ЖЕМБОРИ МОНГОЛД | НҮҮДЭЛЧДИЙН ЗҮГТ | 2017.7.27- 8.2
6 сар, 1 долоо хоног өмнө

Монгол анх удаа Ази Номхон далайн скаутын Жембори 2017.7.27- 8.2- нд “НҮҮДЭЛЧДИЙН ЗҮГ” уриатайгаар болох гэж байна. Дэлхийн 50 гаруй орны 2.000 орчим гадаадын оролцогч, Монголын 4.000 гаруй хүүхэд залуучууд оролцоно. МОНГОЛОО СУРТАЛЧИЛАХ АЛТАН БОЛОМЖ.

Жемборийн тухай:

2017 онд Монголд болох хүүхэд залуучуудын хамгийн том арга хэмжээ. Дэлхийн 30 гаруй орны 2.000 орчим гадаадын оролцогч, Монголын 4.000 гаруй хүүхэд залуучууд оролцоно.

Жемборийд оролцохыг хүсч байгаа 11-17 насны охид, хөвгүүдээ:

Хөгжилтэй хүүхэд насандаа дэрвэж яваа дүү нарыгаа амьдралд тань ганцхан тохиох гайхамшигтай арга хэмжээнд урьж байна.


Та бүхэн энэхүү арга хэмжээнд оролцсоноор гадаадын болон өөрийн орны 6.000 гаруй үе тэнгийнхэнтэйгээ хамт амьдарч, хамт хөгжиж, хамтран тоглож өөрийгөө бусад үе тэнгийнхэнтэйгээ жиших, тэднээс суралцах, тэдэнд мэддэг зүйлсээ заах боломж олдох юм.
Нүүдэлчдийн замаар гэсэн уриатайгаар эх оронд минь болж байгаа энэхүү арга хэмжээний үеэр та өөрийн салааны гишүүдтэй хамт “Адал явдалт цогцолбор” /Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/, “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” /Шинжлэх ухааны туршилтууд, сонирхолтой танин мэдэхүйн өртөөнүүд/, “Браунси арал цоцолбор” /Скаутын төрөл бүрийн чадваруудыг олгох, шинээр суралцах өртөөнүүд/, “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” /Өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг олж авч дэлхийн иргэний хувьд анхаарал хандуулах мэдээллүүдийг багтаасан өртөөнүүд/, “Нүүдэлчдийн соёл цогцолбор” /Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай танилцах өртөөнүүд/, “Чөлөөт цагийн цогцолбор” /төрөл бүрийн спорт болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд/ төвүүдээр цочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг олж авах болно.
Мөн та 30 гаруй орны төрийн далбаа намирч 6.000 гаруй хүүхэд, залуучууд нэг дор цугласан, Үндэсний онцлогийг харуулсан шоу үзүүлбэр, ёслолын ажиллагаа, галын наадам бүхий Жемборийн нээлт, хаалтын ажиллагааны төвд байж, Монгол уламжлалын өдрийн наадамд эх орныхоо соёлоор омогшиж, оролцогчдын соёлын үдэш дэлхийн өнцөг булан бүрийн найз нарынхаа болон 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчдийн урлагийн гайхам тоглолтуудыг үзэж баясах болно.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд байрлаж, нэг бүжгийн талбайд бүжиглэж, нэг хөтөлбөрт хамт оролцож, нэг гал тогоонд хоолоо хийнгээ тэдэнтэй эх хэлээр нь ярилцан гадаад хэлнийхээ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, цаашид байнгын харилцаа холбоотой байж насан туршийн найзууд болох алхам чинь ч эндээс эхлэнэ.
Бүсийн хэмжээнд 4 жилд нэгхэн удаа болдог энэ том арга хэмжээнд скаут насандаа таны оролцох боломж ганцхан юм. Тэр тусмаа эх оронд чинь болж байгаа энэхүү боломжийг алдалгүй ашиглаж Жемборидоо оролцохыг урьж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд зориулав:

