МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТУЛААНЫ УРЛАГИЙН ХОЛБОО
8 жил, 1 сар өмнө

АГУУЛГА

  1. БИДНИЙ ТУХАЙ
  2. ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
  3. ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ
  4. БАГШ НАР
  5. СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР
  6. ХОЛБОО БАРИХ


БИДНИЙ ТУХАЙ

Монголын уламжлалт тулааны урлагийн холбоо нь уламжлалт тулааныг уламжлан хөгжүүлэгч 13 хүний санаачилгаар 2000 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор 600 гаруй үндсэн, 2000 гаруй дэмжигч гишүүнтэй. Үндэстний дайчин шинж чанараа амьдрал ахуйдаа зөв ашиглаж чаддаг, эрүүл чийрэг бие бялдартай, ёс суртахуунт өв тэгш Монгол хүнийг төлөвшүүлэх эрхэм зорилготой байгууллага юм.

Холбоо нь 5 зөвлөл, 5 албатай. Сургалтын алба, Ёс зүйн алба, Холбооны аюулгүй байдлын албатай. Сургалтын алба нь хүний бие бялдар ба сэтгэлзүйн хэм хэмжээнээс хэтэрсэн бэлтгэл сургуулилтыг даван туулж, зэвсэгтэйгээр болон зэвсэггүйгээр биеэ хамгаалах аргыг эзэмшүүлж, төгс төгөлдөр нууцлаг тулааны эрдэм ухааныг улам хөгжүүлэн үеийн үед удам дамжуулан өвлүүлэх үүрэгтэй. Холбооны аюулгүй байдлын алба нь аравт, зуут, мянгат гэсэн эртний Монгол цэргийн зохион байгуулалттай. Энэхүү албыг уламжлалт тулааны мастеруудаас шилж авсан, тусгай бэлтгэлтэй хүмүүс гүйцэтгэх бөгөөд Холбооны УЗ-н гишүүд, уламжлалт тулааны урлагийн мастерууд, тэргүүн багш нарыг хамгаалах үүрэгтэй. Ёс зүйн алба нь сахилга бат, дэг журам, нэр төрийг дээдлэн сахиулж, ёс суртахууны хүмүүжил, боловсролыг олгох үүрэгтэй.

Азийн тулааны урлагийн эцэг болсон Монголын уламжлалт тулааны урлаг нь нүүдлийн соёл иргэншилтэй нас чацуу хөгжиж ирсэн нэн эртний баялаг түүхтэй. Тулааны урлаг нь нүүдэлчдийн амьдралын хатуу ширүүн нөхцлийг зөв даван туулах ухаанаас үүдэн гарсан нүүдэлдчийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг нь болсоор ирсэн юм. Мал амьтныг гаршуулах, унаа эдэлгээнд сургаж номхруулах, амьтадын өөрийгөө хамгаалах эрдэм, ан агнуур, мал амьтны үе мөч, бие физиологийн бүтэц зохион байгуулалтыг сайтар судалж мэдсэнээ өөрийгөө хамгаалах тулалдахад ашиглах эрдэм нь тулалдах, дайтах урлагийн үндэс болсон юм.

Манай сургуулийн төгсөгч, тамирчид нь улсын чанартай тэмцээнүүдээс 9 алтан медаль, 13 мөнгө, хүрэл; дэлхийн аваргаас алт 4, мөнгө 2, хүрэл 1 медаль хүртсэн амжилттай ба Цагдаагийн тангараг, Ану хатан, Хубилай хаан зэрэг монгол болон олон улсын 30 гаруй кинонд орлон тоглогч, тулааны найруулагч, тулааны дэглээчээр хамтран ажилласан.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд, хүүхдийн асрамжийн газар, ЕБС-ийн хүүхдүүдэд бие бялдарын өв тэгш хөгжил, өөртэй итгэх итгэл бий болгох сургалт, үзүүлэн тоглолтыг тогтмол зохион байгуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үндэстний дайчин шинж чанараа амьдрал ахуйдаа зөв ашиглаж чаддаг, эрүүл чийрэг бие бялдартай, ёс суртахуунт өв тэгш Монгол удирдагчидыг төлөвшүүлнэ.

ЗОРИЛТ

  • Монгол ёс заншил, түүх соёлоо нандигнан хамгаалж, эртний цэргийн эрдэм, зэвсэггүйгээр тулалдах эрдмийг судлан, дэлгэрүүлнэ;
  • Монголын уламжлалт тулааны урлагт суурилсан орчин үеийн хүчирхэг тулааны урлагийг боловсруулан, сургалтыг системчлэн, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж Монголдоо болон олон улсад дэлгэрүүлнэ;
  • Монгол улсын тусгаар тогтнол батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, батлан хамгаалахын сургууль, цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүнд тулааны урлагийн сургалт зохион байгуулна;
  • Уламжлалт тулааны урлагийн мэргэжлийн тамирчид, уламжлалт тулааны мастерууд, тэдний залгамж халааг бэлтгэж, тулааны спортын төрлөөр олон улсын хэмжээнд өрсөлдөх тамирчдын суурийг тавьна;


ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Цэдэн-иш БОЛДБААТАР

Тулааны урлагийн мастер, багш дасгалжуулагч

Тулааны Урлагаар 1992 оноос эхлэн хичээллэж, тулааны урлагийн улсын аварга, тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож улсын аварга, ази тивийн аварга, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн мэргэжлийн тамирчин. Монгол Улсын спортын дэд мастер, Уламжлалт Тулааны Урлагийн мастер, Монгол-Зо урлагийн оргил цол, хар бүс 1-р дан, Солонгосын Тонгил Мүү До урлагийн хар бүс 3-р дантай.

