Дамбадаржаагийн ЖАРГАЛСАЙХАН (Jargal deFacto)
7 жил өмнө

Нэрт эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн, хараат бус нийтлэлч, "Монголчууд Шударга Татвар Ухаалаг Зардлын төлөө" ТББ-ын Ерөнхийлөгч.

Дамбадаржаагийн Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба "De Facto" нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, "Дефакто Тойм" нэртэй долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан. Мөн дээрх салбаруудад ажиллаж ирсэн бөгөөд заримаас нь дурдвал:

  • ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
  • Капитал банкны Гүйцэтгэх захирал
  • МУ-ын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • Жуулчин Компанийн Дэд захирал
  • Монгол Газрын тос компанийн эдийн засагч

Олон нийтийн, сайн дурын ажлууд:

  • Улаанбаатар Ротари Клубыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч (1995/1996)
  • Нээлттэй Нийгмийн Форумын ТУЗ-ийн гишүүн (2003-2007)
  • Монголын Иргэний Холбооны Ерөнхийлөгч (2008-2009)
  • Монголын Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч ( MASA, 2010-2013)
  • "Номхон Далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны Монголын Үндэсний Хороо"-ны (MONPECC) Ерөнхий нарийн бичгийн дарга (2007-2016)

Одоо хийж буй олон нийтийн, сайн дурын ажлууд:

  • "Монголчууд Шударга Татвар Ухаалаг Зардлын төлөө" ТББ-ын Ерөнхийлөгч,
  • Монголын Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч, УЗГишүүн
  • Торгоны зам сангийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
  • Улаанбаатарын Эдийн Засгийн Клубын Ерөнхийлөгч

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл:

  • Өнөөдөр сонин (Монгол хэлээр), UB Post сонинд (англи хэлээр) долоо хоног бүр эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлаар бодлогын шүүмж нийтлэл бичиж хэвлүүлдэг
  • "De facto" ярилцагын хөтлөгч ( VTV), блогч. www.jargaldefacto.com
  • Defacto Радио нэвтрүүлэг FM98.9 Лхагва гараг 18:30-аас
  • "Defacto Тойм" долоо хоногийн тойм Монгол (19:00), Англи хэлээр (20:00) Ням гарагийн орой (VTV)
  • Нийтийн мэдээлэл хэрэгсэл: Twitter: jargal_defacto; Facebook: djargal

Боловсрол:

  • Нийслэлийн 28-р дунд сургууль
  • Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн анги (1984)
  • Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнесийн Сургууль Бизнес Удирдлагын Мастер \MBA\ АНУ штат Колорадо 2002

Аль нэг намын гишүүн бус; Уулын цана, гольф, унших, бичих, хөгжим сонсох дуртай. Аав Төв аймгийн Бүрэн сумын, ээж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул. Эхнэрийн хамт УБ хотод амьдардаг.

http://jargaldefacto.com

https://www.facebook.com/CreativeMongolian/videos/...