Бат-Эрдэнийн СУВД
8 жил, 5 сар өмнө


Сэтгүүлч, “Номын соёлт ертөнц” ТББ- ийн тэргүүн

1985 онд Хөвсгөл аймгийн Мөрөнд төрсөн. 2003- 2007 онд Кино урлагийн дээд сургуулийг Телевиз, радиогийн сэтгүүлчээр, 2011- 2013 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд “Иргэний сэтгүүлзүй”-гээр магистрын зэрэг хамгаалсан.
Номын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар “Номын соёлт ертөнц” ТББ- ыг үүсгэн байгуулсан. Одоо тэргүүнээр ажиллахын сацуу UBS телевизээр үзэгчдэд хүрдэг “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактороор 10 жил ажиллаж байна. "Номын соёлт ертөнц" ТББ-аас “Үндэсний номын баяр”-ыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлалтай. “Үндэсний номын баяр”-ыг орон даяар тэмдэглэх уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дэмжүүлэн 2012 онд 158-р зарлиг гаргуулсан юм. Зарлиг гарснаар “Номын баяр”-ыг жил бүр орон даяар өргөн тэмдэглэн, номыг дээдлэн хүндэтгэхэд чиглэсэн олон талт ажлууд зохион байгуулагдах болжээ.

Б.Сувд нь "Зөв мэдлэгт хөтөлнө" уриатай “Номын ертөнц” нэвтрүүлэг 500 гаруй дугаарыг үзэгчдийн хүртээл болгож, “Ном бол...” сэтгүүлийн 8 дугаарыг эрхлэн бүтээсэн. Шинэ жилээр зорилтот хэсэгт ном бэлэглэдэг “Номын бэлэг” аян болон “Үндэсний номын баяр”-ыг 18 удаа зохион байгуулаад байна.

https://facebook.com/suvd.baterdene