Та сайн эцэг, эх мөн үү? Таны хүүхэд хэр сайн иргэн болж өсч торниж байгаа вэ?
Өнөөдөр дэлхий даяар “Оюун ухаан”-ы хөгжлөөс гадна “Оюун санаа”-ны хөгжлийг нэгдүгээрт тавьдаг болжээ. Энэ нь хүүхдээ мэдлэгтэй, ухаантай болгохоос гадна нийгмийн сайн иргэн болгох нь чухал гэсэн ойлголт юм.
Тэгвэл сайн иргэн болоход гэр бүлээс гадна нийгмийн амьдралд тэр тусмаа хамт олны үйл ажиллагаанд биечлэн оролцох оролцоо маш чухал байдгийг нэгэнт тогтоожээ.
Хэрэв таны хүүхэд скаутын гишүүн бол маш сайн. Тэр өөрийн гэсэн хамт олонтой, тэр хамт олон дотроо тодорхой хариуцлага хүлээж, багаар ажиллаж сурч байгаа гэсэн үг. Бас бүлэгтэйгээ хамт байгаль дээр болдог скаутын Жембори буюу майхант зусланд оролцож бусадтайгаа өөрийгөө жишин дүгнэх ч боломжтой.
2017 онд Монголд болох Ази Номхон Далайн бүсийн Жембори бол таны хүүхдийн хамт олонтойгоо оролцож өөрийгөө сорих хамгийн сайхан боломж юм. Бүсийн хэмжээнд 4 жилд ганцхан удаа болдог энэ арга хэмжээнд Монголоос 4.000 гаруй хүүхэд л оролцох боломжтой.
Тиймээс та хүүхдийнхээ скаутын бүлгийн болон ангийн багштай одооноос уулзан бүртгэлээ баталгаажуулаарай. Хэрэв таны хүүхэд скаутын гишүүн биш бол Монголын Скаутын Холбоонд хандан хэрхэн уг арга хэмжээнд оролцох боломжтой талаар дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
МСХолбоо нь Дэлхийн Скаутын Хөдөлгөөний байгууллагын албан ёсны гишүүн бөгөөд Олон улсын хэмжээний арга хэмжээг амжилттай, аюулгүй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулах чадамжтай байгууллага тул 2013 онд болсон Азийн бүсийн их хурлаас АНДБ-ийн 31 дүгээр Жембориг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан юм.
Таны хүүхэд ирээдүйн сайн иргэн болж Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Бид дэлхийн хэмжээнд 100 гаруй жил шалгагдсан хүүхдийг САЙН ИРГЭН болгон төлөвшүүлэх хамгийн шилдэг хөтөлбөрийг таньд санал болгов.
Жемборийн үеэр эцэг, эхчүүд та бүхэн ч нэг өдрөөр зочлон, үйл ажиллагаатай танилцаж хүүхдээ хэрхэн хамт олны дунд хөгжиж байгааг бодитоор харах боломжтой юм.

Багш, сурган хүмүүжүүлэгч та хэрхэн оролцох вэ?

Анги удирдсан багш, нийгмийн ажилтан та бүхнийг хүүхдүүдтэйгээ хамт 2017 оны зун Монголд болох хамгийн том хүүхэд, залуучуудын арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Энэхүү түүхэн арга хэмжээнд та оролцсоноор хүүхдийн байгууллагын түүхэнд тодоор бичигдэн үлдэхээс гадна хүүхдүүдээ илүү сонирхолтой хэлбэрийн үйл ажиллагаанд оролцуулан 100 гаруй жилийн түүхтэй хөтөлбөрөөр хамт олноороо хөгжих боломжийг нээж өгөх юм.
Жемборид 10 хүүхэд нэг салаа болон оролцох бөгөөд салаа болгоныг хариуцсан 1 насанд хүрэгч үнэ төлбөргүйгээр оролцоно. Хэрэв 2 болон түүнээс дээш салаа оролцох бол эцэг, эхийн зөвлөл, сургуулийн бусад багш нараасаа ч салааны удирдагчаа сонгож болох юм.
Та скаутын найрсаг гэр бүлийн дунд орж тэдний сонирхолтой хөтөлбөр, аргуудыг сурснаар хүүхдүүдтэйгээ ажиллах, тэднийг хөгжүүлэх боломж тань нэмэгдэнэ.
Хэрэв одоогоор танай анги скаутын хөдөлгөөнд нэгдээгүй бол та Монголын Скаутын Холбоонд хандан хэрхэн энэхүү арга хэмжээнд оролцох талаар дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.
Бид Жемборид салаа удирдан оролцох насанд хүрэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж, төрөл бүрийн мэдээллүүдийг цаг тухай бүрд нь өгч байх тул та хүүхдүүдийнхээ хөгжлийн төлөө бидэнтэй заавал холбогдож энэхүү арга хэмжээнд оролцоорой.

Сайн дурын ажилтан, залуучууд та бүхэнд:

Бусад бүх л олон улсын арга хэмжээтэй нэгэн адил Монголд болж байгаа 6.000 гаруй хүүхдийн арга хэмжээнд насанд хүрэгчид, залуучууд та бүхний дэмжлэг нэн чухал байгаа.
Хотхон болон үйл ажиллагааны төвүүд бусад үйлчилгээний албанд ажиллаж эх орондоо болж байгаа томоохон олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад гар бие оролцохын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхолтой залуус, насанд хүрэгчид та бүхнийг бидэнтэй холбогдохыг урьж байна.
Энэ арга хэмжээнд сайн дураар (volunteer) ажилласнаар танд гадаадын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцахад тавигддаг нийгмийн тустай үйлсэд оролцсон хэмээх шалгуурт тэнцэх боломж нэмэгдэх юм шүү.
Хүүхдийн сайн сайхны төлөө өөрийн цаг заваа зориулахаар шийдсэнд тань баярлалаа.

Хэрхэн холбоо тогтоох:
Ази Номхон далайн бүсийн 31-р Жемборийг
Зохион Байгуулах Үндэсний Хороо
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Баруун сэлбэ 8/8, 47 тоот
Шуудангийн хаяг: Ш/Х 43, Улаанбаатар-210648, Монгол улс
Утас: +976-11-324171
Э-шуудан: aprjam2017@scout.mn;
Вэб хуудас: www.scout.mn