Д.Отгонтуяа (Tuyana)- Имижмакер
1 жил өмнө


Имижмакер Д.Отгонтуяа нь фэйшн стилист, гоо сайханч, макеап артист, имижмакер, үсний стилист мэргэжилтэй. “Style Code Agency” үүсгэн байгуулагч.

Герман Улсын Stuttgart хотын Хатагтай Бригетэгийн нэрэмжит загварын Brigitte Kehrer сургуулийг фэйшн стилистээр 2004 онд дүүргэсэн.

2005- 2006 онд Германы нэрт дизайнер Blut geschwister компани болон Abseitz botique-д стилистээр ажиллаж байсан.

2006- 2015 онд хувь хүний имиж бүрдүүлэлтийн нарийн мэргэшилүүд болох хувь хүний өнгө тодорхойлох, гоо сайхан, үсний стилист, нүүр будалтын чиглэлүүдээр мэргэшин суралцаж, ажиллаж туршлага хуримтлуулсан.

2015 оноос Герман Улсын Munchen хотод хувь хүний имиж бүрдүүлэлтийн Code агентлагаа Woman Styling Lounge-тай хамтран ажиллуулж бизнесмэн, багш, урлаг соёлын 60 гаруй хүний хувийн зөвлөхөөр ажиллаж байсан.

2017 оноос Монгол Улсдаа ирж Style Code Agency имиж бүрдүүлэлтийн агентлагаа нээн ажиллуулж байна.

Та хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөгөөг авснаар өөрийн дахин давтагдашгүй дүр төрхийг тодорхойлуулж, өөртөө зохицсон царай төрх, үсний өнгө ба засалт, хувцаслалтыг бүрдүүлж, өөртөө сэтгэл хангалуун өөдрөг амьдралыг бий болгож чадна. Та олон нийттэй харилцдаг салбарт ажилладаг удирдагч, бизнес эрхлэгч, улс төрч, урлаг соёлын салбарт ажилладаг бол өөрийн имижийг бүрдүүлэх нь маш чухал нөлөөтэй юм. Бид танд үйлчилэхдээ хувь хүний нууц хадгалах ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах болно.

https://www.facebook.com/tuyanafashionstylist/