Тэрээр дэлхийд хөгжиж буй 1500 гаруй тулааны урлагийн философи, мөн чанар, тулааны урлагийн давуу болон дутагдалтай тал зэргийг судлан эдгээр тулааны урлагийн эсрэг тулалдах тулааны шинэ арга зүйг боловсруулан сургалтанд нэвтрүүлж чадсан.

2005 оноос УТУХ-г хөгжүүлэх “Хөгжлийн таван алхам” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. 2007 онд “Хүүхэд залуучуудад бие бялдарын хөгжил олгох” хөтөлбөр зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын 10 жилийн зарим сургуулиудад секц хичээллүүлж 1800 гаруй сурагчид хамрагдсан. “Сургалтын арга зүйг боловсронгуй болгох”, Уламжлалт Тулааны Урлагийн “Сарны дасгал”, “Эрүүл мэндийг чийрэгжүүлэх цогц дасгал” зэрэг дасгал сургуулилтын арга зүйг боловсруулан, сургалтанд нэвтрүүлсэн.

ГАРГАСАН АМЖИЛТ

1998 он Монгол- Зо урлагийн УАШТ, “Дайчин” тамирчин шагнал;

1999 он Монгол- Зо урлагийн УАШТ, алтан медаль;

2000 он “Сонсогчын Алдар” гардан тулааны тэмцээний /69кг/ хүрэл медаль;

2001 он Дэлхийн нэгдсэн бие хамгаалах холбооноос зохион байгуулсан олон улсын семинарт оролцон, олон улсын зааварлагч багш, хар бүс 1-р дан хамгаалсан;

2002 он Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн холбооны урилгаар БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон Тонгил Мүү До урлагийн Азийн аварга;

2003 он “Сонсогчын Алдар” гардан тулааны тэмцээний /75 кг/ хүрэл медаль;

2003 он Кикбоксын УАШТ, /71 кг/ хүрэл медаль;

2003 он Бие хамгаалах урлагийн төрлөөр Монгол Улсын спортын дэд мастер;

2004 оноос МУТУХ- ны дасгалжуулагч багшаар ажиллаж, шавь тамирчид нь улсын чанартай тэмцээнүүдээс 9 алтан медаль, 13 мөнгө, хүрэл; дэлхийн аваргаас алт 4, мөнгө 2, хүрэл 1 медаль хүртсэн;

2004 он МУТУХолбооны “Шилдэг тамирчин” цол өргөмжлөл;

2008 он БНСУ-д Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн холбооноос зохион байгуулсан WORLD CUP- 2008 тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алт, мөнгөн медаль, багаараа 2 алт, 1 мөнгө;

2008 он МУТУХолбооны 2008 оны Шилдэг дасгалжуулагч;

2010 он БНСУ-д Дэлхийн нэгдсэн бие хамгаалах урлагийн холбооноос зохион байгуулсан WORLD CUP-2008 тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль, багаараа 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл;

АЖЛЫН ТУРШЛАГА

2000- 2002 он “Монгол нударга” сургуулийн дасгалжуулагч багш;

2000- 2002 он Биеийн тамирын дээд сургуулийн тулааны урлагийн багш;

2002- 2003 он “Монгол нударга” сургуулийн захирал;

2004- 2008 он Уламжлалт тулааны урлагийн сургалтын төвийн дасгалжуулагч;

2008- 2014 он УТУХ-ны мэргэжлийн тамирчдын “Хангарьд” клубд ёсзүйн дэг сургууль;

2015 оноос Тулааны урлагийн сургуулийн захирал;

СУРГАЛТ

ЁС ЗҮЙ, ЭРХЭМ ЧАНАРЫН СУРГАЛТ (Тулааны урлагтай хослосон)
ОРЛОН ТОГЛОГЧИЙН СУРГАЛТ
БИЕ ХАМГААЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ
ХЭЭРИЙН СУРГАЛТ
ХАРУУЛ ХАМГААЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
ТЭСВЭР ХАТУУЖЛЫН ЗУНЫ ХӨТӨЛБӨР

СУРГАЛТЫН ОНЦЛОГ
Монгол хүний бие бялдар, сэтгэлгээнд тохирсон үндэсний онцлогтой тулааны урлагаар хүүхэд залуучууд хичээллэснээр бие бялдарын зөв хөгжилтэй, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, гэмт халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай, сахилга бат, дэг журам, нэр төрийг дээдлэн сахисан өндөр ёс суртахуунтай иргэн болон төлөвших юм.

ДАВУУ ТАЛ
Амжилттай суралцагчдад зэрэг цол олгож ажлын байраар хангана. Идэвхитэй, авъяасаг суралцагчдыг кино, клип, нэвтрүүлэгт оролцуулна.

Хичээлийн хуваарь: Даваа, Лхагва, Баасан 09:00- 11:00, 14:00- 16:00, 17:00- 19:00, 19:00- 21:00 цаг

Сургалтын төлбөр
Жилд 1 удаа 500,000₮ төлбөртэй. Цаашид хэдэн жил ч бэлтгэл хийсэн үнэ төлбөргүй хамрагдана.


ХОЛБОО БАРИХ
Утас: 976- 8809-0307, 9111-1195
info@creativemongolia.com
www.facebook.com/MTMArts
www.creativemongolia.com/MTMA
Хаяг: СБД, Баруун 4зам, Голомт хотхоны замын урд, N&N төв