Эршүүгийн ОТГОНБАЯР (УРАН ЗУРАГ)
1 жил, 6 сар өмнө


Зураач

Отгонбаяр нь найман хүүхэдтэй айлын нэг. 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.

2005 оноос Герман улсад амьдарч байгаа тэрээр Бер­лин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан "ЗУРАГ" галерей нь Монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.

1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.

УРАН БҮТЭЭЛ

Бурханы зураг

Тэрбээр өнөө үеийхэнд уламжлалт урлагийг эерэг талаас нь таниулах, монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор монголын миниатур зургийн уламжлалт техникүүд болон угсаатан зүйг судалсан нь чамгүй үр дүнтэй явагдсан байна. Эдгээр уламжлалт техникүүдийн нэг нь "Thangka" бурханы зураг юм. Отгонбаяр энэ бясалгал мэт төвлөрөлтийн дээд цэгээр үйлдэгддэг өвөрмөц урлах ухааны уламжлалт техникийн аргыг ашиглан өнөөдрийг хүртэл 600 гаруй Бурхадыг бүтээжээ.

Комик

Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол Монголын Нууц Товчоо-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж. Тэрээр энэ бүтээлийнхаа талаар: “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно“

Чөлөөт уран бүтээл

  • "Диваажин-07" гуаш, даавуу, 21 x 30 см, зурсан он 2003. Түүний 2002 оноос хойш бүтээж байгаа "Диваажин" цуврал зургууд нь Монгол зургийн аргаар бүтээгдсэн бичил миниатур зурагнууд юм.
  • "Туурайн төвөргөөн-12", гуаш, даавуу, 120 x 160 см, зурсан он 2008. 1999 оноос бүтээж байгаа "Туурайн төвөргөөн" цуврал зургуудын гол онцлог нь нэг зурганд мянга мянган бичил морид багтсан байдаг юм.
  • "ХҮН" зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010- 2012. Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд "нэг зурганд" урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.


БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

1996 он ХОС ЕС үзэсгэлэн, Монголын Хүүхдийн Ордон, Улаанбаатар

2007 он

  • БУРХАД Үзэсгэлэн, "Adelhausermuseum" Музей, Фрайбург, Герман
  • МОНГОЛ МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Фрайбүрг, Герман
  • МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн Герман Банк (Deutsche Bank), Берлин
  • ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Үзэсгэлэн, Мюнхен, Герман
  • ОТГО ОЙРЭБРО ХОТОД Үзэсгэлэн, "Konstfrämjandet" Галерей, Ойрэбро, Швед

2009 он

  • ОТГО ОЙРЭБРО ОРДОНД Үзэсгэлэн, Ойрэбро, Швед
  • ОТГО СЭЭХАЙМ ОРДОНД Үзэсгэлэн, Констанц, Герман

2011 он

  • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Бонн, Герман
  • БУРХАД Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • МОНГОЛ АЯН - 1 Үзэсгэлэн, Альзас, Франц
  • МОНГОЛ АЯН - 4 Үзэсгэлэн, Лайпциг, Герман

2012 он

  • ХҮН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • КАМА СУТРА "KAMA SUTRA in Miniature" Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • ОТГО арт Үзэсгэлэн, "Commerzbank" Бранденбург хаалга, Берлин
  • ОТГО арт Үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей & Музей, Улаанбаатар
  • ОТГО арт Үзэсгэлэн, Улаан Гэр Галерей, Хаан Банк, Улаанбаатар


НОМ БҮТЭЭЛ

2004 он ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН

2004 он БУРХАД

https://facebook.com/OTGOArtist
http://mongolian-art.de