дайн бэ? Хэзээ эхлэх вэ ? Түүнд яаж бэлтгэх вэ? Ямар зэвсгээр тулалдах вэ? гэх мэтийн олон арван асуултын хариуг олохоор хөх тэнгэрийн хүчинд, дээд бурханлаг их хүчинд хандан бясалгаж суух мэт нам гүм. Энэ аян дайн бол хүнийг өөрөөс нь аврах, хүмүүн заяаг төөрөгдлөөс нь гаргах тулаан юм. Хамаандлагч ньЧингисийн цусны дусал, махны тасархай, ясны хэлтэрхий монгол хөвгүүд охид байх болно. Нострадамусын айлдсан Монголын хоёр дахь аян дайн нь: Хүн бүр төгс төгөлдөр эрүүлжихийн төлөөх тэмцэл юм. Дээд эрүүл мэндийг эзэмдэн гэгээрэлд хүрч бурханжих амар амгалангийн аян юм. Зэвсэг нь Очир буюу Арга- билиг Монгол бясалгал байх болно. Монголын хоёр дахь аян дайны хамаандлагчийн ч цэрэг дайчдын ч эзэмших зэвсгийг, бид ширээн дархалж танд өргөн барьж байна. Хэн үүнийг эзэмшиж чадна, тэр дээд эрүүл мэндийг олж авна. Үүний тулд: Биеийн хувьд эрүүл төдийгүй дүрсийг ухамсартайгаар бүрэн эзэмдэж дадах ёстой. Өнөөгийн хүмүүс аль нэг эрхтэн, орныхоо боол болон хувирсныг чөлөөлөх аян дайныг, өөрийн арга-билиг хоёр орондоо хийхээс эхлэнэ. Дүрсийг бүх түвшинд “Эрхтэнийн, эдийн, эсийн, эвцэлийн” цэвэршүүлэхээс эхлэ. Цул эрхтэнийг халааж, булчингуудыг гүзээтэй ус мэт сулрааж, гадаад таван хүрээгээр агаар авч гаргаж, дотоод долоон хүрдээр хийг гүйлгэн эс, завсарыг ариусган тунгалагшуулах чадварыг эзэмш. Бодол санаагаа цэвэршүүл, ухааны оронгоо тунгалагшуулан “мунхаг” бодол тогтох оронгүй, үүсэх эх үгүй болго. Сэтгэлийн жолоогоо бүрэн хумиж түүнийг бүхэн руу бус зөвхөн хайраас энэрэхүй руу, тэндээс нийгүүсэл өөд хандуулаарай. Ингэж ухаан, сэтгэлийн хөдлөлийг жолоодож сурвал та дараах шатандаа хоосон чанараар дамжин сүнсээ мэдэрч дээд гэгээрэлд хүрэхийн бодит алхамаа хийнэ. Энэ үеэс таны амин орон бэхжин гэрэл гэгээ цацруулан ариусна. Дүрс, ухамсар, сэтгэхүй, орон, сүнс тавыг та тус туст нь бус нэгдмэлээр амьд барилдлага дунд нь цэвэршүүлэн ариусгаарай. Энэ таван хүчийг нэгдмэлээр барьж чадваас бурханлаг чанараа мэдэрч хүмүүний туйлын зорилгоо жинхэнэ мөн чанараар нь ухаарна. Энийг бид Дээд эрүүл мэнд гэж нэрлэсэн юм. Дээд эрүүл мэнд бол зөвхөн таныг бус зөвхөн монголын ч бус хүн төрөлхтний өмч билээ. Дээд эрүүл мэнд хэмээх хосгүй дээдийн хувийг бурхан хүн бүрт адил тэгшээр хуваан хүртээсэн боловч өнгө, мөнгө, эрх ямба гураваар билэгийн мэлмийгээ сохолсон хүн төрөлхтөнд туслах бурханлаг үйлс биднийг хүлээж байна.

Монголчуудаа өөрөөсөө эхлэе

 

Дээд эрүүл мэндийг эзэмдэе. Гэгээрэлд хүрцгээе. Дараа нь Нострадамусын Монголын хоёр дахь аян дайны Дэлхийн эрүүл мэндийн гэгээрлийн хамаандлагч таныг улс орон бүхэн урих болно. Хөх тэнгэрийн хөх тамгатай үрс хүн төрөлхтний төдийгүй амьд оршнолыг, дэлхий ээжээ аврах аян дайн ингэж эхлэнэ.

 2.   Сэтгэлгээний загвараа өөрчилье.

Бид яаж сэтгэдэг вэ?

Таван мэдрэхүйгээрээ хүртээд-ойлгоод-итгээд-үйл болгоод-үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт. Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болохнь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд... гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм. Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн матетикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё. Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургаальнь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ. Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна. Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О-ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие-сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал. Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг. Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилйин хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлнэ.