Эрдэнэдаваа САРАНГЭРЭЛ
9 жил, 1 сар өмнө

Сэтгүүлч найруулагч, мэргэжилтэй. Олон нийтийн байгууллагад 6 жил ажилласан туршлагатай. Залуучууд, өсвөр үеийнхний манлайлах чадварыг сайжруулж эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа, сургалт зохион байгуулдаг. 2013 онд Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч, 2013 оноос “Аз жаргалтай өдөр” өдрийн хөтөлбөрийг ETV, SBN TV- тэй хамтран бэлтгэсэн. “Монголын оюутан мисс- 2015” шилдэг оролцогч, Булган аймгийн Залуучуудын холбоо дэд тэргүүн.

БОЛОВСРОЛ
2009 он Булган аймгийн нэгдүгээр сургууль;
2013 он Кино Урлагийн Дээд Сургуулийн Тайз дэлгэцийн найруулагч бакалавр;
2016 он Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүлзүйн магистр;

АЖЛЫН ТУРШЛАГА
2015 оноос Булган аймгийн Залуучуудын холбоо дэд тэргүүн;
2013- 2015 он Булган аймгийн оюутны холбооны ТУЗ дарга;
2013 оноос “Аз жаргалтай өдөр” өдрийн хөтөлбөрийн хөтлөгч, редактор ETV, SBN TV;
2013- 2015 он Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч;
2014 оноос “Баян- агт хөгжил” ТББ-ын тэргүүлэгч гишүүн;

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
2015 он “Монголын оюутан мисс” шилдэг оролцогч;
2014 он “Нийслэлийн 375 жил” ойн медаль;
2013 он Булган аймгийн тэргүүний залуу;