Дэлгэрийн УЯНГА- Хуульч, оюуны өмчийн эрх зүйн зөвлөх
1 сар, 1 долоо хоног өмнө

Европын болон ялангуяа Герман, Бельги улсуудын оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг хуульч.

“Дэлгэр Ай Пи” хуулийн фирмийг үүсгэн байгуулсан бөгөөд хуульчаар ажиллаж байна. Өмнө нь оюуны өмч, патентийн эрх зүйн чиглэлээр хэд хэдэн хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан. Оюуны өмч, патентийн эрх зүйн сэдвээр англи, герман хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээс гадна улс төр, хууль зүйн чиглэлээр нийтлэл бичиж, эрхлэн гаргадаг. Мөн ХБНГУ-ын Оюуны Өмчийн Хамгаалах Холбооны гишүүн. Мэргэжлийн боловсролын хувьд Герман Улсын Фрейбургийн Их Сургуульд оюуны өмчийн эрх зүйн доктор (PhD), Лейпцигийн Их Сургуульд магистрын (LLM) зэрэг тус тус хамгаалсан. Герман, англи хэлтэй.