Дамдинсүрэнгийн ОДГЭРЭЛ- Лаан урлалын мастер
8 жил, 4 сар өмнө

Цаасан урлал, лаан урлал, ebru art. Монгол Улсад цаасан болон лаан урлалыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан.
1979 оны 2-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. 1986- 1996 онд Бүрэн дунд, 1996- 2000 онд Номын сангийн эрх зүйч мэргэжлээр баклавр дүүргэсэн. 2006- 2009 онд Солонгос Улсад ажиллаж амьдарч байсан. 2010 оноос Цаасан урлал, лаан урлал, ebru art- р бэлэг дурсгалын зүйлс урлаж, үзэсгэлэн, сургалт семинар зохион байгуулдаг. Цаасан урлалын багажны ком болон гарын авлага бүтээсэн. Лаан урлалын панент эзэмшдэг. 2012 онд Солонгос Улсын Цаасан урлалын холбооны сургалтанд сууж багшлах эрхийн гэрчилгээ, тус холбооны Гран При Шагнал хүртсэн. 2014 онд Монголд "Цаасаар урлахуй-1" үзэсгэлэн зохион байгуулсан. 2015 онд Турк улсад Ebru art аар сургалтанд суралцаж, Турк Улсад 350 уран бүтээлч оролцсон “Erguvan” үзэсгэлэнд оролцсон. 2012 онд Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулж байсан. Англи, Солонгос, Турк хэлний дунд түвшиний мэдлэгтэй.

https://www.facebook.com/odgerel.tcaasanurlal/