Банзрагчийн СУВД
7 жил, 1 сар өмнө

"Монгол костюмс" ХХК-ны захирал, доктор, профессор

1963 онд төрсөн

Намтар:

Боловсрол :

Доктор ( Ph.D)Профессор,Киев хотын Хөнгөн үйлдвэрийн Технологийн дээд сургуулийг Хувцасны загвар зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн.

Гавъяа шагнал:

МУ-ын Шилдэг зохион бүтээгч ,Алтан гадас одон, МҮХАҮТ-ын "Шилдэг бизнесмен" хатагтай, "Хийморь" одон,СТХЗ,ССАЖЯ-ны Тэргүүний ажилтан

https://www.facebook.com/suvd.banzragch

Анх санаачлан хийсэн ажлууд

1. Монголын загварын ертөнцийн томоохон наадам болох ГОЁЛ-ыг 1988 оны 12 сарын 5-нд анх санаачлан зохион байгуулсан.
2. Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулах санаачлага гарган анхдугаар их хурлыг 1990 оны 4 сарын 20нд зохион байгуулаж МДХ –г байгуулсан.
3. Үндэстний хувцас судлалын Академи төрийн бус байгууллагыг 2003 онд байгуулсан.
4. Монгол үндэсний хувцасны анхны хувцасны музей Монгол костюмс төв нэртэйгээр үндэсний хувцасны амьд загварын үзүүлбэртэйгээр 2004 онд байгуулсан..
5. 2006 онд Ардынхувьсгалын 85 жил, ИхМонголулсбайгуулагдсаны 800 жилийнойнбаярнаадмыннээлтийн ёслолынаргахэмжээнданхудаа 150-иад хүнийбүрэлдэхүүнтэй Үндэснийхувцастайпарадзохионбайгуулсанньгадаадынтөлөөлөгчдөдмонгол үндэснийхувцасныгайхамшигийгхаруулжсурталчилж чадсанмаштомаргахэмжээболж чадсанюм.
6. Монголын загварын ертөнцөд дизайнер зохион бүтээгдийн бүтээлч санааг уран тод харуулах Театр Мода загвар үзүүлбэрийг анх санаачлан 2004 онд Монголын олон үндэстэн ястан, 2005 онд Монгол хурим, 2006 онд Эзэнт гүрэн, 2007 онд Эжий бурхад, 2009 онд Үлэмжийн чанар, 2011 онд Монгол хувцасны нууц товчоо театрчилсан загвар үзүүлбэрүүдийг гадаадын олон хот аймгууд, олон нийтэд толилуулсан.
7. Монгол хувцсаа зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийд тархсан монголчуудтай хамтран судлах, сурталчлах, түгээн дэлгүүрүүлэх зорилгоор Дэлхийн Монгол туургатны хувцасны холбоо олон улсын төрийн бус байгууллагыг 2005 онд байгуулж ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын уран бүтээлчид, судлаачдыг нэгтгэж чадсан томоохон байгууллага болсон. Жил бүр хамтарч Гайхамшигт монгол хувцас фестивалийг зохион байгуулж байна. 2004 онд ОХУ-ын Буриадад ,,Торгон зам,, 2006 онд Өвөр Монголд ,,Цагаан сүлд,, 2009 онд ОХУ Халимагт ,,Етно фестиваль,, 2010 онд ,,Тагна Урианхай,, нэртэйгээр хамтарсан загварын тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.
8. Монгол хувцасны түүхэн хөгжлийг харуулсан эрт эдүгээгийн хувцсыг түүх, археологийн судалгааны үндсэн дээр тулгуурлан бүтээж англи, монгол тайлбартайгаар 2006, 2011 Зохиогчийн эрхийн гэрчилгээ 2524 онуудад хэвлүүлсэн нь монгол хувцасны түүхийг дэлгэсэн уран бүтээл болж чадсан. Үүний зэрэгцээгээр Монголын үндэстэн ястануудын байршлыг дүрслэж харуулсан Монгол орны газрын зураг 2006 онд 2525 дугаартай зохиогчийн эрх авсан.
9. Монгол хувцсаа аялал жуулчлалын гол нэрийн бүтээгдэхүүн болгох зорилгоор 2007 онд Дээлтэй Монгол фестивалийг анх санаачлан 7 сард баяр наадмын үеэр зохион байгуулсан нь өнөөдөр бүх нийтийг хамарсан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт наадам болсон. Барааны тэмдгийн гэрчилгээ 7330 онд авсан.
10. Монгол костюмс төвөөс жил болгон гаргадаг монгол үндэсний хувцас бүхий цаг тооны хуанли, "Монголхувцас" илзахидлынбагццувралууд Бүтээгдэхүүний загварын патент 1494, Монгол хувцас хөзөр Зохиогчийн эрх 2523, "Хэнньхамгийн хөөрхөнбэ" хүүхдийн буддаг ном Зохиогчийн эрх Дугаар 2007131, зэрэг бүтээлүүд ньмонголынолон үндэстэнястаныхувцасыг хүүхэдбагачуудадтаниулах, монгол үндэснийхувцасныгайхамшигтбаялаг өв уламжлалыгзалуухойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэхэд зохих хувь нэмрээ оруулснаас гадна монголчуудын соёлын өв болох монгол хувцсаа гадаадад сурталчилдаг брэнд бүтээгдэхүүн болсон.
11. 2010-2012 онуудад ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд монгол хувцасны соёлыг бүртгүүлэхээр бичиг баримтыг боловсруулж илгээж улмаар 2012 оны 6 сарын 4 нд Монгол улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойн үеэр "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолтыг өөрсдийн хүчээр амжилттай зохион байгуулсан.