“UB- ECO” CAR CONCEPT
13 жил, 3 сар өмнө

Улаанбаатар хотыг Эко хот болгох зорилготой уялдуулан Хүүхдээ цэцэрлэгт, сургуульд хүргэж өгөх, авах зориулалтай 2- 3 хүний суудалтай цахилгаан эко машин. Эцэг эхчүүдэд тулгардаг нэг түгээмэл бэрхшээл бол хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх асуудал юм. Энэхүү асуудлаас үүдэн хотын түгжрэл, стресс бухимдал нэмэгдэж, бүтээмж буурч байдаг. Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй 2- 3 хүний машины загварыг бүтээв. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 70% нь 1- 2 хүнтэй зорчдог гэсэн судалгаа байдаг. Үйлдвэрлэлийн өртөгийг бууруулах зорилгоор нэг хаалгатай загварыг боловсруулсан.

Энэ төсөл нь Green Nation Challenge уралдааны шилдэг 25-д үлдэж чадсан төсөл юм.

UB ECO CAR CONCEPT

Энэхүү машины загварыг зураач, дизайнер, зохион бүтээгч Эрдэмбилэг боловсруулсан бөгөөд энэхүү төсөл дээр хамтран ажиллах инженер, судлаач, төсөл хөгжүүлэгчидэд нээлттэй.

Хэлбэр: Өндөг шиг хэлбэртэй учир бат бэх. Өндөг хэлбэрийг safety гэж үздэг.
Хэмжээ: 120х230хh160см Хоёр том жийп явах зайнд гурван UB-ECO машин явах боломжтой. Урд дугуй хоорондын зай ойр, өргөний хэмжээ бага.