TEAM PSYCHOLOGY "БАГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭ" БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭЛЗҮЙН БАГЦ СУРГАЛТ
4 долоо хоног өмнө

“БАГИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭ” 

Байгууллага хамт олонд зориулсан ажлын байрны стрессийг даван туулж хамт олны уур амьсгалыг сайжруулах сэтгэл зүйн багц сургалт. Тус сургалтыг Сэтгэл судлаач, байгууллагын сэтгэлзүйн сургагч багш Э.БАЯРМАА удирдан явуулдаг. Багшийн танилцуулгыг энд дарж үзэх.

СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Ажлын байрны стресс, хамт олны дундах үл ойлголцол, ажилтан хувь хүний аз жаргалгүй болон өөртөө итгэлгүй байдал зэрэг нь ажлын бүтээмжийг ихээхэн доош татдаг. Тэгвэл манай сургалтаар дамжуулж стресс бухимдлыг шинжлэх ухааны үндэстэй зөв аргаар тайлах, хамт олонтойгоо ойлголцох, хувийн аз жаргалын мэдрэмжээ дээшлүүлэх, өөртөө итгэлтэй байдлаа эргүүлэн олж авах боломжтой. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, хамт олны уур амьсгал сайжирна. Тус сургалтыг багц байдлаар системтэй авснаар илүү үр дүнтэй байдаг.

Хэрэв та захирал, хүний нөөцийн менежер, удирдах албаны хүн бол ажилтнуудаа санаачлагагүй, идэвх зүтгэлгүй гэж яаран бүү дүгнээрэй. Асуудлыг нь ойлгож хуваалцаж, сэтгэлийн утсыг  нь хөндөж чадвал хэнд ч юуг ч хийж чадах асар их нөөц бололцоо нуугдаж байдаг юм. Гагцхүү урам зоригийг нь бадраах зөв мэдлэг, хөшүүрэг хэрэгтэй.

ХӨТӨЛБӨР

Сургалтыг 3 удаагийн багц хөтөлбөрөөр орсноор баг хамт олон системтэй мэдлэгтэй болж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх боломж бий болно. Сургалтуудаа 7 хоногийн зайтай зохион байгуулах боломжтой. Нэг удаагийн сургалт 2 цаг 30 минут үргэлжилнэ. Эхний 90 минут нь лекцийн зохион байгуулалтаар явагдаж сүүлийн 60 минут нь дасгал, оролцооны аргаар зохион байгуулагдах юм. Оролцооны аргын давуу тал нь хүн бүр өөрийн дотоод ертөнц рүү өнгийж, өөрийгөө танин мэдэж, ойлгох боломжтой болдогт оршино.

СУРГАЛТЫН АГУУЛГА

1-р сэдэв: АЗ ЖАРГАЛЫН МЭДРЭМЖЭЭ ӨСГӨХ НЬ

Хувь хүний сэтгэл зүйн аз жаргалгүй байдал нь хамт олонтойгоо харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж цаашлаад ажилдаа дурлах мэдрэмжийг бууруулдаг. Ингэснээр байгууллагын хувьд хохирол авчирдаг. Тиймээс байгууллага дахь хамт олны уур амьсгалыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажилтан хувь хүний сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гардаг. Тийм учраас манай сургалтын эхний өдрийн агуулга нь хувийн аз жаргалын мэдрэмжээ өсгөхөд чиглэгдэнэ. Хувийн асуудал шийдвэрлэгдээгүй, сэтгэл зүй тогтворгүй, аз жаргалгүй байгаа нөхцөлд дараагийн шатны асуудал яригдах боломжгүй байдаг учраас энэ  сэдвийг зайлшгүй эхэнд ярих шаардлага үүсдэг.

2-р сэдэв: ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БА ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ УДИРДАХ НЬ

Хувийн аз жаргалын мэдрэмж дээшилж, амьдралдаа сэтгэл ханамжийг мэдэрч эхэлсэн цагаас дараагийн шатны хөгжил яригдах боломжтой. Дотоод аз жаргалын мэдрэмжийг өсгөсөн цагт харилцааны асуудлыг ярих хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс сургалтын хоёр дахь өдрөөс эхлэн хамт олонтойгоо зөв ойлголцох, бусдыг хүлээн зөвшөөрч сурах, харилцааны зөрчил маргааныг зөв удирдахад суралцана. Харилцаа эрүүл байхад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол өөртөө итгэх итгэл байдаг. Тиймээс хоёр дахь өдрөөс өөртөө итгэлтэй байх сэтгэл зүйн нууцуудтай мөн танилцана. 

3-р сэдэв: АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ

Стрессийн тухай зөв ойлголт хүмүүст байдаггүй. Стрессийг буруу ойлгодог учраас буруу аргаар тайлдаг. Архи тамхи хэрэглэх, хэт их биеийн ачаалал шаардсан спортоор хичээллэх зэрэг нь богино хугацаанд үр дүн өгдөг боловч урт хугацаанд стрессийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс сургалтын 3 дахь өдөрт стрессийн тухай ойлголт, түүнийг даван туулах зөв үр дүнтэй аргуудыг зааж сургана. Сургалтын агуулга нь ажлын байран дээрх стресс түүнийг даван туулах аргад төвлөрч, сэтгэлийн тэнхээгээ хөгжүүлэхэд тусална.

СУРГАЛТ ЗАХИАЛАХ БОЛ 

88596789, 99861326, 88028241 утас болон  info@creativemongolia.com е-майл  https://www.facebook.com/CareerCodeMongolia/ хуудсаар шууд харилцах боломжтой.