Монголын Гудамжны Савлуурт Дүүжигнүүрийн Холбоо| Street workout federation of Mongolia
7 жил, 3 сар өмнө

2012 оны 8-р сарын 01-нд Монголын Гудамжны Савлуурт Дүүжигнүүрийн Холбоо ТББ байгуулагдсан.

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж, монгол эр хүнийг хөгжүүлэх төлөвлүүлэхэд бид өөрсдийн хувь нэмрийг оруулна.

Үүсгэн байгуулагчид: Тэргүүн Э.Сандуй, Дэд Тэргүүн Э.Сундуйжав

2013 онд анхны тэмцээнээ УБ хотын БЗД-ийн Баян Монгол хорооллын турникэн дээр зохион явуулсан. 13 тамирчин оролцсон. 2014 онд СБД-ийн 6-р сургуулийн ард байрлах турникэн дээр 2 дахь тэмцээнээ хийсэн. 20 гаруй тамирчид оролцож 30 гаруй үзэгч үзэж мөн Паркур сонирхогч залуус ирж үзүүлэх тоглолт хийсэн.

2015 оны хавар ЗХ-ний 326-р цэргийн агид очиж 200 гаруй цэрэг албан хаагчдад тэмцээн уралдаан болон сургалт, семинарыг амжилттай зохион явуулсан. 2015 оны зун МҮОНТ-ийн Монголын нэг өдөр телевизийн нэвтрүүлэгт уригдан амжилттай орсон. 2015 оны 7-р сарын 24- 25 хооронд ОХУ-ын Москва хотод болсон ”Free style” чөлөөт үзүүлбэрийн дэлхийн аваргын тэмцээнд 3 хүний бүрэлдэхүүнтэй явж амжилттай оролцсон. 2015 оны 10 сард улсын аваргын 3 дахь тэмцээнээ мөн амжилттай зохион явуулсан. 45 тамирчин оролцож 200 гаруй хүн хөгжөөн дэмжсэн.

2015 оны 11-р сард ХУД-ийн 19-р хороололд анхны спорт заалаа нээсэн. 2016 онд СБД-ийн монгол 3-р сургуулийн урд шинэ зааланд орсон. 2016 оны 3 сард ЗХ-ний 015-р цэргийн ангид үзүүлэх тоглолт болон тэмцээн сургалт семинарыг амжилттай зохион явуулсан. 2016 оны 3-р сарын 29-нд Өвөрхангай аймагт салбараа нээж аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулсан.

2016 оны 5 сард Дархан хотод салбараа нээж Дарханы аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулсан.

2016 оны 7-р сарын 23-25 Москва хотноо зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй явж амжилттай оролцож. Дэлхийн цомын тэмцээний эрх авсан. 2016 оны 8 сард СХД Цамбагарав дээр 3vs3 battle тэмцээнийг амжилттай зохион явуулсан 2016 онд зохиогдож буй Авъяаслаг монголчууд шоунд 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцон шилдэг 32 номерт багтсан.

https://www.facebook.com/Street-workout-federation...