ЯРУУ ЭГШИГЛЭН язгуур урлагийн хүүхдийн хамтлаг
2 жил, 11 сар өмнө

Яруу эгшиглэн хамтлагаар дамжуулан Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд өв соёлоо өвлөн танин мэдэх сэдлийг өгөх зорилгоор хамтран ажилласан.
  1. Уран бүтээлийн бодлого
  2. Имиж бүрдүүлэлт
  3. Агуулга хөгжүүлэлт
  4. Маркетингийн бодлогыг хамтран хөгжүүлсэн.

БИЕ ДААСАН ТОГЛОЛТ

ЗОРИЛГО

Энэхүү тоглолтоороо монгол хүүхдүүд язгуур урлагаа өвлөн тээж, өөрсдийн урлагийнхаа гайхамшигт яруу сайхныг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд сэрээн тунхаглана.

Зорилт 1. Язгуур урлагийн бусад хамтлагуудтайгаа хамтарч язгуур урлагийн уран бүтээлийг шинэлэг хэллэг, найруулгатайгаар хойч үеийнхэнд хүргэнэ.

Зорилт 2. Монгол хүүхдийн язгуур урлагийн тоглолтын бүрэн бичлэгийн хийж, МҮОНТ болон Соёлын өвийн санд албан ёсоор оруулна.

Зорилт 3. Язгуур урлагаар дамжуулан монгол өв соёл болох морин хуур, хөөмий, бий биелгээ, хувцас хэрэглэл, зан заншилаа хойч үейинхэнд таниулан өв соёл тээгчдийг нэмэгдүүлнэ.

Тоглолтын зургийн цомог үзэх

Галбингаа сургалтын төв нь Яруу эгшиглэн хамтлагийн үндэс суурь болсон юм.

Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх Аялгуут сайхан ардын дуугаар дамжуулан ''Монгол" гэдгээрээ бахархан ''Бид монголдоо хайртай'' хэмээн сэтгэл бардам хэлж Монгол ардын дуугаа өвлүүлэх үйлсийг түүчээлэн яваа багш Ш.Дэлгэрцэцэг.

"Яруу эгшиглэн" хамтлаг анхны бие даасан тоглолт by CREATIVE MONGOLIA

ЯРУУ ЭГШИГЛЭН АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ТАНИЛЦУУЛГА by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл

ЯРУУ ЭГШИГЛЭН ХАМТЛАГЫН ДОТООД ЖУРАМ by CREATIVE MONGOLIA


Яруу эгшиглэн хамтлаг "Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая- 2" цомог by CREATIVE MONGOLIA