У.Төмөрхуяг- Бяслагны мастер урлаач
4 жил, 5 сар өмнө

Бяслаг урлаач, Монгол бяслагийг дэлхийд таниулагч

1994 оноос Төв аймгийн Алтанбулаг суманд НҮБ-ын Голландын хөрөнгө оруулалттай Мон-94/303 төслийн шугамаар голланд мастерын заавараар бяслаг урлаж эхлэсэн. 2001 онд "Лигийн Ухаа" ХХК-иа байгуулж үйлдвэрээ байгуулсан.

Гадаадынхан бяслагтаа нөгөө л Е-гээ хийсэн, хадгалалтын, нөгөө будгаа, мөнхийн зөөлөн, нялцгай байлгадаг бодисоо хийсэн байдаг. Харин манайх ийм юм хийдэггүй. Бэлчээрийн мал аж ахуйн сүү. Гадаадынх шиг биш. Тэр малын хэлэн дээр юу тавина түүгээр сүү нь гарч байдаг. Тиймээс нөгөө хүмүүс чинь Монголоос бяслаг авъя гэхээр манай үйлдвэр жаахан. Сард 20 тоннын захиалга орж ирнэ. Гадаадынхан бүтэн жил ажилладаг бол манайх зуны гурван сар ажиллаад буучихдаг. Тэгэхээр өмнө жил нь бяслаг авсан жуулчин хавар нь ирдэг. Тухайлбал, Германы жуулчин жуулчны визээр ирчихээд 50 тонн бяслаг аваад буцах гэсэн тохиолдол гарсан. Харин Япон хүн их сонин. Уучлаарай би таныг ойлгосонгүй, дэмий ирчихлээ гэж байсан. Манай хажууд Японы жуулчны бааз бий. Тэнд ирсэн япончууд байнга ирдэг. Тэр жуулчны баазаас визээ аваад манай бяслагыг авч явдаг хүн олон болсон. Зун хөөрхөн ам.доллар хийнэ. 2013 онд Япон руу онгоцоор авах хүнийхээ нэр дээр 50 кг бяслаг ачуулж байлаа. Тэгсэн 14 хоногийн дараа Японы гаалиас надад албан бичиг ирсэн. Танай бүтээгдэхүүн манай стандартад нийцэж байгаа тул бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулж болно гэсэн. Энэ жилээс гарч эхэлнэ. Манай бяслагыг авахаар виз аваад орж ирсэн хүмүүс ч байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед захиалгаа дийлэхгүй байна. Үйлдвэр маань жижигхэн учраас.


БЯСЛАГНЫ АВСАН ШАГНАЛ
Монгол Улсын шилдгээр таван удаа, “Гранпри” шагналыг нэг удаа. Төв аймгийн, төвийн бүсийн, Монгол Улсын брэндийг 2011 онд хүртсэн.


Ярилцлага унших

Видео нэвтүүлэг үзэх